Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Домийн ТӨМӨРТОГОО


Төмөртогоо, Домийн, 1938 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт малчин ардын гэр бүлд төрсөн. 1947-1951 онд Ханбогд сумын бага сургууль, 1951-1854 онд Цогтцэций сумын бүрэн бус дунд сургууль, 1954-1957 онд Өмнөговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1957-1962 онд МУИС-ийн Монгол хэл-утга зохиолын анги төгсгөсөн. 1962 оноос Өмнөговь аймгийн 10 жилийн сургуульд багш, 1963 оноос УБДС-ийн монгол хэлний тэнхимд багш, 1971-1974 онд Энэтхэгийн Неругийн Их Сургуулийн Төв Ази-Хималайн судлалын төвд, 1975-1977 онд Японы Токио Гадаад Судлалын Их Сургуульд, 1989-1993 онд Германы Бонны их сургуулийн төв азийн хэл, соёлын хүрээлэнд, 1996-2004 онд УБДС-ийн эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн проректор, 2004 оноос МУИС-ийн Монгол судлалын Төвийн эрхлэгч, 2007 оноос ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захиралаар, 2009-2010 онд Японы Токио Гадаад Судлалын Их Сургууль зочин профессор, судлаачаар тус тус ажилласан байна. “Орчин цагийн монгол-англи-япон хэлний толь”, “Монгол хэлний биеийн төлөөний нэрийн гарал, хувьсал, тогтолцоо”, “Монгол хэлний түүхэн хэлзүйн үндэс”, “Дунд үеийн монгол хэлний бичгийн дурасхалуудын харьцуулсан толь”, “Монголын нууц товчооны судлал”, зэрэг ганц сэдэвт олон зохиол бичжээ.  1990 онд хэл шинжлэлийн ухааны дэд эрдэмтэн, 1994 онд хэлшинжлэлийн ухааны докторын зэрэг, хамгаалж, 1994 онд профессор, 1998 онд академич, 2002 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртжээ. Ардын боловсролын тэргүүний ажилтан, Шинжлэх Ухааны тэргүүний ажилтан, Алтангадас одонтой.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: