Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Довчингийн Отгонсүрэн


Отгонсүрэн, Довчингийн, (1946-1999)  Архангай аймгийн Хайрхан сумын нутагт төрсөн. 1964 онд  Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн дунд сургууль, 1969 онд  МУИС-ийн Монгол хэл уран зохиолын багш ангийг дүүргэсэн.
1969-1990 онд Улсын Багшийн Дээд Сургуульд багш, 1977 онд Хэл бичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.
1989-1992 онд Японы Осакагийн Их сургуульд Монгол хэлний зочин багш,

1992-1996 онд Улсын Багшийн Их Сургуулийн Монгол хэл –Уран зохиол, Түүхийн сургалт, эрдэм шинжилгээний төвийн деканы ажил хийсэн.
1993 онд “Монгол хэлний үгзүйн найруулга зүй” сэдвээр  хэлшинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
1996-1999 онд  Улсын Багшийн Их Сургуулийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан.

“Уран зохиолын хэлний тухай” 1974, “Монгол хэлний найруулга зүй” 1975, “Орчин цагийн монгол хэлний үйл үгийн хэв, байдлын дагаврын найруулгын үүрэг” 1977, “Д.Нацагдоржийн зохиолын хэл, найруулга, уран сайхны онцлог” 1984, “Уран сайхны шүүмжлэл, бодол эргэцүүлэл”, 1988 “Эх зохиох товч гарын авлага” 1995, “Монгол хэлний хэлзүйн найрууллын тухай өгүүллүүд” 1993, зэрэг 20-иод нэг сэдэвт зохиол, ном сурах бичиг, гарын авлага, товхимол бичсэн. “Ургах наран зүг”, “Уулын горхины шуугиан”, “Миний цэцэрлэг”, “Зам алсад хөтөлнө”, “Миний Хайрхан Уул” 1996, “Зүүдэнд ирсэн Чингис Богд”, “Зүүд зэрэглээ шиг хорвоо”, “Цэцэрлэгийн хүүхэд болсон минь” зэрэг шүлэг, найраглалын олон ном бичжээ.

1987 онд доцент цол, 1997 онд профессор цол, 1998 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал тус тус хүртсэн.

Advertisements

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: