Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Ядамсүрэнгийн Шаарийбуу


Шаарийбуу, Ядамсүрэнгийн, (1909-2009), 1909 онд Хөлөнбуйрын хөвөөт цагаан хошуу, одоогийн Өвөрмонголын Хөлөнбуйрын зүүн барга хошууны нутаг, Хөлөн буйрын хөвөөнөө Галзууд овгийн Ядамсүрэнгийн ууган хүү болон төрсөн. Я.Шаарийбуу 6 настай манж бичиг, 7 настай монгол бичиг, 9 наснаас төвд бичиг заалган орос, хятад хэл үзэж явжээ. 1910 оноос Владивосток хотноо монгол, манж, төвд хэлний багш, 1926-32 онд Хөлөнбуйр аймгийн мэйрэн зангийн яаманд бичээч, байцаагч хийж, 1932 онд Манж Го-гийн нийслэл Чанчунь хотноо Манжийн хааны ордны хамгаалах торгон цэргийн сурган боловсруулах хэлтэст тусгай сургууль хийж, “… Чин улсын сүүлчийн эзэн хаан Генри Фү-И-гийн торгон цэрэг явсан байна. 1933 онд Хянган хойд мужийн сэргийлэн хамгаалах цэргийн бага, дунд даргын курст суралцж энэ үеэс япон хэл суралцаж эхлэжээ. 1935-1936 оны үед болсон Халхын сүм, Булан дэрс, Адаг дулааны хилийн будлианы үед мөн хорооны 1 дүгээр сумангийн даргаар тус тус томилогдон, 1936 онд Өвөр Монголын Жирмийн чуулганы Вангийн сүм одоогийн Улаан хотод цэргийн даргын сургуульд суралцаж хошууч цол авч, 1938 онд Жэнжиатүн хотод Өвөр монгол цэргийн ерөнхий штаб байгуулахад түүнд хэрэг эрхлэх хэлтсийн даргын туслагчаар очиж, 1939 оны Хянганы дивизийн штабт дивизийн хэрэг зөвлөх, тээвэр ангийн дарга, Хянганы морьт 8 дугаар хорооны дарга зэрэг тушаалтай явжээ. 1940 оноос Өвөрмонголын Жалантүн хотын багшийн дээд сургуульд багшилж, 1942 ондоос Шинкео буюу Чанчуньд японы цэргийн академид суралцаж байгаад 1944 онд эрүүл мэндийн учир цэргийн байгууллагаас чөлөө авахад алба хаасан хугацаагаар нь хурандаа цол олгосон байна. Японы одон, медалиар олон удаа шагнагдсан. 1945 оноос Хөлөнбуйрын Шинэ барга зүүн хошууны яаманд ерөнхий хэлтсийн даргааж ажиллаж байв. 1949 онд улс төрийн хэргээр хэлмэгдэн Дотоод яманд баривчлагдаж, 1950-1959 онд Хөлөн буйр сумын шинэ хоршоо болог морин станцын анхын дарга, “Шинэ зам” нэгдлийн бригадын дарга байжээ. 1959 оноос МУИС-д багшилсан.

“Энх Амгалан, Найралт төв, Тэнгэрийн тэтгэсэн зэрэг хаадын үеийн манж албан данс бичгээс гарын авлага болгон, МУИС-ийн Номын сангийн 700 орчим манж номд бүртгэл товьёг хийжээ.

1969 онд Төрийн дээд шагнал Алтан гадас одон, нас барахаасаа бараг нэг сарын өмнө буюу 2009 онд Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм хүндэт цолыг хүртэж, 100 наслаж зургаадай таяг тулсан билээ.

Дээрх бичвэрийг доорх бүтээлээс товчлон авлаа.

“Зуу дах хавраа угтаж буй МУИС-ийн хүндэт профессор”, М.Баярсайхан, “Зуун насыг зооглож, зургаадай таяг тулж буй Я.Шаарийбуу багштан” номын 134-142 х.

Single Post Navigation

One thought on “Ядамсүрэнгийн Шаарийбуу

  1. Уг нь сонирхолтой сэдэв боловч монгол хэл бичгийн үндэсний холбооны сайт гэхэд арай л олон алдаа байх юм

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: