Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Шадавын Лувсанвандан


Лувсанвандан, Шадавын, 1910-81, Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат. ЗХУ-д Улаан Үдийн рабфакт очсон боловч нударганы хүүхэд хэмээн буцаан татагдсан тул уртаашаа гуравхан жил суралцжээ. Харин бие даан суралцаж, 1930 оноос Улаанбаатар хотын үлгэр жишээ бага сургууль, Улаан Үдийн Монгол Рабфакт багш, 1934-1945 онд Ардыг Гэгээрүүлэх яамний хэвлэлийн тасаг, Улсын хэвлэлийн газар, Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дуун ухаан одоогийн хэл зохиолын хүрээлэнгийн тасагт, МАХН-ын Төв Хорооны хэлтэсийн эрхлэгчээр ажиллажээ. 1945-1961 онд МУИС-д багш, тэнхимийн эрхлэгчээр, ажиллаж 1947-1961 онд  Монголын Зохиолчдын Хорооны даргын үүргийг давхар гүйцэтгэж байжээ. 1961 оноос МУИС-д ажиллаж энэ хугацаанд Английн Лийдсийн Их Сургууль, БНХАУ-ын Бээжингийн Их Сургуульд багшилсан байна.1945 онд ЗХУ-д Коммунист Намын Дээд Сургуульд суралцан төгсөөд МУИС-д ЗХУКН-ын түүхийн багш болж, улмаар хэлний шинжлэлээр дагнасан байна.

Хэлшинжлэлтэн, Хэлбичгийн ухааны эрдэмтэн, ШУА-ийн гишүүнээр 1961 онд сонгогдож, Сүхбаатарын одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 1 удаа шагнагдаж, Монгол Улсын төрийн шагналыг 1971 онд, Монгол Улсын гавьяат багш цолыг 1980 онд, тус тус хүртжээ. Мөн Монгол Улсын Ардын Их Хурлын депутат, Дэлхийн энх тайвны зөвлөлийн гишүүн, Энхтайвныг хамгаалах Монголын хорооны тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байсан байна.

Дунд сургуулийн монгол хэлзүйн сурах бичиг 1939, 1952, 1956 онд, “Орчин цагийн монгол хэл” 1961, “Орчин цагийн монгол хэлний бүтэц” авиа, авиалбар хоёр, 1967, “Монгол хэлний үг, нөхцөл хоёр нь” дэд дэвтэр 1968 онд тус тус бичиж монгол хэлний авиа зүй, нутгийн аялгуу, үг, үгүүлбэр зүй, ерөнхий хэлшинжлэлээр олон арван онол, эрдэм шинжилгээний үгүүлэл бичжээ.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: