Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Шанжмятавын Гаадамба


Гаадамба, Шанжмятавын, 1924-1993, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн. 1937-1941 онд лам нарын тусгай сургууль, Хишиг-Өндөрийн танхимын сургууль, Улаанбаатар хотын багшийн сургууль төгсөж 1952 онд МУИС-д суралцсан. 1953-1970 онд МУИС-д багш, 1979-1973 онд мэргэжлийн зохиолч, 1978-1991 онд Боловсролын Яамны Сурган Хүмүүжүүлэх Ухааны Хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, заах аргачаар, 1991 оноос Монгол Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.  1992 онд хэлбичгийн ухааны доктор, 1991 онд Монгол Улсын төрийн шагнал хүртсэн.

“Элбэг дээл”, “Багын явдал”, “Намрын нахиа”, “Хөдөө талын баясгалан”, зэрэг уран зохиолын ном, “Утга зохиолын онолын үндэс”, “Уран зохиолын онолын үүд”, “Нууц товчооны нууцаас”, “Нууц товчоог сэргээн сийрүүлсэн тайлбар”, “Монголын нууц товчоо судлалын зарим асуудал”, зэрэг эрдэм шинжилгээний олон бүтээл туурвижээ.Мөн “Монгол Ардын аман зохиолын дээж бичиг”, “Ардын аман зохиолын сурах бичиг” хамтран зохиожээ.

Аристотелийн туурвил зүй, Лессингийн Лаокоон, Жанна Родарын Чиплионд тохиолдсон явдал,” Салтыков Щедриний “Үлгэр өгүүллэгүүд”, “И.Андричийн “Дрина голын гүүр” зэрэг дэлхийн сонгодог бүтээлийг орчуулжээ.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: