Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Бямбажавын ПҮРЭВ-ОЧИР


Пүрэв-Очир, Бямбажавын, гахай жилтэй. Баянхонгор аймгийн Заг сумын нутаг, Заг-Байдрагийн Хүрэн бэлчир, Байдвий хайрханы дунд хаваржаанд төрсөн. 1966 онд Баянхонгорын 1 дүгээр 10 жилийн сургууль, 1970 онд УБДС, 1988 онд МУИС-ийн аспирантурыг тус тус дүүргэж, дэд эрдэмтэн болсон. Улмаар 1999 онд Өгүүлбэрзүйн судалгааны цуврал гурван бүтээлээрээ хэлшинжлэлийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. 1991 онд доцент, 2001 онд профессор цол хүртсэн. УБИС-д багш, тэнхимийн эрхлэгч, БНСЧУ-ын Прагийн Их Сургуульд багш, БНХАУ-ын Ло Яны Гадаад хэлний дээд сургуульд багш, 2001-2004 онд МУБИС-ийн шинжилгээ, үнэлгээний албаны дарга, 2004 оноос МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректороор ажиллаж байгаа. 2008 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн. “Орчин цагийн монгол хэлний өгүүлбэрзүйн холбох тогтолцоо”, “Монгол хэлний өгүүлбэрзүй”, “Монгол хэлний дадлагын өгүүлбэрзүй”, “Монгол хэлний эх задлал”, “Өгүүлбэрт хувиргал хийх аргууд”, “Монгол хэлний эхийн өгүүлбэрзүй”, “Монгол хэлний бүтэц, утга, үүрэг, хэрэглээ” зэрэг 40 орчим ном, судалгааны бүтээл, 70 гаруй өгүүлэл бичиж нийтлүүлсэн.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: