Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Цэдэвийн ӨНӨРБАЯН


Өнөрбаян, Цэдэвийн, 1949 онд Увс аймгийн Хяргас сумын Хоо толгой гэдэг газар төрсөн. 1967 онд Увс аймгийн Баруунтурууны 10 жилийн дунд сургууль төгсөөд Монгол Улсын Багшийн Дээд Сургуулийн Монгол хэл, уран зохиолын багшийн анги, Унгарын ШУА-ийн дэргэдэх аспирантур төгссөн. ОХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуульд мэргэжил дээшлүүлсэн. 1971-1983 онд УБДС-ийн Монгол хэлний тэнхимд багш, 1983-1987 онд БНУУ-ын Будапештийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Төв Азийн тэнхимд зочин профессор, 1987-1996 онд УБИС-ийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, 1996 оноос МУБИС-ийн Монгол Судлалын Сургуулийн захирлаар ажиллаж байна. 2000 онд Монгол Улсын Гавьяат багш цол хүртсэн. “Орчин цагийн монгол хэлний үйл үг залгаврын аргаар бүтэх ёс”, “Орчин цагийн монгол хэлний хэлзүйн үгийн тогтолцоо”, “Орчин цагийн монгол хэлний үгзүй”, “Орчин цагийн монгол хэлний үг бүтэх ёс”, “Монгол хэлний үг бүтэх ёс”, “Монгол хэл, уран зохиолын сорил”, зэрэг ном, сурах бичиг, гарын авлага 20 гаруйг бичиж гадаад дотоодын хэвлэлд олон арван эрдэм шинжилгээний үгүүлэл хэвлүүлжээ.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: