Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Түмэнбаярын Дашцэдэн


Дашцэдэн, Түмэнбаярын, Цэцэрлэг Мандалын аймаг Цагаан далай вангийн хошуу, Өвөр-өлт гэдэг газар одоогийн Хөвсгөл аймаг, Галт сумын нутагт арван зургадугаар жарны хөх хулгана жил буюу 1923 оны 12 сарын 24 нд төрсөн. 1941 оноос Улсын багшийн Сургууль, 1954-1958 онд МУИС-д сурсан. Польшийн Варшавын Их Сургуульд Хүмүүнлигийн Ухааны докторын зэрэг хамгаалсан. 1982 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Эрдэмийн зэрэг, цол олгох дээд комиссоос Профессор цол хүртсэн. 1941-1954 онд Завхан, Дорноговь, Хөвсгөл аймагт багш, хичээлийн эрхлэгч, 1958-1967 онд МУИС-д багш, декан, орлогч захирал, 1967-1974 онд Германы Гумьболдтын Их Сургуульд профессор, 1974-1982 онд БНМАУ-ын Сайд Нарын зөвлөлийн УДТДТМБХороонд орлогч дарга, нэгдүгээр орлогч дарга, 1982-1983 онд МУИС-ийн нэгдүгээр орлогч захирал, 1983-1989 онд Германы Хумбольдтын Их Сургуульд профессор, 1989 оноос МУИС-д багш, зөвлөх профессороор ажиллаж байна.

“Монголын Нууц Товчооны эх галиг” 1982, “Орчин цагийн Монгол хэлний нэрийн тоо”, “Миний монгол бичиг”, “Монгол хэлний сурах бичиг” зэрэг 30 гаруй мянган үгтэй толгой үгтэй толь бичиг зэргийг хэвлүүлжээ.

2000 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1971 онд Алтан гадас одон, 1946, 1954, 1962 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1970 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан цол, 2004 онд Үндэсний бичиг соёл дэлгэрүүлэгч медаль, 2006 онд  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндэт цолыг  хүртсэн.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: