Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Даяаршил ба хэлний бодлого


| Зууны Мэдээ
2007/03/28 – 16:45, Лхагва гараг

1. Даяаршил нь дэлхий даяар эдийн засгийн шинэ дэг журмыг тогтоож байна. Дэлхийн улс орнуудад нийгэм, эдийн засаг, соёлын хүрээнд эрчимтэй өөрчлөлтүүд гарч байна. Шинжлэх ухаан, технологийн болон мэдээллийн нөөц, кnow-how бүхий орон ба бусад орны хооронд тэнцвэргүй байдал ихэслээ. Дэлхий нийт нэг бүхэл нээлттэй зах зээл болж, Монгол нээлттэй зах зээлийн бодлого явуулж байна. Монголд гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байна.

Мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засаг бол Монголын хөгжлийн чиг зам болж байна. Мэдлэгт суурилсан өрсөлдөх чадвартай эдийн засгийг хөгжүүлэхийн тулд шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэх, инновац хийх зорилт тулгарч байна. Мэдлэгт суурилсан нийгэмд улс орны өрсөлдөх чадварыг тодорхойлох хүчин зүйл нь өндөр чадвартай боловсон хүчин боллоо. Бүс нутгийн хүрээнд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, үүнийг дагаад хүний неөцийн нэгдсэн бодлого явуулах шаардлага улам хурцаар тавигдаж байна.

Боловсрол даяаршиж байна. Энэ нь багш, оюутны солилцоо, хамтарсан судалгааны хөтөлбөрүүд, хос мэргэжил эзэмшүүлэх, мэдээллийн нэгдсэн дэд бүтэц байгуулах зэрэг олон хэлбэрээр хэрэгжиж байна. Боловсролын даяаршил нь Монголд хүний нөөцийг хөгжүүлэх нэн чухал хандлага болж, үүнээс үүдэн гадаад хэлний үүрэг улам их боллоо. Оюутнууд гадаад оронд, ялангуяа барууны орнуудад ихээр суралцах болов. Одоо дэлхий даяар 2.7 сая хүн гадаадад сурч байна. Үүнээс АНУ-д суралцаж байгаа гадаад оюутны 22.9 хувь, Англид 11 хувь, Германд 10 хувь Францад 9 хувь нь Азийн орнуудаас сурч байна. Азийн орнууд ч гадаадын оюутнуудыг ихээр сургах болов. Тухайлбал Ягтон, БНХАУ, БНСУ-д гадаадаас олон оюутан сурах боллоо. Монголын залуучууд АНУ, Хятад, Япон, Солонгос, Англи, Герман, ОХУ, Франц зэрэг улсад сурч байна. Энэ нь тэдэнд чанартай боловсрол эзэмших, улам бүр даяаршиж буй хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай монгол мэргэжилтэн болох боломжийг өргөтгөж байна.

2. Даяаршлын нөхцөлд манай оронд хэл, соёлын олон талт орчин үүсч байна. Соёлын олон хэв шинж, биологийн олон төрөл зүйлтэй адил олон хэл зэрэгцэн орших нь өнөөгийн бодит байдал болов. Даяаршлын нөлөөлөлд үндэстний цөөнхийн хэл өртөж, дэлхийн хэлний зөвхөн 10 хувь нь “аюулгүй” бүсэд багтаж байна. Дэлхийн ихэнх ард түмэн хоёр хэлээр харилцаж байна. Дэлхийд англи хэл бизнес харилцааны гол хэл болж, шинжлэх ухааны мэдээллийн дийлэнх хувь нь англи хэлээр гарч байна.

Даяаршиж байгаа ертөнцөд хэлний бодлого нь улс төр, геополитикийн орчинтой холбоотой хэрэгжиж байна. Даяаршлын эринд улс үндэстэн, ялангуяа хөгжиж байгаа орнуудын хувьд хэлний статусыг зөв тодорхойлох нь чухал боллоо. Монголд гадаад хэлний орчин нь олон хэлнии нөлөөллийн орчин болж бүрэлдэж байна. Бүх шатны сургуульд англи хэлийг зааж байна. Шинжлэх ухаан, технологийн мэдээлэл авах, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг дэмжихэд хөрш их гүрэн болох Оросын ард түмний хэл чухал үүрэгтэй байна. Эрчимтэй хөгжиж байгаа бүс нутгийн интеграцын-хэл болох хятад, япон, солонгос хэл өөр өөрийн байр сууриа нэгэнт эзэлжээ. Европын холбооны түгээмэл хэл болох Герман, Франц хэл онцлог үүрэг гүйцэтгэж байна.

Даяаршлын үед Монгол орны хувьд манай нийгмийн өнөөгийн бодит хэрэгцээ болон дэлхийн орнуудтай эдийн засаг, бизнес, шинжлэх ухаан, боловсролын хүрээнд хамтран ажиллах чиг хандлагад нийцсэн хэлний оновчтой стратегийн бодлогыг улс болон олон улсын түвшинд хэрэгжүүлэх нь чухал байна.

Монголын төр, засгаас явуулж байгаа олон тулгуурт гадаад бодлого нь олон хэлний боловсрол олгох бодлогыг хэрэгжүүлэх улс төр, нийгмийн суурь болно.

Өнөөдөр олон хэл, хос хэлний хэрэгцээ бол бидний амьдралд бодит биеллээ олох  боллоо.   Нийгмийн харилцааны бүхий л хүрээг /бизнесийн, мэргэжлийн, соёл боловсролын, шинжлэх ухааны гэх мэт/ хамарсан хэрэглэгч төвтэй олон хэлний боловсролыг олгох бодлогыг хэрэгжүүлэх нь Монголын нийгмийн бодит хэрэгцээ болж байна.

Даяаршлын эринд гадаад хэлний боловсрол эзэмшүүлэх бодлогыг хэрэгжүүлэхдээ төрөлх монгол хэл, соёлын нэгдмэл дархан төрхийг алдахгүй байхыг чухалчлах ёстой билээ. Ийнхүү нийгмийн хөгжлийн бодит хандлагад нийцсэн монгол болон гадаад хэлний зохимжит тэнцвэрийг хангасан таатай орчинг бүрдүүлэх нь Монгол Улсын хэлний бодлогын цөм болж байна. Энэхүү бодлогыг хураангуйлан томъёолбол:
Нээлттэй зах зээлийн эдийн засаг
Хөдөлмөрийн зах зээлийн даяаршил
Олон хэл, соёлын харилцан нөлөөлөл
Олон тулгуурт гадаад бодлого
Монгол хэлний нэгдмэл дархан байдал ба олон хэлний боловсрол
Даяаршлын эриний нээлттэй зах зээл, мэдлэгт суурилсан нийгэмд төрөлх монгол хэлээ эрхэмлэн дээдлэхийн хамт гадаад хэлний талаар мэргэн зөв бодлого хэрэгжүүлэх нь манай үндэстний эрх ашиг, үндэстний болон соёлын дархлааг хамгаалах нэг цөм асуудал боллоо.

3. Хэлний бодлого, гадаад хэлний бодлогын хамгийн нийтлэг, бодитой хэрэгжих хүрээ нь боловсролын салбар юм. Ерөнхий боловсрол нь иргэн хүний хөгжүүлэн төлөвшүүлэх гол үүрэгтэй, Дээд боловсрол нь хүний нөөцийг хөгжүүлэх үүрэг бүхий нийгмийн зонхилох үйлчилгээний тодорхой хэлбэр гэж үздэг. Иймээс гадаад хэлний боловсрол эзэмшүүлэх бодлого нь ерөнхий болон дээд боловсролын хувьд ялгаатай  байх юм.

Монгол ямар гадаад хэлийг ямар төвшинд заах вэ гэдэг бодлогыг тодорхойлохдоо дэлхийн болон бүс нутгийн хамтын ажиллагааны хэрэгцээ шаардлага, хэрэглээний хүрээг тооцох болно. Даяаршлын хэл англи хэлийг заахын зэрэгцээ бүс нутгийн хамтын ажиллагааны хэлүүд /хятад, япон, солонгос/ -ийг заах бизнесийн хүрээнд англи ба хятад, шинжлэх ухааны хэрэглээний хүрээнд англи ба орос хэлийг чухалчлах байдлаар “олон тулгуурт” ялгавартай бодлого хэрэгжүүлэх нь байдалд нийцэх юм. Тандалт судалгаанаас үзэхэд бизнесийн байгууллага, компаниудын дийлэнх нь гадаад хэлний боловсролтой хүн ажилд авах хусэлтэй байдаг байна.   Бизнесийн байгууллагуудад орон тооны орчуулагч ажиллуулах сонирхол нь эрч буурчээ.

Томоохон компаниуд англиас гадна өөр нэг гадаад хэлтэй хүнийг авах сонирхол давамгайлж байна. Бизнесийн байгууллагуудын ажлын байрны тодорхойлолтыг үзэхэд гадаад хэл нь бизнесийн соёлын нэг салшгүй хэсэг болжээ. Бизнесийн болон төрийн байгууллагууд, хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрийнхөө хүрээнд ажиллагсдынхаа гадаад хэлний боловсролыг дээшлүүлэхийг чухалчлах боллоо. Гадаад хэлний сургалтад англи хэлийг чухалчлах талаар БСШУЯ-ны шийдвэр гараад хэрэгжиж байна. ЕБС-д орос хэл зайлшгүй үзэх нэг хичээл болж байна. Үүний зэрэгцээгээр, ялангуяа ЕБС-ийн хүрээнд гадаад хэлийг сонгон хичээллэж, зарим сургуульд тодорхой нэг хэлийг гүнзгийрүүлэн үзэж байна. Улаанбаатар хот болон орон нутаг дахь гадаад хэлний сургалтын чанар, төвшин ихээхэн ялгаатай байна. Энэ байдал гадаад хэлний сургалтын талаар   нэгдсэн   бодлого, стандарт хэрэгжиж чадахгүй байгаагийн илэрхийлэл юм. Сургалтын хөтөлбөр, хэрэглэж байгаа сурах бичиг нь өөр өөр байна.

Зарим хувийн, шаардлага өндөртэй сургуульд сурах бичпүүд нь их, дээд сургуулиудын хэлний бус ангиудад үзэж байгаа сурах бичгүүдээс өндөр түвшингийнх байна. Энэ бол тухайн ЕБС-ийн буруу биш харин ч сайн зуйл. Ийм нөхцөлд их, дээд сургуулийн гадаад хэлний сургалтыг эрс сайжруулах шаардлага тавигдаж байна. Ялангуяа магистрантур, докторантурт суралцагсдын гадаад хэл, тухайлбал англи хэлний мэдлэгийг эрс сайжруулж, англи, орос хэлээр илтгэл тавих, судалгааны хураангуй бичих чадвар эзэмших шаардлага тавигдаж байна. Монголын англи, хятад хэлний стандарт биш, харин АНУ, ОХУ, БНХАУ нь өөрийн хэлийг гадаадынханд заахад баримталдаг стандартыг л бид чиг баримжаа болгож байж гадаад хэлний сургалтыг олон улсын түвшинд хүргэж чадна. Хэлний боловсролын стандартыг зөвхөн харилцааны төрөл хүрээгээр хязгаарлахгүй илүү өргөн хүрээнд боловсруулдаг болсныг бид ч мөн удирдлага болгох цаг болжээ.

Монголд залуучуудын боловсрол эзэмших, ажил хөдөлмөр эрхлэх хэрэгцээг үндэс болгон улс төр, эдийн засаг, хүний нөөцийн олон хүчин зүйлийг тооцоолон гадаад хэлний тэнцвэртэй бодлого явуулах нь боловсролын нээлттэй бодлогын нэн чухал хэсэг болж байна.

Advertisements

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: