Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Журын БАЯНСАН


Баянсан, Журын МУИС-ийг Монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр, Москвагийн Их Сургуулийн аспирантурыг төгссөн. 1975-1980 онд МУИС-ийн Хэлбичгийн Факультетэд багш, 1981-1983 онд Японы Осакагийн Гадаад Судлалын Их Сургуульд багш, 1983 оноос одоо хүртэл МУИС-ийн Монгол Судлалын Сургуульд багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. 2007 онд БНХАУ-ын Төвийн Үндэстний Дээд Сургуульд зочин профессор.

Монгол хэлний задлаг, нийлэг хам бүтцийн харьцаа, хамаарал, хэлний соёл судлал, хэлц нэгжийн асуудал, сэтгэц болон угсаа хэлшинжлэлээр судалгаа хийдэг.

Ардын боловсролын тэргүүний ажилтан 1991 онд, Монгол Улсын Гавьяат багш цол 2010 онд хүртсэн.

“Психолингвистическое особенности восприятия учебного текста студентами – филологами” сэдвээр хэлбичгийн ухааны докторын зэрэг 1991 онд хамгаалсан.

“Монгол хэлний зөв бичих дүрмийн гарын авлага”, “Хэл шинжлэлийн дасгалын хураамж”, “Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүй”, “Монголоор ярих тохиолдлууд, монгол ёс заншил”, “Монголчууд, монгол ёс заншил”, “Хэлшинжлэлийн нэр томьёоны зүйлчилсэн тайлбар толь”, “Монгол хэл, уран зохиолын лавлах”, “Орчин цагийн монгол хэлний зүй”, “Соёл, хэл, үндэстний сэтгэлгээ”, “Монгол хэл 10-р анги”, “Сурагчийн гарын авлага” зэрэг ном, сурах бичиг, гарын авлага дангаар болон хамтаар бичиж хэвлүүлсэн.

Advertisements

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: