Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Монголын Нууц Товчоо судлалын тухайд


| Origo.mn

2006/02/08 – 07:45, Лхагва гараг Монголын түүхийн хөлгөн их судар Монголын Нууц Товчоо судлалын тухай сүлжээний анд Доктор Ш.Баатар, Доктор С.Гэрэлт нарын бичсэн өгүүллийг та бүхэнд хүргэж байна.

I

Нууц товчооны эх нь Манжийн хааны номын санд хадаглагдаж байсан ба хятад үсгээр монгол хэл дээр бичигдэн үлдсэн юм билээ. Түүнийг нь дагуур Монгол түшмэдүүд 1800 оны үед хятад хэл рүү орчуулжээ. Хятад нэр нь “Юан-чао Пи-ши” болно.

Түүнийг нь Бээжинд байсан үнэн алдартны шашны төлөөлөгч нар олж үзээд хятад хэлнээс нь орос хэл рүү орчуулаад 1866 онд “Старининие Монголское сказание о Чингис-хана” нэрээр хэвлэсэн байна.

Харин Монгол хэлэнд бол дагуур Монгол гаралтай Үйлдвэрчний Хороон дарга байсан Цэнд гүн олон жил хятад үсгээр бичсэн эхээс нь Монголд хөрвүүлсэн боловч түүнийг барьж аваад хороосон тул гар бичмэлийг нь чухал зүйл гэдгийг мэдэж байсан Oросууд Ленинградын Дорно Дахины Дээд Сургууль руу аваад явсан байна. Үүнийг бас давхар мэдэж байсан Ц. Дамдинсүрэн гуай Дорно Дахины Дээд Сургуульд очиж, Цэнд гүний эхийг Oрос эхтэй нийлүүлээд орчин цагийн Монгол хэлэнд буулгаж, уйгаржин Монгол үсгээр хэвлүүлсэн нь 1946-47 оны үйл явдал. Энэ тухай Дамдинсүрэн гуай амьд ахуйдаа манай бандихайд хуучилж суухыг энэ хоёр дэлдгэр сонсож байлаа.

50-иад оны дундуур Харвардад англиар хэвлэгджээ. Хятад орчуулгыг алдаа мадагтайг сайн мэдэж байсан тул Харчин Монгол Жагжид Цэцэн гуай хятад хэл рүү хөрвүүлсэн нь одоо хятад хэлэнд байгаа хамгийн сайн орчуулга болсон. Харвардын англи орчуулга судлаач нарт зориулагдсан, ойлгоход их хүндрэлтэй тул хожим дагуур Монгол Өргөнгэ Онон гуай сайжруулан орчуулсан нь Нууц Товчооны ёстой алтан орчуулга болжээ. Би дандаа энэ дагуур, харчин гээд үглээд байгаа нь Хятадад хамгийн түрүүн хайлсан Монгол үндэстнүүд юм. Тэд нар Монгол Хятад 2 хэлийг хоюуланг нь сайн эзэмшсэн байжээ. Манайхан Ванчинбалын Инжинаш гээд сүйд болоод байдаг даа. Тэр хүн бол Түмэд Монгол хүн, тодруулбал Жагжид Цэцэн гуайн нагаз ах. Монгол хэлийг хожуу сурсан юм гэнэ билээ. Юм бол харицангуй байдгийг энэ илчилнэ байх. Нууц Товчоог Япон хэлэнд буулгасан эрдэмтэн бол Озава гуай. Би түүнийг нь сайн уншсан. Гэхдээ энэ эрдэмтэн өөрийнхөө орчуулгын удиртгал хэсэгт өмнөх орчуулгуудыг тэр тусмаа Дамдинсурэн гуай орчуулгыг ихэд голоод өөрийнхийгөө сайн болсон гэсэн байдаг. Тийм ч байж болно, амбиц ч байж болно. Миний уншиж, харицуулж үзсэнээр Ш. Гаадамба гуай бол үнэхээр сайн Нууц Товчоо судлаач, Өргөнгэ Онон гуай бол англи хэлэнд буулгахад хамгийн их хувь нэмэр оруулсан хүн. Жагжид гуaйн хятад хэлэнд … гээд энэ удаа Монголчууд нь сайн болж хувиръя л даа.

Доктор. Ш.Баатар. Баруун Эргийн Монголчуудын Соёлын Сангийн тэргүүн

II

Ш. Баатар анд Монголын Нууц Товчоог анх судалсан Цэнд гүний тухай танилцуулсан болохоор хэдэн зүйлийг нэмэхээр энэ захидалыг таталбай.

Цэнд гүн болвоос Одоогийн Өвөр Монголын өөртөө засах орний Хөлөн бойр хот(уг нь аймаг байсан. энэ зун хот гэдэг л болсон)-ын Эвэнк үндэстэний өөртөө засах хoшууны Мэхээрт буюу Баянцагаан сумын нутагд төрсөн Дагуур (Дагуурчууд 1958 онд Дагур үндэстэн болсон юм аа) хүн билээ. Цэнд гүний Дагуур хатнаас заяасан хүү нь Элдэнтэй гэдэг бөгөөд аавынхаа судалгааг залган өвлөж Монголын Нууц Товчооны нэрт гарсан эрдэмтэдийн эгнээнд багталцах нэгэн болсон хүн. Тэрбээр “Монголын Нууц Товчооны зарим үгсийн тайлбар” гэдэг эрдэм шинжилгээний том бүтээлийг бусад эрдэмтэнтэй хамтран Хятадаар туурвиж энэ бүтээл нь Нууц Товчоо судлаачийн заавал үзэх хэрэгтэй гар авлагын нэг болсон жишээтэй.
Элдэнтэй гуай Нууц Товчоонд гардаг хүнд үгийг Монголын эл ястадын хэллэгээс эш татан оновчтой тайлсан гэж эрдэмтэд шагшигдан байгаа. Тэр бүтээлийн Монгол орчуулга Элдэнтэй гуайн хүү Ардажавин ачаар 1991 онд Бээжингийн үндэстэний хэвлэлийн хороогоос хэвлэгдэн энгийн Монгол уншигчдын хүртээл болсон юм.

Элдэнтэй гуай амьд сэрүүн байхдаа Монголын Нууц Товчоог Монгол үсэгт галиглан сэргээж зүүлт тайлбар хийх ажлыг гардан хийж байсан болов ч арай дуусаагүйгээр хальсан билээ. Гэвч Ардаажав гуай аавынхаа ажлыг залган хийгээд “Монголын Нууц Товчоон–Сийрүүлэл тайлвар” гарчигтайгаар 1986 онд Өвөр Монголын сурган хүмүүжлийн хэвлэлийн хороонд хэвлүүлэн гаргасан нь гайхалтай бөгөөд бахдалтай. 1044 нүүртэй энэ ном нь ч олон эрдэмтэдийн таашаалыг хүлээсэн томхон бүтээлийн хувиар Монгол судлал болон Монголын Нууц Товчооны судлалын түүхнээ үлдэх гэдэгт юун эргэлзэх ажээ. Ардажав гуай Монгол Улсын Их Сургуулийг дүүргэж Хайлар хотноо багшилж байгаад дараа нь Өвөр Монголын шинжлэх ухааны хүрээлэнд ажил шилжин,Нууц Товчоо судлах эрдэмтэн болсон юм.

Ардаажав гуайн хүү аавынхаа мөрөөр жимнэн Монгол Улсaд сурч хожим мөн Нууц Товчоо судлах гэсэн сурагтай. Юу гэсэн Нууц Товчоог 3 үеэрээ судлах гэж дурлaан бүхний хийж чаддаг явдал бус буюу. Нэмж хэлэхэд Цэнд гүний Халх хатнаас мэндэлсэн охин (Хадсүрэн? Цэрэнхад?) аавынхаа Монгол үсэгд сийрүүлсэн эх (Баатарын танилцуулсан эх)-ийг гэрэл зургаар хэвлүүлсэнийг дутааж үл болно.

Дагууд дурдваас Монгол Улсын эрдэмтэн Д. Цэрэнсодном гуай 1993 онд Бээжингийн үндэстэний хэвлэлийн хороогоос “Монголын Нууц Товчооны орчуулга тайбар” гэдэг том бүтээлээ хэвлүүж билээ. Энэ бүтээлийн мэдэгдхүйц нэг оцлог нь Алтай язгуур хэлнүүдээс олон баримт сэлд авсан явдал ажээ. Миний мэдэж байхаар Баатар андын дурдсан хүмүүсээс гадна Баргайн Дугаржав, Бөххэшиг, Баяр, Өөлдийн Ихмингдай Иринчин, Мансан, Дорнотив, Монгол улсын Сумъяабаатар нарийн Монголчууд Нууц Товчоог урьд хожид хэвлүүлсэн. Орчим Шонхор гэдэг эрдэмтэн ч хэвлүүлсэн гэдэг мэр сэр чимээтэй. Монгол улсын эрдэмтэн Чоймаа багш “Монголын Нууц товчоон Лувсанданзаны Алтан Товчийн эхийн харицуулсан судалгаа” гэдэг сонирхолтой бүтээлээ хэвлэж Л. Алтан Товчод Нууц Товчоо ямар байдалтайгаар тусагдсаныг мэдэхэд маш дөхөм үзүүлсэн байна. Гэхдээ Лувсанданзаны ашигласан Нууц Товчоо одоо олдоод байгаа Нууц Товчоотой эг эх үү биш үү гэдэг нь бас нэг хэцүү асуудал. Гэвч Монголчууд Орос хүнээр дамжин Нууц Товчоог танисан (мэдсэн) гэх үзэлт Л. Алтан Товчийг харгалзан үзсэн гэхэд бэрхтэй. 17 зууны Лувсанданзан Монгол эхийн Нууц Товчоог ашиглаж байсан бөгөөд түүний дараач олон Монгол эрдэмтэд Нууц Товчоог мэдэж л байсныг юун өгүүлэх.

Доктор С. Гэрэлт, Канагава муж, Япoн улс
Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээ|

Advertisements

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: