Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Чойжавын ЛУВСАНЖАВ


Профессор Чойжавын ЛУВСАНЖАВ

Лувсанжав, Чойжавын (1930-1998) Хуучнаар Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Өлзийт суманд 1930 онд төржээ. 1940-1947 онд-бага, дунд сургууль, 1949-1953 онд УБДС-ийн тооны анги, 1954-1960 онд Бээжингийн их сургуулийг дүүргэжээ. 1947-1950 онд сумын бага сургууль, 1953-1954 онд Хужирт сумын сургуульд багш, захирал, 1960-1961 онд ГЯЯ-нд референт, 1961-1977, 1981-1989, 1992-1993 онд МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, декан, 1977-1980 онд Чехословак Улсын Прага хотноо Карлын их сургуульд, 1989-1992 онд Япон улсын Токио хотын Гадаад хэлний их сургуульд монгол хэл, монгол бичиг, угсаатны судлалын багш байсан. Хужирт сумын сургуулийн захирал байхдаа Б. Ринчин доктортой багш шавийн бат холбоо тогтоожээ.
Чой. Лувсанжав МУИС-д 37 жил англи, хятад, япон хэл заасан ба франц, герман, хятад, манж, түвд, латин хэл сурахад анхааран ажиллажээ. МУИС-ийн гадаад хэлний, дорно дахины хэлний тэнхимийг олон жил хариуцан ажиллаж байжээ. Дотоодын олон мянган, гадаадын олон зуун оюутанд монгол ёс заншил, соёлын тухай зааж сурган үр бүтээлтэй ажиллаж байсан сурган хүмүүжүүлэгч билээ. Гадаад, дотоодын 40 гаруй залуу эрдэмтдийн зэрэг хамгаалах зохиолын удирдагчаар ажилласан байна. Чой. Лувсанжав англи, орос, хятад, япон, франц, герман, манж, түвд, латин зэрэг 12 улсын хэл мэддэг бөгөөд түүнээ хойч үедээ өвлөн үлдээхийн төлөө уйгагүй ажиллажээ.
Чой. Лувсанжав “Монгол хэлний өвөрмөц хэллэг” сэдвээр 1966 онд Мажар улсад дэд докторын зэрэг, 1972 онд “Англи-монгол хэлний харьцуулсан зүй” сэдвээр ЗХУ-д докторын зэрэг хамгаалсан манай улсын нэрт эрдэмтэн бөгөөд 1986 оноос монгол бичиг туршин зааж байсны дээр 7,8 дугаар ангийн сурах бичиг, багшийн лавлах зэрэг дөрвөн боть зохиол хэвлүүлсэн. 1989 оноос монгол бичгийг сэргээн төрийн бичиг болгох үйл хэрэгт идэвхитэй зүтгэж явсан төдийгүй, монгол бичиг бие даан сурах ном,  монгол хэлний хадмал толь зэрэг олон ном зохиолыг Япон улсад монгол бичгээр хэвлүүлэн түмний хүртээл болгосон юм. Чой. Лувсанжав монгол соёл, монгол зан заншил, монгол бичгийн олон өгүүллийг
аигш, япон, хятад хэлээр бичиж дэлхийн олон улсад хэвлүүлжээ. Эрдэм шинжилгээний 300 гаруй өгүүлэл болон ном, сурах бичиг, толь бичиг, нэр томьёоны толь 40 гаруйг орос, англи, хятад, япон, чех хэлээр бичин хэвлүүлсэн нь манай ард түмнийг олон жил гэгээрүүлж байна!
Чой. Лувсанжав монгол бичиг, ёс заншил, зан үйлийг сэргээхийн тулд 1993 онд “Хэл Иргэншлийн дээд сургууль” байгуулсан нь олон зуун монгол залууг уламжлалт бичиг, соёлд амжилттай сургаж, оюутнууддаа англи, япон, хятад хэл, монгол бичиг, ёс заншлыг мэргэшүүлэн төгсгөж байна.
Төрөөс 1993 онд Чой. Лувсанжавт Монгол улсын гавьяат багш, МУИС-ийн хүндэт профессор, 1971 онд Чех улсын Прагийн их сургуулийн хүндэт профессор цолыг тус тус хүртээжээ. Монгол улсын ШУА-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, эрдмийн цол зэрэг хамгаалах зөвлөлийн гишүүн, улсын нэр томьёоны комиссын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн байв.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: