Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

“Монгол бичиг бидний өв, өмч мөн”


“Монгол бичиг бидний өв, өмч мөн”

2010-04-12 14:46 Уран бичлэг буюу calligraphy нь дорно дахины ард түмний дотоод сэтгэлгээний урлаг болж, тухайн улс түмнийхээ ахуй соёл, ёс заншил, яруу найраг сэлттэй нягт уялдаатай хөгжсөн түүхтэй. Энэхүү бичгийн урлаг дэлхий дахинаа хурдацтай хөгжиж байгаа нь ч уралдааны зорилгыг тодорхой болгож байгаа юм.
Дэлхийн даяаршил, нийтийн соёл аванхайлан дэлгэрч буй өнөө үед үндэсний утга соёл, ялангуяа монгол үндэсний соёлын сан болсон, эзэн Чингис хааны эггээсэн босоо монгол бичгийг дэлгэрүүлэн хөгжүүлэх үйлс нэн ч тулгам байна.
Энэ их хэрэгт тус болохын тухайтад их багштан Чой. Лувсанжав 1997 онд монгол бичгийн “Уран бичлэги-ийн улсын анхдугаар уралдааныг тус сургууль дээр зохион байгуулсан билээ.

Өдгөө XIII уралдааныг Монгол улсын гавьяат багш, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Чой. Лувсанжав их багштаны сүүдэр гийсний 80 жилийн ойд зориулан “Монгол бичиг бидний өв, өмч мөн” /Чой. Лувсанжав багштаны айлдвараас/ сздвээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулах гэж байна.
Чой.Лувсанжав их багштаны нэрэмжит уран бичлэгийн улсын уралдаанд  өргөнөөр оролцохыг урьж байна.

ЧОЙ. ЛУВСАНЖАВ ИХ БАГШТАНЫ НЭРЭМЖИТ УРАН БИЧЛЭГИЙН УЛСЫН XII! УРАЛДААНЫ УДИРДАМЖ
2010.03.18 Улаанбаатар хот
1. Уралдааны зорилго:
Мөнх тэнгэрийн хүчин доор эзэн Чингис хааны эггээсэн монгол төрийн бичгийг дээдэлж монгол уран бичлэгийн үндэсний өвийг сэргээн хөгжүүлэх, сурталчилан таниулах, зохистой хэрэглээ бий болгох, уран бүтээлч, багш, сонирхогч, суралцагчдыг хөхиүлэн дэмжихэд уралдааны зорилго оршино.
2. Уралдааны тов:

Уралдаан Чой. Лувсанжав их багштаны сүүдэр гийсний 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Монгол бичиг бидний өв, өмч мөн” /Чой. Лувсанжав багштаны айлдвараас/ сэдвээр ерөнхийлөгчийн ивээл дор 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагаас “Уран зургийн галерей”-д болно.
3. Уралдааны журам:
Уралдаан хоёр үе шаттай. Даваа тус бүрт тусгайлан бэлдсэн муутуу цааснаа хос уянгыг сугалж бичнэ.
4. Уралдааны бүртгэл, төлбөр:
Уралдаанд оролцогчдыг 2010 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн ХИДС-ийн Монгол хэл бичгийн тэнхимд бүртгэж, эрхийн бичиг олгоно. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг.
5. Уралдааны шагналын сан:
• Тэргүүн байр: өргөмжлөл, 800,0007
• Дэд байр:      өргөмжлөл, 600,000?
• Гутгаар байр: өргөмжлөл, 400,0007
• Тусгай байр: Зургаан бичээчийг шалгаруулж, тус бүр өргөмжлөл, 90,000 төгрөгөөр шагнаж урамшуулна.
Жич:
• Залуу уран бичээчдэд зориулж ХИДС дээр 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагаас эхлэн бийрийн бичлэгийн дамжаа хичээллэнэ.
• Уралдаанд зориулсан уран бичлэг, хичээнгүй бичиг болон
Их багштан Чой. Лувсанжавын бүтээлийн үзэсгэлэнг уран зургийн галерейд гаргана.
Зохион байгуулагч
Чой. Лувсанжавын нэрэмжитХэл Иргэншлийн Дээд Сургууль
Уралдааныг зохион байгуулах зөвлөл Лавлах утас: 353525, 350162, 99124006, 88097761, 99847643

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: