Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Амархан сайн байцгаана уу?


Амархан сайн байцгаана уу, эрхэм хүндэт уншигч, үзэгч түмэн минь ээ? Би юуны өмнө энэ дэлхийд таран суугаа монгол бүхнээ хэмээн дээдлэн суух учиртай монголчууд руугаа энэ блогийн утга учрыг чиглүүлэхийг бодсон юм.  Бид нар их сонин хүмүүс. Өөрийнхөө  хайрлах  эрхмэлэх учиртай юманд тэгтлээ их унан дурлахгүй, утга ухааныг нь ч гүйцэд ухахгүй, ухахыг хүсэхгүй байх шиг. Бүр хүний сайн гэсэн бүхэн руу үхэн хатан шунах нь хачирхалтай. Би бол Монголчуудыгаа Монголын гэх юм бүхэндээ хайртай гэж итгэдэг. Хэн юу хийж , юу сонирхох нь эрхбиш хүний эрхийн асуудал боловч Монгол хэмээх их улсын хойч удамыг үргэлжлүүлэн дамжуулагч, хайрлан хамгаалагч, нэг улс гэрийг бүрдүүлэгч та бидний өнөөгийн байж байгаа царай яг үнэндээ   санаанд хүрэхгүй л байна. Энэ дэлхийн олон улс үндэстэн, хүн төрөлхтөний шинжлэх ухаан, соёлыг шимтэн сурч байгаа залуучуудыг би үгүйсгэж байгаа юм биш гэхдээ монголчууд минь хамгийн түрүүнд хамаг бүхийн эх болсон эх хэл бичигээ бүгдээрээ сайхан сурц, эзэмшиж явцгаамаар байна. Үр хүүхдүүддээ өв тэгш сайхан өвлүүлэн эзэмшүүлэе. Харийн гэсэн сайхан бүхэнд шунан дурласаар байтал бидний оюун ухаан, сэтгэхүй сэтгэлгээний маань тэжээл болсон эх хэл бичиг минь сүйд боллоо. Энэ бүхэнд бидний энэ нээж байгаа цахим сэтгүүл өчүүхэн боловч хэрэг болуужин хэмээн үүнийг хүргэж байгааг маань хүлээн авна уу.

Монгол хэл бичгийн багш нарын холбооны

тэргүүн Жанцангийн Бат-Ирээдүй

2010 оны 6 сарын 02

Single Post Navigation

One thought on “Амархан сайн байцгаана уу?

  1. batu1225 on said:

    Дэмжиж байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: