Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Жамбалдоржийн СЭРЖЭЭ


Сэржээ, Жамбалдоржийн, 1952 онд  Хөвсгөл амйгийн Цагаан-Уул суманд төрсөн. Хэлбичгийн ухааны доктор, профессор  1970-75 онд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын анги төгссөн. 1975-1993 онд ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1993-2004 онд Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал, 2004 оноос МУИС-ийн МХСС-ийн Монгол хэлний тэнхимд багшаар ажиллаж байгаа. Монгол хэлний үгийн сан, оноосон нэр, хүний нэрзүй, тользүй, эх бичгийн судлал, монголчуудын овог удам угсааны талаар судлагаа хийдэг. “Монгол хүний нэр” 1992, “Монгол хүний нэрийн лавлах”, 1998 “Монгол хүний нэрийн хадмал толь” 1993, “Монголчуудын овгийг лавлах”, “Монгол овгийн нэрийн учир”, “Монголчуудын номын өв” 2001, “Early Mongolian Linguistics texts” Budapest, 2001 зэрэг томоохон бүтээлүүд туурвисан.

Мөн “Монгол хэлнүүдийн харьцуулсан хэлзүй” 1985, “Орчин цагийн монгол хэлний үгзүйн байгуулал” 1986, “Орчин цагийн монгол хэлний үгсийн сангийн судлалын үндэс” 1987, “Монгол хэлний сувд эрих нэрт ховор үгийн толь” 1992, “Монголын нэвтэрхий толь” 2 боть, 2000, “Монгол газар нутгийн нэрийн зүйлчилсэн толь” Манж, Богд хаант монгол улсын үе, 2004, “Чингис хаан” толь бичиг” 2006, “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” 5 боть зэрэг томоохон хамтын бүтээлийн зохиогчдын нэг бөгөөд эрдэм шинжилгээний 50 гаруй үгүүлэл, гадаад дотоодын хэвлэлд нийтлүүлсэн байна.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: