Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Надмидын Балжинням


Балжинням, Надмидын, Гал нохой жил Увс аймгийн Наранбулаг сумын нутаг “Могойтын самсай” хэмээх газар малчин ардын гэрт төрсөн. Монголмууд овогтой. Бага, дунд, сургууль, Улаанбаатар хотын Багшийн Дээд Сургууль тус тус төгссөн. Орос хэл, утга зохиолын багшийн мэргэжилтэй. 1972 оноос дунд сургуулийн багш, хичээлийн эрхлэгч, 1986 оноос Намын Дээд Сургуулийн багш, 1990 оноос МУИС-ийн Сургалтын албаны мэргэжилтэн, ОУХД, МХСС-ийн багш, тэнхимийн эрхлэгчээр ажилласан.

Багшлахын зэрэгцээ монгол бичгийн хэлний үсэгзүй, тользүй, зэрэгцүүлсэн хэлний зүйн зарим асуудлаар судалгаа хийж нэлээд үгүүлэл бичсэний дээр “Монгол үсгээр Европын хэлний нэрийг бичиж ирсэн уламжлал, шинэчлэл” асуудлаар нэг сэдэвт зохиол бичиж хэлшинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Мөн Монгол хэл, соёлын сургуулийн үзэх “Орос хэлний хичээлийн гарын авлага”, “Монгол хэлэн дэх Европын хэлний үгийн монгол бичгийн толь”, “Монгол үсгээр англи, франц, орос, герман хэлний нэрийг буулган бичих нь”, “Монгол хэлний гадаад үгийн толь (Монгол-орос-англи)” (2005, 2008) зэрэг ном, сурах бичгийн зохиогч юм. Ардын боловсролын тэргүүний ажилтан, хэлшинжлэлийн ухааны доктор, судлаач, багш.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: