Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Сэндэнжавын ДУЛАМ


Дулам, Сэндэнжавын, 1950 оны 5 дугаар сарын 13 нд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутаг “Бүлээн” хэмээх газар төрсөн. 1958-1962 онд Баянбулаг сумын бага сургууль, 1962-1968 онд Баянхонгор аймгийн Байдрагийн дунд сургуульд тус тус сурч, 1968-1973 онд МУИС-ийн “Монгол хэл, уран зохиолын ангийг дүүргэжээ. 1973 оноос одоо хүртэл МУИС-д багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаа. 1985-1987 онд Францын Парисын Дорно дахины хэл иргэншлийн  дээд  сургуульд монгол хэл, соёлын зочин профессороор ажилласан. Страссбургийн их сургууль, Германы Бонны Их Сургууль, Их Британий Кембрижийн Их Сургуульд уригдан лекц уншсан. 1982 онд Москвад ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд “Монгол домог зүйн дүр, утга зохиолын уламжлал” сэдвээр хэлбичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг, 1997 онд “Монгол аман зохиол, утга зохиол дах бэлгэдэл зүйн тогтолцоо” сэдвээр хэлбичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. “Монгол домог зүй”, “Монгол домог зүйн дүр”, “Цагаан сарын бэлгэдэл”, “Дархад бөөгийн уламжлал”, “Монгол домогзүйн бичвэр”, “Монгол нүүдлийн ёс, бэлгэдэл”, зэрэг нэгэн сэдэвт зохиол, “Уран зохиолын онолын үүд”, “Эртний дорно дахины уран  зохиолын тойм” зэрэг сурах бичиг гарын авлага зохиожээ.  2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажилласан. 1999  онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2005  онд Академич Б. Ринчений нэрэмжит шагнал, 2005   онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор тус тус шагнагдсан. Одоо МУИС-ийн МХСС-ийн Нүүдлийн Соёл, иргэншил судлалын төвийн эрхлэгч.

Advertisements

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: