Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Цэгмидийн Сүхбаатар


Сүхбаатар, Цэгмидийн, Цэцэрлэг мандал аймгийн Эрдэнэбулган уулын хошуу одоогийн Архангай аймгийн Цэцэрлэг хотод арван зургадугаар жарны төмөр могой жил төрсөн. 1950-1960 онд бүрэн дунд боловсрол, 1972-1975 онд Москвагийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн аспирантурт, 1967-1968, 1994-1995 онд Парисын Францын холбоо олон улсын сургууль болон Сорбаны Их Сургуульд боловсорсон. 1976 онд Москвад Хэлбичгийн ухааны дэд эрдэмтэнийн зэрэг, 1996 онд Монгол Улсын эрдмийн зэрэг цол олгох дээд зөвлөлөөс профессор цол тус тус хүртсэн. 1965-1967, 1972-1974, 1976-1989, 1991 оноос одоо хүртэл МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, декан, 1969-1972, 1989-1991 онд Парисын Дорно дахины хэл, соёл иргэншлийн дээд сургуульд багш, 1975-1976 онд Италийн Неополь Дорно дахины дээд сургуульд багшаар тус тус ажилласан.

“Монгол хэлний найруулга зүй” 1988,1998, “Найруулан бичих арга ухаан” 1993, “Монгол хэлний сурах бичиг” 1972, 1975, 1991, “Монгол-Франц толь” 1992, “Гэсэрийн тууж” 1991 зэрэг гуч шахам ном сурах бичиг, товхимол, эрдэм шинжилгээний 40 гаруй үгүүлэл, 50 гаруй судалбар үгүүлэл бичсэн.

Монгол Улсын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Франц улсын гавьяаны одон, Ардын боловсролын тэргүүний ажилтан цол, Монголын радиогийн тэргүүний ажилтан цол, Монгол Улсын Гавьяат багш цол 2004 онд тус тус хүртсэн.

Хобби шатрын хэвлэл унших, хурдан шатар буюу блиц тоглох.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: