Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Ойдовын Адьяа


Адьяа, Ойдовын, Төмөр бар жил Өвөрхангай аймгийн Өлзийт суманд малчин ардын гэрт төрсөн. Бага, дунд сургууль, Улаанбаатар хотноо Улсын Багшийн Дээд Сургууль төгсөж, улмаар Москва хотноо А.С.Пушкиний нэрэмжит Орос хэлний Институтын аспирантурт суралцан хэлбичгийн ухааны дэд эрдэмтний, 2000 онд Улаанбаатар хотноо хэлбичгийн шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.

1973-1997 онд ХААДС, НДС, УТДС, Төр, нийгэм судлалын академийн орос хэл, гадаад хэлний тэнхимд багш, тэнхимийн эрхлэгчээр, 1997-2000 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажиллаж байгаад 2000 оноос ШУА-ийн Нийгмийн Ухааны салбарын бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг хашиж байна.

“Пособие по переводу с монгольско языка на русский” Уб., 1983, “Учебные пособие по русскому языку, традиции и обычай монголов” Уб., 1997, “Бямбын Ринчен” Уб., 2003, “Хэл шинжлэл, орчуулга: сурахуй, сургахуй, судлахуй” 2005, “Ухаант ардын үнэт өв” Английн мянган зүйр, цэцэн, хэлц үг орос-монгол орчуулга болон дүйцтэй” , “Ертөнцийн гурав, дөрөв, орчуулгатай” Уб., 1996, “Орчуулга: Онол, туршлага, сургамж”  Уб., 2008 зэрэг хамтын хийгээд бие даасан арав гаруй бүтээл туурвижээ.

Орос хэлийг монгол хүнд заах аргыг боловсронгуй болгох, орос- монгол хэлийг зэрэгцүүлэн судлах, орчуулгын шүүмж судлал болон нэр томьёоны онол аргазүй, хэрэглээний асуудлаар судалгааны дөч гаруй үгүүлэл бичсэн нь монгол, орос, солонгос, англи, хэлээр эрдэм шинжилгээний эргэлтэнд орсон бөгөөд дотоодын болон гадаадын олон улсын хуралд гуч гаруй илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.

1995 онд Монгол Улсын ЭЗЦОДЗөвлөлөөс дэд профессор, 2002 онд УБИС-ийн Эрдмийн зөвлөлөөс профессор цолыг тус тус хүртжээ.

“Ардын боловсролын тэргүүний ажилтан”, “Стандарт, хэмжилзүйн тэргүүний ажилтан”, “Шинжлэх Ухааны тэргүүний ажилтан”, цол тэмдэг, Монгол Ардын Хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одон, Бямбын Ринчений нэрэмжит шагналаар тус тус шагнагджээ.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: