Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Монгол хэл бичгийн улсын олимпиад боллоо


Ням, 2010 Зургадугаар сар 06 17:05 П.Санаадагва (Баянхонгор) “Нийгмийн толь” сонинд гарсан мэдээ

Хонгор  нутгийн  Өлзийт сумын уугуул, Төрийн  шагналт, гавьяат багш, академич, хэл шинжлэлийн  ухааны доктор, профессор Шадавын Лувсанванданы мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан энэ жилийн монгол хэл бичгийн улсын олимпиадыг нэрт эрдэмтний нэрэмжит болгон, зохион байгууллаа. Олимпиад гавьяат багш Н.Биндэрьяагийн нэрэмжит  “Номгон” ахлах сургууль дээр явагдсан. Уг олимпиадыг олимпиад зохион байгуулах хороо,  аймгийн ИТХ, ЗДТГ, Боловсрол соёлын газар, Номгон ахлах сургууль хамтран зохион байгууллаа. Олиммпиадыг зохион байгуулах хорооны даргаар МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн  захирал, гавьяат багш, доктор, профессор Ц.Өнөрбаян ажиллав.

Олимпиадад  21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргээс шалгарсан багш сурагчид  оролцож, эх хэлний  мэдлэг, чадвараа сорьж, уралдлаа. Багш нараас Говь-Алтай аймгийн Бигэр сумын сургуулийн багш Д.Буяннэмэх тэргүүлж, Ховд аймгийн Цаст-Алтай цогцолбор сургуулийн багш В.Янжиндулам, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 51 дүгээр сургуулийн багш Д. Оюун нар удаалсан. Сурагчдаас  А.Одмаа /Дорноговь/ алтан медаль, С.Хандмаа /Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг/ М.Билгүүнчимэг /Баянхонгор. Номундалай/ мөнгөн медаль, П.Цэнд-Аюуш /Өвөрхангай/, О.Сэр-Од /Архангай/, А.Номин-Эрдэнэ /Завхан/ нар хүрэл медаль авч МУИС, МУБИС-д төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнуулсан байна.

П.Санаадагва (Баянхонгор)

Advertisements

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: