Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Бид монгол бичгээ сэргээх гээд байна уу, үгүй юу?


Огноо: 2008-01-28 16:20:09 оллоо дот эм эн сайтаас авлаа.

Би энэ асуултыг УИХ-ын гишvvддээ, Засгийн газрын гишvvддээ, БСШУ-ны сайддаа тавьж байна. Энэ сэдвээр улстєрийн маргаан vvсгэх зорилго надад алга.

Би хэл шинжлэлийн эрдэмтэн мэргэжилтэн ч биш. Би тємєр замын зvтгvvр машин vйлдвэрлэлийн инженер хvн. Гэвч монгол бичгийнхээ хувь заяаны тєлєє сэтгэл зовиурлан явдаг нэгэн билээ. Монгол бичиг хэрэглэхээ болих эхлэлийг бидний vеийнхэн vзсэн юм. Харин эргэн сэргэхийг нь vзэхсэн гэсэн зорилго євєрлєсєєр, хvлээсээр явна. Монгол бичгээ сэргээн хэрэглэх тухай тогтоол шийдвэр гарах шиг дуулдаад 10 гаруй жил болов. Сургуульд монгол бичгийг заах шиг, байх шиг явсаар єнєєдрийг хvрэв. Монгол бичгээр “Хvмvvн бичиг” сонин л гарч байна. Арав гаруй жил хийснээ эргэн харвал даанч чамламаар биш vv? “Дургvй ламд дарж байж сахил хvртээв” гэгч болоод байна уу, даа! Гэтэл “дургvй лам” нь хэн бэ гээд эргэцvvлэхэд монгол бичгээ сэргээх тухай тогтоол шийдвэр гарсаар 10 гаруй жил єнгєрєхєд хэрэгжvvлж “чадаагvй” дарга, тvшмэл, сайд нар юм болов уу? Тэдний дотроос vе vеийн Засгийн газарт Боловсролын сайдын алба хашсан эрхмvvд хамгийн том “дургvй лам нар” байв уу? Энэ vгээрээ би хэн нэгэн буруутанг цохон илрvvлж яллан буруутгахыг огтхон ч хvсээгvй юм шvv!
Ер нь монгол бичгээ аль болох хурдан хугацаанд сэргээхгvй бол монгол хэл маань эвдрэх шинж илэрхий болчихлоо.

1.Гадаад vгс монгол хэлэнд маань хаалт хяналтгvй нэвтрэн орж ирэх боллоо.
Жишээ нь: Єшєє илvv, но-той, нєхєр, шум дэгдээх, брэнд бvтээгдэхvvн, менежмент муутай, караоке баар, ийм, тийм продакшин, сюрприз барих, сити ньюс гэх мэт.
Иймэрхvv vг хэллэг монгол хэлэнд орж ирээд байвал бид буриад монгол ах дvv нар шигээ орос-монголын холимог хэлээр, євєрлєгч ах дvv нар шигээ хятад-монголын холимог хэлээр ярьж бичдэг болцгоох цаг тун ойрхон болж байгаа юм биш vv? Жишээ нь, буриад ах дvv нар маань “єндєр уулын орой дээр улаан туг намирав” гэхийг “высокий горной вершин дээр красный флаг хийсэб” гэж ярихад, євєрлєгчийн Хянган аймгийн зарим хошууны удирдах нєхєд “єргєн олон коммуны гишvvд тариан дээр ажиллахад хvрэлцэхгvй байгаа бєгєєд эмэгтэйчvvдээ дайчилж байгаад vйлдвэрлэлээ сайн хийх хэрэгтэй байна” гэхийг “Гуан да ши юань тарианд лодуилханд лоли бас бу гао тул фуню-гээ фадун-нуулж байгаад шин-чань-иа сайн гао-х хэрэгтэй байна” гэж ярьдаг гэсэн.

2.Этгээд vг хэллэг их хэрэглэх боллоо.
Жишээ нь, аймаар сайхан, гялс манас хийх гэх мэт.
3.Шинэ бичгийн зєв бичих дvрмийг хайхрахаа болив.
Жишээ нь: багын найз гэхийг багийн найз, багийн гишvvн гэхийг багын гишvvн, амьдралын хань гэхийг амьдралийн хань, засаг даргийн алба гэх мэт бичдэг нь ердийн хэрэг болжээ.
Телевизийн дэлгэц, сонин, номын хуудаснаа энэ мэт бичих нь нэн хорлолтой байна.

4.Монгол хэлээ мэдэхгvй монгол хvн, монголоор бичиж чаддаггvй монгол хvмvvс жилээс жилд олшрох хандлагатай болчихлоо.
Жишээ нь: хvvхдvvдээ цэцэрлэгийн наснаас нь англи, орос хэлд сургах гэж хичээдэг эх, эцэг олширч байна. Манай залуучууд хэдэн арван мянгаар Солонгос, Америк зэрэг орнуудад удаан хугацаагаар ажиллах, амьдрах, сурах зорилгоор явцгааж байна. Ер нь монголчууд хvрээгvй гадаад улс байгаа юм уу. Явахдаа бага насны хvvхдvvдээ аваад явдаг. Очсон газартаа vр хvvхэдтэй болж байна. Гэтэл тэр хvvхдvvд тєрєлх монгол хэлээ маш муу мэддэг юм уу, огт мэдэхгvй хvмvvс болдог. Бас дээр нь эмэгтэйчvvд гадаад хvмvvстэй олноор гэрлэж байгаа дуулдах юм. Гадаад эр, монгол эмэгтэйн дундаас тєрсєн хvvхэд ямар хэлээр ярьдаг, аль улсын иргэн болох нь тодорхой. Харин эх нь монгол байх бол уу? Биеэ дагаад сэтгэл нь бас цаашаа явчихаж байдаг бол уу?

Харамсалтай нь, энэ мэт нарийн ширийн олон асуудлыг яв цав зохицуулсан хууль ч алга. Бид нэг л их ардчилал, даяаршил ярьж нэг нь нєгєєдєє сайрхсан хvмvvс боллоо. Гэтэл бид хэдvvлхнээ шvv дээ гэд¬гээ бодох цаг аль хэдийнэ болчихоод байгаа юм биш vv?

5.Монгол бичиг маань монголчуудын оюун санааны нэгдлийн тvлхvvр мєн.
Монгол vндэстэн тvvхэн хувь заяаны эрхээр хэдэн зууны турш тасархай бутархай амьдарч ирлээ. Нэгэн дор тєрєлх гал голомтондоо цугларахыг хvсэвч амар хялбараар бvтэхгvй нь тодорхой. Гэвч бидний зvрх сэтгэл минь ямар ч хил хязгаарт хоригдохгvй “Монгол” хэмээх нэгэн тєвд тэмvvлдэг. Тэрхvv татагч тєв нь Хэрлэн, Онон, Туулын бэлчир, Алтай, Хянганы завсарт тусгаар тогтнолын алтан соёмбот далбаагаа мандуулан даруй 100 шахам жил оршин буй ардчилсан тєрєє дээдэлсэн Монгол Улс минь билээ. Буурал эртний тvvх, буй эдvгээгийн тєрхєєр Монгол Улс бол монгол vндэстний итгэл бахархал болон гялалзах гэрэлт од, сэтгэлийг нь татагч соронзон болж байна.

Дэлхийн монголчуудын оюун санаа хэзээ ч нэгдмэл. Тэр нэгдлийн гол тvлхvvр нь их Чингис хааны нэр, босоо монгол бичиг хоёр минь билээ. Чингис хааны нэр, монгол бичиг хоёр бол Монголын ариун шvтээн байх ёстой.
Монгол бичгээ сэргээх ажлыг vvнээс цааш алгуурлаж болохгvй, шууд зоримог шийдэж орох хэрэгтэй. Yvнд:
1.2008 оны есдvгээр сарын 1-нээс эхлэн нэгдvгээр ангид зєвхєн монгол бичиг зааж эхэлье. Цаашдаа ч энэ хvvхдvvдэд кирилл бичиг заахгvй байя. 2009 оноос нэг ба хоёрдугаар анги монгол бичгээр дагнана. Ийм байдлаар явсаар 2012 онд 1-5 дугаар ангийн хvvхдvvд бvгд монгол бичгээр бичдэг, уншдаг болцгооно.

2.Насанд хvрэгчдийг 2008 оны есєн сараас эхлэн монгол бичгийн бvх нийтийн сургалтад хамруулан дараахь дарааллаар эрчимтэй сургалт явуулъя.
а/Монгол бичгийн мэдлэгийн анхан шатны тєвшин тогтоох шалгалтыг 18-75 насны бvх иргэдээ хамруулан тєрєєс эрхлэн зохион байгуулж явуулъя. Энэ шалгалтын дvнд хороо, дvvрэг, аймаг, сум байгууллага, цэргийн анги бvр єєрийн харъяаны иргэд, ажилчин албан хаагчдаас хэн нь монгол бичгийг уншиж, бичиж чаддаг, хэн нь vсэг холбох тєдий мэдэх, хэн нь огт мэдэхгvй вэ гэх зэргээр тодорхойлж тогтооё.
б/Шалгалтын дvнгээр монгол бичиг заах чадвартай багш нараа тодруулан янз бvрийн тєвшингийн бvлгэмvvдэд багшлах эрхийн vнэмлэх олгоё.

в/Монгол бичгийн нийтийн сургалтыг бололцоот бvх хэлбэрээр эрчимтэй, дэс дараалалтай явуулъя.
3.Сонингуудаа монгол бичгээр гаргаж эхэлье.
1946, 1947 оны vед манай зарим сонингууд тал нь монгол бичгээр, тал нь шинэ vсгээр гарч байгаад 1950-аад оноос бvрэн шинэ vсгээр гардаг болсон шиг санагдана. Тэгвэл бид монгол бичигт эргэж орохдоо энэ аргыг хэрэглэж болно биз дээ.

4.Монгол бичгийг компьютерт оруулан бичих аргад сурцгаая.
Євєрмонголчууд маань энэ ажлыг аль хэдийнэ хийчихсэн байна. Тэднээс суралцъя, дэмжлэг ч авцгаая!
5.Монгол бичигт эргэн орох ажлыг бvх нийтийн хэрэг болгон эрчтэй, далайцтай зохион байгуулан явуулсаар 2012 онд монгол бичигт бvгд тайлагдан ном, сонин, телевиз бvгд монгол бичгээр гарч тєрийн албан хэргийг зєвхєн монгол бичгээр хєтлєн явуулцгаая.
6.Монгол хэлний тухай хууль гаргаж мєрдєцгєєе. Тэр хуулиндаа:
а/Монгол хэлийг бохирдохоос хамгаалах тухай заая.

б/Монгол бичиг бол тєрийн хэргийг хєтлєх, мэдээлэл дамжуулах гол бичиг гэдгийг тогтоож єгье.
в/Монгол Улсын нутаг дэвсгэрт vйл ажиллагаа явуулдаг бvх байгууллага нэр хаягаа зєвхєн монгол хэл дээр монгол бичгээр бичиж шаардлагатай бол жижиг латин vсгээр англи хэлээр бичиж доор нь тавьдаг байхыг журамлаж єгье.

г/Гадаад vг, нэр томъёог монгол хэлэнд хэрхэн буулгаж хэрэглэхийг тогтоодог эрх бvхий хэлний дээд зєвлєлтэй байхыг тогтоож єгье. Энэ зєвлєл нь байнгын ажилтай орон тооны аппараттай байх ба ажлаа УИХ-д тайлагнадаг байвал сайн. Энэ зєвлєлєєс байнга мэдээллийн сэтгvvл гаргаж байя. Энэ зєвлєл нь тєрийн ивээл халамжийн доор монгол хэл, монгол бичгийн соргог манаа болон ажиллах ёстой.

д/Монгол хэлийг бохирдуулж мэдэх гаж vг хэллэг хэрэглэх, гадаад vгстэй хутгалдуулан холимог хэлээр ярих бичих зэрэг зєрчил гаргаж байгаа тєрийн зvтгэлтэн ялунгуяа хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтан, багш сурган хvмvvжvvлэгчдийн монгол хэлний мэдлэг боловсролд тавих шаардлагыг онцлон vзэж хуульд тусгая.

Ж.ДАГВА
дугаар 04

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: