Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Цэндийн ДАМДИНСҮРЭН


Дамдинсүрэн, Цэндийн (1908-1986) Хатгин овогт Цэндийн Дамдинсүрэн 1908 оны 11 дүгээр сарын 14 нд Сэцэн хан аймгийн Матад уулын хошууны Барууншанд, одоогийн Дорнод аймгийн Матад суманд төрсөн. 1923 онд Цэцэн хан аймгийн Үйзэн бэйсийн хошууны тамгийн газарт сурах бичээч, 1926 онд МХЗЭ-ийн Төв Хорооны байнгийн тэргүүлэгч гишүүн, 1932 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн Дуун ухааны тасагт оюутан судлагч, 1933 оноос ЗХУ-ын Ленинградын Үндэсний Дээд Сургуульд элсэн орж, 1938 онд хилс хэргээр баригдаж, шоронд хоригдож байлаа. 1940 онд Шинжлэх Ухаан Хүрээлэнгийн Хэлбичгийн тасгийн эрхлэгчээр томилогдсон. 1945 онд Х.Чойбалсангийн мэндэлсний 50 жилийн ойд зориулсан ерөөл бичсэн учир Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн. 1946 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн даргаар томилогджээ. 1947 онд “Монголын Нууц Товчоон”-ыг орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлсэн тул Монгол Улсын Төрийн шагналыг хоёр дах удаагаа хүртсэн байна. 1950 онд “Исторические корни Гэсэриады” бүтээлээрээ хэлбичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. 1950 онд Монгол Улсын Төрийн сүлд дууны үг зохиосон тул Монгол Улсын Төрийн шагналыг гурав дах удаагаа хүртсэн байна. 1953 онд Зохиолчдын Хорооны дарга болсон байна. 1955 оноос МУИС-ийн Хэлбичгийн Факультетийн уран зохиолын багш болжээ. 1957 онд профессор цол хүртсэн байна. 1959 онд Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүнээр сонгогдсон. 1970 онд хэлбичгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. 1981 онд Хэл зохиолын Хүрээлэнгийн Төвд судлалын секторын эрхлэгч болжээ. 1986 оны 3 дугаар сарын 28-ны 77 тоот зарилгаар Монгол Улсын Ардын уран зохиолч цолыг хамгийн анх хүртжээ.

Single Post Navigation

One thought on “Цэндийн ДАМДИНСҮРЭН

  1. dream on said:

    ene uneheer mundag zohiolch yumaa. ene huniig bishirhees ch oor arga alga daaa. bi ts. Damdin surend uneheer ih durtai. bayrlalaaaaa.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: