Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Гадаад нэр томъёог цэгцэлнэ


Даваа, 2010 Зургадугаар сар 07 10:26 Social mirror

Тэргүүн шадар сайд Н.Ал­танхуяг өөрийн эрхлэх аж­лын хүрээнд харьяалагддаг агентлагуудын холбогдох хү­мүүс­тэй долоо хоног бүр уулздаг. Энэ удаа Оюу­ны өмчийн газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газар(УБЕГ)-ынхантай уулзаж өгсөн үүрэг даалгаврын бие­лэлтийн талаар ярилцаж, чиг­лэл өглөө. Тэргүүн шадар сайд Оюуны өмчийн газарт сүүлийн үед түлхүү орж ирж байгаа гадаад нэр томъёоны зөрүүтэй байдлыг цэгцлэхгүй бол иргэдийг төөрөгдүүлэн, маргаан үүсгэж байгааг са­нуулж, нэгдсэн ойлголттой болгох талаар санал боловс­руулахыг даалгасан. Үү­ний дагуу авч байгаа арга хэм­жээ, судалгааны аж­лаа та­нилцууллаа. Тэрбээр БСШУЯ, Үндэсний шинэтгэ­лийн хо­роо, ШУА зэрэг холбогдох байгууллагуудтай хамтарч өргөн хүрээнд ажиллахыг зөв­лөмж болгов. Харин УБЕГ бүртгэлийн үйлчилгээний үнэ тарифийн талаар санал боловс­руулж тайлагнасан бай­на. Үүнтэй уялдуулан Тэргүүн шадар сайд иргэдээс авах төлбөрийг аль болох багас­гах, зарим бүртгэлийг үнэ­гүй болгож иргэдэд хүрэх үйлчилгээг хүндрэл чи­рэг­дэлгүй байлгахыг ан­хаарууллаа. Мөн тухайн сал­бар бүрт бэлтгэгдэж байгаа хуулийн төслүүдийн талаарх ажлын явцтай танилцаж тодор­хой үүрэг даалгавар өгөв.

“Нийгмийн толь” сонины сайтаас авлаа

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: