Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Монгол хэл, бичгийн багш авна


Пүрэв, 2010 оны 01 сарын 28
English
Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж эхлээд байна. Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн өмчийн шинэ сургуульд ажиллах доорх мэргэжлийн багшийн ажлын байрыг Танд санал болгож байна. Үүнд:

1.    Монгол хэл, уран зохиол, монгол бичиг
2.    Түүх, нийгмийн ухаан
3.    Хими
4.    Физик
5.    Биологи
6.    Биеийн тамир
7.    Бизнесийн удирдлага
8.    Эдийн  засаг
9.    Математик
10.    Газарзүй
11.    Англи хэл
12.    Орос хэл
13.    Хятад хэл
14.    Мэдээлэл зүй
15.    Хөгжим
16.    Зураг, технологи

Ажлын байранд тавигдах шаардлага

    Багшийн мэргэжлийн чиглэлээр баклавраас доошгүй боловсролын зэрэгтэй байх
    Ерөнхий боловсролын сургууль болон багш бэлтгэх сургуульд 3-аас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх
    Аймаг, улс, олон улсын уралдаан тэмцээнд сурагчдаа болон өөрөө амжилттай оролцсон байх
    Сурагчдынх нь сурлагын амжилт, чанар нь улсын дунджаас дээгүүр байх
    Ерөнхий мэдлэгийн шалгалтад сурагчид нь улсын дунджаас дээгүүр оноо авсан байх
    Хүүхэд, багш нартай ажиллах зан суртахуун, ёс зүй, харилцааны өндөр соёлтой байх
    Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах ур чадвартай байх
    Компьютерийн оффисын хэрэглээний программуудыг ашигладаг чадвартай байх
    Англи хэлний дундаж түвшний мэдлэгтэй байх
    Тогтвор суурьшилтай, бүтээлчээр ажиллах хүсэл, эрмэлзэлтэй байх
    Гэмт хэрэгт холбогдоогүй, багшийн ёс зүйн алдаа гаргаагүй байх

Хязгаарлалт

Кембриджийн (CIE) болон олон улсын бакалавриат (IB) хөтөлбөрөөр хичээллэж буй сургуульд ажиллаж байгаа хүмүүсийг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.

Бүрдүүлэх материал

    Өргөдөл
    Төрийн албан хаагчийн анкет
    Дипломын хуулбар /нотариатаар батлуулсан/
    Иргэний үнэмлэх /нотариатаар батлуулсан/
    Дээрх шаардлагыг үнэлж болохуйц ажил байдлын баталгаажуулсан тодорхойлолт
    Цагдаагийн газрын тодорхойлолт

Материалыг 2010 оны 2 дугаар сарын 08-ний өдөр хүртэл хугацаанд БСШУЯ-ны 117 тоотод хүлээн авна.
Нэмэлт мэдээлэл, тодруулгыг 260409, 93060029 утаснаас лавлана уу.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: