Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Түвшиний Пагва


Пагва, Түвшиний (1928-1972), Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Чоно гол хэмээх газар төрсөн. 1935-1945 онд бүрэн дунд сургууль, 1952-1955 онд ЗХУ-ын ГЯЯ-ны харьяа Москва хотын Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийн дэргэдэх аспирантуур дүүргэсэн. 1955 онд “Вспомогательные или служебные глаголы в современном монгольским литературном языке” сэдвээр хэлбичгийн ухаан дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1951-1972 онд МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан, 1966-1969 онд БНПАУ-ын Варшавын Их Сургуульд монгол хэлний зочин багшаар ажиллажээ.

“Зүрхэн тольтын тайлбарыг судласан тухай” 1957, “Монгол хэлзүйч- эрдэмтэн Сумадирадна Лувсанринчений бүтээлүүдийн тойм” 1958, “Төвд үсгээр үгчилсэн монгол ном зохиол”, 1959 “Хэлний шинжлэлийн удиртгал” 1959, 1976, “Монгол хэлшинжлэлийн асуудлууд”1998, “Ерөнхий хэл шинжлэлийн асуудлууд” 2001 ном бичиж нийтлүүлсэн.

1957 онд Монгол Улсын Шинжлэх Ухаан, Дээд боловсролын хүрээлэнгийн сурвалжлагч гишүүн, 1964 онд доцент цол хүртсэн.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: