Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Ш.Чоймаа: Монгол vндэсний бахархал монгол бичиг


«Ном гэдэг vнэхээр гайхамшиг!…Хvн тєрєлхтєн єєрийн ухамсарт бvх тvvхийнхээ турш номноос илvv гайхуулам, ид шидтэй юм бараг бvтээгээгvй болов уу гэж би бодох юм» гэж нэгэн ухаантаи єгvvлжээ.Тэгвэл хотол хорвоогийн оюуны соёлын оройн чимэг болсон ном эрдэнийг vсэг бичгээр туурвидаг шvv дээ. Санаагаа бичгээр илэрхийлж, хол газар vг хэлээ дамжуулах болсон нь хvн тєрєлхтний оюун ухааны асар том ололт ажээ. Эрт цагт сонсогч этгээд єєр газар байгаа vед санаа бодлоо илэрхийлэх эрмэлзлийн анхных нь дээс зангидах, модонд хэрчлээс гаргах, сvг дvрс зурах тэргvvтэн болзмол тэмдэг байжээ. Монгол нутгаас элбэг олддог хадны янз бvрийн сvг зураг ч євєг дээдсийн маань нэн эртний vеийн vсэг бичгийн эхлэл мєн. Аливаа юмны дvр зургаар бvхэл єгvvлбэрийг илэрхийлэх болж, улмаар зургийн бичиг, дvрс бичиг, утгын бичиг буй болжээ. Утгын бичгийн хєгжлийн дараагийн шат нь vет бичиг юм. Ийнхvv vсэг бичиг боловсрон хєгжсєєр манай эриний ємнєх X зууны vед газрын дундад тэнгисийн зvvн эргээр оршиж байсан Финикт анхлан авианы бичиг vvсчээ. Энэхvv анхны авианы бичиг єрнє зvг дэлгэрэн Грек, Латин цагаан толгойн vндэс болжээ. Дорно зvг дэлгэрсэн нь Арамей, Сири, Согдоор дамжин Уйгар, Монгол бичгийн цагаан толгойн vндэс болжээ. Монголчуудын эртний євєг болох Хvннv, Сяньби, Муюн, Тоба, Жужан нар тусдаа бичигтай байсныг судлаачид нотолж байна. Мєн Кидан нар X зуунд их, бага хоёр бичигтэй байсан гэдэг. Энэ тухай vл єгvvлэн, он цагийн шалгарлыг даван туулж, монгол туургатны оюуны соёлын арвин євийг бvтээж ирсэн монгол бичгийн vvслийн тухай єгvvлье.

Монгол бичгийн vvсэл гаралтай холбоо бvхий хоёр зvйлийн домог єдгєє бидэнд мэдэгдэж байна. Нэг нь XVIII зууны vед Рабжамба Данзандагвын зохиосон «Зvрхэн тольтын тайлбар огторгуйн маани» хэмээх хэлзvйн бичигт «Тэр цагт Зая Бандид (Зая Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль vсгээр туслах болох хэмээн шєнє тvгдам барьж эрт манагар бэлэглэхvйд нэгэн эхнэр хvн мєрєн дээрээ хэдрэг модыг тавьж ирээд мєргєвєєс, тэрхvv бэлгээр Монгол улсын vсгийг хэдэргэний дvрсээр нь эр, эм, эрс гурваар, чанга хийгээд хєндий ба саармаг гурваар зохиосон болвой>> гэсэн домог юм. Энд єгvvлсэнчлэн Саж Бандид Гунгаажалцан (1182-1251) монгол vсгийг анх зохиосон бус харин тэрбээр 1243 онд 61 насан дээрээ монгол бичгийн хэлний авиа зvйн бvтээл буюу анхны зvрхэн тольт зохиосон болох нь нэгэнт тодорхой болжээ. Хоёр дахь нь «Юан улсын судар»-ын 124-р ботод байгаа Уйгар тvшмэл Тататунгаатай холбогдсон домог юм. Тэнд єгvvлэхдээ: «Чингис єрнєш дайлж, Найман улс эвдрэхvйд Тататунга тамгыг євєртлєн дайжаад баригдав. Чингис хаан ухавчлах асууруун: – Даяны иргэд, нутаг цєм миний болсон бєгєєтєл чи бээр тамга євєртлєн хааш очмvй хэмээхэд тэрбээр: <<Тvшмэлийн тушаал болмой. Vхтэл сахиж, угийн эзэнд єгсv хэмээмvй. Ямар аймшиггvй єєрийг сэтгэх аж.>> хэмээжvхэй, Хаан зарлиг болж «Шудрага элбэрэлт хvн ажгуу» хэмээгээд тамгыг юунд хэрэглэхийг асууваас, <<Аму цалинг оруулах, гаргах, эрдэмтнийг єргємжлєх аливаа vйлд итгэмж болгомуй.» хэмээсэнд хаан таалж шадар болгожихуй. Тvvнээс хойш засаг зарлиг тамга хэрэглэн vvсгэж мєн тvvгээр захируулав. Хаан <<Чи тус улсын бичгийг нэвтэрхий мэдмvй.>> гэхэд тэрбээр сурсанаа єчсєн нь зарилагт нийлэлцсэн тул даруй хєвгvvд, дvv нарт уйгар vсгээр улсын хилийг тэмдэглэхэд сургагтун хэмээн захив.>> гэсэн байдаг. Чингис хаан Найманыг 1204 эзэлж авсан нь vнэн. Харин энэ vед монголчууд анх бичиг vсэгтэй болсон хэрэг огт биш бєгєєд алдарт зохиолч эрдэмтэн Б.Я.Владимирцовын бичсэнчлэн Чингис хаан єєрийн эзэнт улсын хэрэгцээнд ихээхэн боловсорсон бэлэн утга зохиолын хэлийг авч ашигласан ажээ. Єєрєєр хэлбэл монголын зарим аймагт хэрэглэж байсан бичгийг Чингис хаан эзэнт улсынхаа хvрээнд хэрэглэжээ. Зєвлєлтийн нэрт монголч эрдэмтэн Г.Д.Санжев энэ тухай <<Ямар ч гэсэн 1204 онд Чингис хаан Найманыг бут цохиж, Найманы Таян хааны тамгыг барьж байсан нэгэн уйгарыг олзолж,тvvний тусламжаар тєрийнхєє
бичиг хэрэгт уйгар vсэг дээр vндэслэсэн монгол бичиг vсгийг хэрэгл эсэн бололтой гэсэн нэгэн домог байдаг. Гэвч хэргийн гол Чингис хаан тєрийнхєє бичиг хэргийг Согдоор дамжиж, Арамейгаас ирсэн шинэ vсгээр явуулах тухай тушаал гаргасанд бус, харин Чингис хааны vед монголчууд нэгэнт ямар нэгэн хэмжээгээр бэлхэн болоод байсан утга зохиолын хэлийг хэрэглэж эхэлсэнд оршино.» гэжээ. Монголчууд XIII зуунаас хол эрт уйгаржин бичгийн хэлтэй байсны гол баримт бол уйгаржин бичгийи хэл ХШ, XIV зууны монголын аман аялгуунаас ихээхэн ялгаатай байгаа явдал юм.. ХШ-ХГУ зууны vеийн монгол аялгууг бусад хэлэнд галиглан тэмдэглэсэн ном зохиол, толь бичиг тэргvvтнээс бид тухайн vеийн монгол vгсийн дуудлагыг. олж мэдэж болдог билээ. Хэл гэдэг тийм цєєн жилийн дотор амархан-єєрчлєгддєг зvйл биш бєгєєд алгуур аажим хуьсдаг учраас бичгийн хэл нь аман аялгуунаасаа ихээхэн зєрєєтэй байна гэдэг бол тэрхvv бичгийн хэл, бичиг vсэг олон жилийн ємнє vvссэн гэж vзэх бvрэн vндэстэй юм.
Монголчууд XIII зууны vед боловсорсон утга зохиолын хэлтэй, бичиг хэрэг хєтлєх тогтсон уламжлалтай нэг нотолгоо бол 1225 онд бичсэн Чингисийн чулууны бичиг юм. Уг бичээст мєр тэтгэж бичих ёс тун нарийн харагдаж байдаг.
Монголчуудын дунд <<Уйгаржин монгол бичиг», «монгол бичиг», «Худам монгол vсэг» анх хэдийд, хаанаас авсан тухай сvvлийн vед эрдэмтэн, судлаач нар єєр єєрийн бодол саналыг дурдсан байна. Манай эрдэмтэн Ц.Шагдарсvрэн «Монголчууд ХШ зуунд согд vсгийг уйгараас дам авч хэрэглэсэнгvй, харин У1-УН зууны vед Монгол, Уйгар одоогийн Тажикийн дээд євєг Согд нараас нэгэн зэрэг бичиг vсэг авсан байж брлох баримт гарч байна.>> хэмээн бичсэн буй. Мєн Євєр Монголын эрдэмтэн Данзан «Монгол бичгийн vvслийн цагийн асуудал>> хэмээх шинжилгээний томоохон єгvvлэлдээ «Эртний монголын хэл аялгууны байдал, эртний монгол орон дахь бичгийн соёлын байдал, эртний монгол орны аймаг угсаатны соёлын харилцааны байдал ба хуучин монгол бичиг дэх хэлний болон vсэг зvйн онцлог зэргийг ерєнхийд нь шинжилж vзвэл, монголчууд ХШ зуунаас хол эрт согд гаралтай уйгар vегийг авч хэрэглэсэн бєгєєд бодитой цагийн талаар 805-840 оны хооронд буюу эсхvл 971-1125 оны хооронд буюу гэх хоёр цаг vед хэрэглэж эхэлеэн боломж нь єєр vеэс илvv байна.» гээд тvvнийгээ олон баримтаар батлахыг хичээсэн байна. Монгол бичгийн хэл чухам хэдий vеийн ямар аялгууг тусгасан бэ? Гэдэг асуулт юуны ємнє уг бичгийг авсан он цагтай холбогдох нь тодорхой бєгєєд энэ талаар ч судлаачдын санал нэг мєр болж чадаагvй байна. Ямар боловч монголчууд согд гаралтай уйгаржин монгол бичгийг авч хэрэглэсэн нь X зуунаас наашгvй гэж vзэх vндэстэй юм. Тийм ч учраас бид монгол, бичгээ мянган жилийн тvvхтэй хэмээн ярьж буй.
1616-1911 оны хооронд оршин тогтнож ирсэн Дай Чин <Их Чин) улсын албан ёсны бичиг болох манж бичиг нь монгол бичгээс vvссэнийг дурьдах нь зvйтэй. Манжийн тєрийг vндэслэн байгуулагч Нурхач хааны зарилгаар Эрдэнэ багш, Гагай заргач хэмээх хоёр хvн 1599 онд монгол бичгийг манж хэлэнд тааруулан, дусал бинт нэмэх зэргээр єєрчлєн зохиосон билээ. Эрдэмтэн судлаач нар манж бичиг зохиосон энэ хоёр хvнийг монгол хvн байсан гэж vздэг.

Монгол бичиг боловсрон хєгжсєн нь
Монгол vvгийг анхлан боловсруулахдаа уйгар vсгийн арван дєрвєн толгой нь монгол хэлний vг бvтээх авиалбарын тооноос арай цєєн тул хошоод, гурваад дvрсийг нийлvvлэн зарим vсгээ тэмдэглэсэн билээ. Тухайлбал є, v гэхэд аалеф, вав, йод гурвыг холбож бvтээжээ. Олон зуун жил монгол бичгээ сурч, сургаж ирэх явцад тэрхvv дvрс, зурлага бvрт тусгай нэр цол єгсєн нь заах аргын євєрмєц нэгэн зvйл юм. Титим, шvд, ацаг, єргєс, шилбэ, завж, гэдэс, сvvл, орхиц, нум, нуруу, эвэр, гэзэг, зартиг гэх мэтээр монгол бичгийнхээ зурлага, дvрс бvрийг ялган нэрлэсэн нь бичих хэрэглэлгvй нєхцєлд амаар хэлж єгєх боломжийг бvрдvvлэжээ. Жишээ нь монгол гэсэн цэгтэй, дор нь гэдэс, тєгсгєлд нь дэвсгэр «л» буюу эвэр гэх болно.
Нэн эрт цагт vсэг бичгээ боловсруулсан мэргэд маань голчлон нутгийн аялгууг нэн сайтар анхаарч, нутаг нутагт нэгтгэн хэлдэг авиаг адил дvрсээр тэмдэглэсэн байдаг. Жишээ нь эрт одоогийн зарим аялгуунд vгийн эхэнд «ж» нь «я» болдог vзэгдлийг нарийн ажиглаж, адил дvрсээр тэмдэглэсэн тул засаг, ясаг, жасаг гэж дуудах бvрэн бололцоотой байдаг. Vе vеийн олон мэргэд монгол бичгийг засаж єєрчлєлгvй явж ирсний гол шалтгаан нь бол Тєв Азийн єргєн уудам нутагт тархан суусан олон нутгийн аялгуутай монгол туургатныхаа алинд ч бэрхшээл тvвэггvй ойлгогдох нарийн увдистай бичиг болохыг мэдэрснийх буй заа. Єєрєєр хэлбол монгол бичгийн авиан зvйн тогтолцоонд монгол хэлний нутгийн олон аялгуутай онцлогийг бахдууштай сайхан тусгаж чадсанд л хамаг учир байгаа билээ.
Монгол vсгийн бас нэгэн онцлогийг Ш.Лувсанвандан багш тайлахдаа: «хуучин монгол vсгийн нэг онцлог нь нэг vсэг vгийн эхэн, дунд, адагт янз бvрээр хувирдагт оршино. Ингэж нэг vсэг янз бvрээр хувирах нь эртний согд, уйгар vсэгт ч байсан юм. Нэг vсгийн янз бvрийн хэлбэртэй болсон нь vсгээр vг тэмдэглэхдээ уг vсгvvдийг бие биеэс нь салангид биш, залгаж бичихтэй холбогдон гарч ирсэн байна. Vг хэлэхэд хvний амнаас цувран гарсан авиа бие биендээ нєлєєлж, мєн нэг авиа vгийн эхэн, дунд, адагт янз бvрээр хувилдгийн адил vсгийг цувруулан залгаж бичихэд мєн нэг vсгийн хэлбэр зэрэглээ vсгийн бичлэгээс болж янз бvрийн хэлбэртэй болох нь зvйн хэрэг. Нэг авиа нєгєє зэрэглээ авианыхаа нєлєєгєєр хувирдаг бол мєнхvv авиаг тэмдэглэсэн vсгийн хувилбарт зохих тусалаа олж болох юм. Энэ учраас бид нэг авиаг тэмдэглэсэн vсгийн янз бvрийн хувилбарыг мєн нэг фонемын янз бvрийн хувилбартай харьцуулж vзэх бvрэн vндэстэй юм.» гэсэн билээ.
Монгол бичиг он жилийн уртыг туулан боловсорч ирэхдээ эрт цагийн vгийн бvтцийг єчvvхэн ч алдагдуулалгvйгээр авчирсан нь чухамдаа монгол хэлний хєгжил хувьсал бvхнийг ташаагvй vнэн тэмдэглэсэн тvvхэн сурвалж бичиг мэт ажээ. Орчин цагийн монгол хэлний дуудлагаас єєрєєр бичиж байгаа vг бvрийн цаана эх хэлний маань тvvхэн хувьсал vгийн гарлын учир шалтгаан, vндэсний хэл сэтгэхvйн маань бvхэл бvтэн тvvх байгаа гэдгийг онцлон дурдах нь зvйтэй болов уу. Учир нь монгол бичгээ сурч судлахыг хичээх болсон єнєє vед зарим шантарган гэнэн хvн монгол бичгийг одоогийн аялгуунд тохируулан єєрчилж болдоггvй юм уу? гэж хэлэх нь хааяа тохиолдох юм. Энэ бол туйлын аминчхан vзлийн илрэл мэт бодогдож мэдэх vг ээ.
Монгол бичгээр бичдэг ёсыг зєрчиж, хэлэх аялгаа баримтлан бичнэ гэдэг эх хэлнийхээ эд эсийг зэмдэглэн тайрч хаяна гэсэн vг бєгєєд тvvгээр хойч vеийнхнийхээ ємнє уучилшгvй нvгэлтэн болж мэднэ. Учир нь монгол хэл, монгол бичиг гэгч гагц єнєєгийн бидний ємч биш. Єнгєрсєн, одоо, ирээдvй гурван цагийн тvм буман монголчуудын ємч учраас нэгэн vеийн бид дур мэдэн бичиг vсгээ єєрчилж засамжлан, хойч vеийнхээ эх хэл сэтгэхvйнх нь тvvхнээс холтгох эрхгvй. Монгол бичиг бол монгол хэлний vгийн тvvх гарлыг нягтлан тольдох толь бичиг юм. Наад захын vгээр жишээлэхэд хутга, хядах, чарга чирэх, гэх мэт vгийг монгол бичгээр хидуга, хидуху, чирга, чирхv гэж бичнэ. Эхний хоёр vгийн язгуур нь хиду-бєгєєд хядаж, хяргадаг юмын нэрийг хутга гэдэг болох нь илт харагдана. Нєгєє хоёр vгийн язгуур чир-бєгєєд чирч явдаг юмыг чарга гэдэг болох нь тодорхой байна.
Vсэг зvйн хувьд авч vзвэл, XVI-XVII зууны vе хvртэлх бичгийн хэв маяг, vсгийн зурлага уугуул согд, уйгар vсэгтэй их тєстэй байсан бєгєєд тийм ч учраас энэ vеийн монгол бичгийг уйгаржин монгол бичиг гэж нэрлэх нь бий. ХVI-ХVII зуунаас хойш, єдгєєгийн монгол бичиг vсгийн хэв маягийг олж, vсгийн зурлага, нэмэлт тэмдэг сэлт нь тогтворжин боловсорч, харь хэлний vгийг тэмдэглэх галиг vсгийн бvхэл бvтэн тогтолцоотой болж, зєв бичих дvрэм ч жигдрэн цэгцэрсэн байна. ХVI-ХVII зууны vед монголчуудын ном бичгийн vйлс нэн єрнєж, ном барлах, орчуулах туурвах vйл мандан дэлгэрч, сонгодог бичгийн хэл бvрэлдэн тогтжээ. Монгол бичгийн зєв бичих дvрэм жигдрэн цэгцрэхэд ХШ зуунаас эхлэн удаа дараа туурвиж ирсэн олон арван хэлзvйн бичиг, олон зvйлийн тєрєхдєє бие биенээ хялайж хардаггvй бие биенээ хvндэлдэг єрхийн тэргvvнээ та гэдэг байв. Энэ нь ч туурвиж ирсэн олон арван хэлзvйн бичиг, олон зvйлийн толь бичиг нэн чухал байв. Эдгээр «Зvрхэн тольт»хэмээх хэлзvйн бvтээл цагаан толгой, vсгийн дvрмийг хамарсан тєдийгvй хэл шинжлэл буюу дуун ухааны
олон талыг багтааж байжээ. Нэгэн жишээ татахад XIII зууны эцэс, XIV зууны эхэн vед бvтээн туурвиж байсан. Чойжи-Одсэр, монгол бичгийн авиазvй, хэлзvйн онцлогийг сайн тусгаж, vгийн эцэст vе битvvлэн орж чадах гийгvvлэгч vсгийг бvртгэн тогтоож 11 дэвсгэр vсэг гэж нэрлэжээ. Эртний монгол хэлний 11 дэвсгэр гийгvvлэгчээс 9 нь орчин цагийн монгол хэлэнд нэгэн адил дэвсгэрлэн орж байгаагаас vзэхэд тэр эрт цагт монгол хэлний гийгvvлэгч авиалбарын байрлалын чухал хуулийг нээсэн ажээ. XIII зуунаас эхлэн Саж Бандид Гунгаажалцан, Чойжи-Одсэр, Рабжамба Дагзандагва, Алшаа Дандар Лхаарамба, О.Жамьян, С.Шагж тэргvvтэн олон мэргэд, олон арван цагаан толгой, <<Зvрхэн тольт>> хэмээх хэлзvйн дvрмийг боловсруулсаар ирсэн билээ. XX зууны эхэн vед С.Шагж багшийн «Vсгийн дvрмийн толь» гарч, єдгєє хvртэл Євєр Монгол, Буриад бvгд л энэ толийг зєв бичих зvйн хувьд мєрдлєг болгож байгаа юм.

МОНГОЛ БИЧГИЙН САН ХЄМРЄГ
Монгол туургатан олон зууны турш vндэснийхээ бичгээр оюуны соёлын хосгvй арвин єв сан бvтээжээ. Цаг цагийн гамшиг, vе vеийн vрэгдлийг тэсч єнгєрєєсєн нь л бидэнд хvрч иржээ гэж бодоход єдгєє Монгол оронд болон дэлхийн олон орны номын санд хадгалагдаж байгаа монгол номыг мэдсэн дуулсны хэрээр хэмжээлэн санахад єєрийн эрхгvй бахдан бишрэх сэтгэл тєрєх ажээ.
Зєвхєн улсын нийтийн номын санд монгол бичгээр тууривсан 20000 орчим судар шастир хадгалагдаж байна.
ОХУ, Монгол, АНУ, Англи, Япон, Герман, Швед, Польш, Унгар, Франц зэрэг дэлхийн олон орны номын санд монгол бичгээр туурвисан судар шастир, мєн vлэмж тоотой байгаа бєгеєд зарим орны эрдэмтэн єєрийн оронд байгаа монгол номын гарчгийг хэвлvvлсэн нь зєвхєн тусгай тусгай ном, том боть болсон байх юм.
Монгол туургатны дотроос ухаан билгээрээ тодрон гарсан олон мэргэд зvйл зvйлийн ухааны нэн арвин шастир судар туурвисан байхаас гадна эртний дорно дахины соёлт орнуудын шилдэг зохиолын орчуулгын баялаг сан хємрєг буй болгожээ. Ганцхан жишээ дурдахад монголын их хаадын намтар, хатад, хєвгvvд, гавъяатан сайд, тvшмэдийн шастир болон Юань улсын vеийн монголын эдийн засаг, соёлын тvvхийг єргєн хамарч бичсэн «Юань улсын судар» хэмээх 210 дэвтэр номыг монголын нэрт бичгийн хvн, хятадач Дандаа (чухам нэр нь Дэмжигдорж) 1917-1928 оны хооронд орчуулсан нь гар бичмэлээр улсын нийтийн номийн санд хадгалагдаж байна. Мєн энэхvv «Юань улсын судар»-ын 14 дvгээр дэвтэр манж хураангуйг орчуулсан нь бас байх юм. Ганжуур, Данжуур тэргvvтэй єдий тєдий судар шастирыг тєвд хэлнээс орчуулсныг хэн бvхэн мэдэж байгаа. Монгол бичгээр байгаа орчуулгын сан хємрєгт 1921-1945 он хvртэл єрнє дахины хэлнээс орчуулсан бас нэлээд арвин ном зохиол бий билээ. Монгол бичгээр бидэнд уламжлагдан ирсэн судар, шастир, намтар тvvх, илтгэл шасдир, данс хараа, алба албан бичиг тэргvvтэн нь монгол туургатны туулж ирсэн зам мєр, туурвиж бvтээсэн оюун ухаан, мандаж буурсан тvvхэн vнэн, шvтэж баримталсан зан vйлийг танин мэдэх гол тvлхvvр бєгєєд сонгодог бичгийн найруулгын ур маяг, эх хэлнийхээ яруу сайхан, арвин баялаг vгийн санг гагцхvv монголын бичгийнхээ сан хємрєгєєс л сурч мэдэх учиртай.
Тєгсгєлд нь тэмдэглэхэд монгол бичиг нь монгол туургатны тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг,олон аялгуутныг соёлоор холбох гvvр билээ. Єєрчлєн байгуулалтын сайн цагийн урин улиралд найман настнаас наян настан буурал, жирийн ажилтнаас тєрийн сайд хvртэл хэлмэгдсэн соёлоо сэргээж, монгол
бичгээ сурч мэдэхийг хичээн чармайж байгаа нь нэн сайшаалтай бєгєєд монгол бичгээ улсынхаа албан ёсны бичиг болгох нь тvvхэн зайлшгvй шаардлага болон тавигдлаа.
Иймээс бид эх орон, эх хэл хоёроо эрхэмлэн дээдэлж, монгол тvмний ертєнцийн оюуны санд оруулсан хандив болох монгол бичгээ шамдан сурцгаая!

МУИС-ийн багш Ш.ЧОЙМАА .

Д.Батбаяр: Монгол бичиг єєртєє эмэгтэй хvний шинж чанарыг агуулдаг


Монголын урчуудын эвлэлийн гишvvн, судлаач, уран бичээч, уран зургийн багш Довдонгийн Батбаяртай ярилцлаа.

Тэрбээр 2005 оноос “Бэхийн мєр” Монгол уран бичлэгийн анхны галерейг нээн єєрєє зєвлєх, уран бичээчээр ажиллаж иржээ. Монгол уран бичлэгийн анхны vзэсгэлэн болох “Нэгэн дусал бэхээр”, цуврал 22 бvтээлийн “Алтан аргамжаа”, “Уран бичихvйн увидас” зэрэг олон vзэсгэлэнг гаргаж, ХБНГУ, Япон, АНУ зэрэг улсуудад монгол уран бичлэгийн гайхамшгийг таниулж чадсан нэгэн билээ.

-Хvний хэл яриагаа тэмдэглэх чухал хэрэглvvр болох vсэг бичиг, тэр дундаа уламжлалт монгол бичгийнхээ талаар яриагаа эхлэе гэж саналаа?
-Олон зуун жилийн тvvхтэй соёл бол vсэг бичгийн соёл юм. Дэлхийн соёлт улс vндэстнvvд бvгд уран бичлэгийн уламжлалтай. Харин монгол туургатны боловсруулан хэрэглэж ирсэн олон янзын бичиг vсгийн тогтолцоо нь 2060 жилийн тvvхтэй. Монголын єргєн уудам нутагт хад чулуун дээр нь зураг дvрс, тамга тэмдэг, vсэг бичиг сийлэн vлдээгээгvй газар ховорхон байдаг. Монгол хэлнийхээ авианы онцлогийг хадгалж буй болсон цагаасаа эхлэн єнєєдрийг хvртэл хамгийн тvгээмэл тогтвортойгоор хэрэглэгдэж ирсэн эртний уламжлалтай утга соёлын гайхамшиг бол яах аргагvй монгол бичиг л дээ. Дорно дахины vсэг бичгийн тvvхэнд бол монгол бичиг нь дээрээсээ доошоо, нар зєв эргvvлэн сонгодог босоо чиглэлд бичигддэг.

-Єдгєє цагт бид монгол бичгийнхээ хичнээн гайхамшигтайг уран бичлэг/калиграф/ -ээс харж байна. Уран бичлэг манай Монголоос vvсэлтэй юу?
-“Уран бичлэг” хэмээх vг анх эртний Грект vvссэн гэж vздэг. Орчин vед уран бичлэгийн судалгаа нь урлаг судлал тєдийгvй ахуйн хэрэглээ, vндэсний євєрмєц уламжлалт дизайн загваруудад хэрэглэгддэг болоод байна. Уран бичлэг нь дорно дахины гvн ухаантай хослон сэтгэл санааг догдпуулсан хєгжим, яруу найраг, уран зургийн урлагтай нягт уялдаатай хєгжиж байна. Монголчууд гайхамшигтай ном судар vлгэр домог, ерєєл магтаал зэргээ бичгээр тэмдэглэж vлдээсэн байдаг. Би ингэж хэлэх дуртай. Дэлхий дээр “Мєнх тэнгэрийн хvчин дор” гэсэн тамга зєвхєн Монголд л бий гэж. 1260-аад оны vед манайхаас Франц руу илгээж байсан захидал мєн энэ тамгын дардас, босоо бичигтэй байдаг. Тухайн vед Монголчууд бид дэлхий дахинаа нэрээ дуурсгасан хvчирхэг орон байсан учраас энэ босоо бичиг дэлхийд нийтлэг хэрэглэгдэж байсан байна. Манайх єнгєрсєн хугацаанд Манж болон Оросын нєлєє хувьсалд орж байсан хэдий ч бидний уламжлалт зvйлс их баялаг болохоор одоог хvртэл оршоод л байна. Дэлхий дахин харин “босоо бичиг” гэхээр гайхаж байна. Бvх vндэстэн салангид хэвтээ vсгээр бичиж байхад манай уйгаржин бичиг шиг vгийн vндэсийг хєнддєггvй залгамал хэлбэрээр бичдэг соёл манайд л байна.

-Чингэсийн чулууны бичгийг Монголын хамгийн анхны уран бичлэгийн vнэт дурсгал гэдэг. Vнэн vv?
-Тиймээ. 1224 оны 5 мєр босоо бичгээр бичсэн Чингэс хааны чулууны бичиг хамгийн анхны уран бичлэгийн vнэт дурсгал. Энэ vеийг Монголын бичиг соёлын оргил vе гэж хэлж болох юм. Vvнээс 100 гаруй жилийн ємнє монголчууд хэл соёлын хувьд асар их баялагтай бичээстэй байсан гэж дэлхийн монгол судлаачид vздэг юм билээ. Монгол бичгийг євєр монголчууд, буриадууд хараад мэдэхгvй хэдий ч калиграфыг хараад дvрсээр нь ийм vг юм болов уу гэж тааж болдог. Тэгэхээр монголчууд бид калиграфын урлагийн асар их тvvх баялагтай.

-Монгол бичгийн гарал vvслийн талаар судлаачид нэгдсэн дvгнэлтэд хvрээгvй л байх шиг?
-Тиймээ. Монгол бичгийн гарал vvсэл одоо ч нууцлаг хэвээрээ байдаг. Монгол бичиг єєртєє эмэгтэй хvний шинж байдлуудыг багтаасан байдаг. Хубилайн хааны vеийн нэг домог бий. Гэзэг, шилбэ, нуруу, гэдэс гээд тулгар эмэгтэйн домог гэж ярьдаг юм. Уртын дуу, монгол бичиг, морин хуур зэрэг бидний эртнээс уламжлалт энэ соёлууд бидний сэтгэлгээг, монгол хvнээ, ухамсраа илэрхийлж байдаг. Дэлхийн бичиг vсгvvд A В С… эсвэл А Б В гээд эхэлдэг бол монгол бичигт эгшиг vсгvvдээ эхэлж хэлдэг. Мєн монгол бичигт нутгийн аялгуу тэмдэглэдэг. Их эзэн Чингэсийн vед ард тvмнээ хооронд нь тєвєггvй ойлгуулдаг байхын тулд нутгийн аялгууг хэлэндээ тэмдэглэж эхэлжээ. Ингэхдээ дуудлага тєстэй vсгvvдийг нэг vгээр тэмдэглэдэг байж. Мянга гаруй жилийн настай бичиг байгалийн урт удаан шалгуурыг даван одоо амьд байж байна гэдэг монгол ахуйтай холбоотой юм. Хубилай хаан Пагва ламыг дэргэдээ авч Тєвдийн эвхмэл бичгээс эх аван Дєрвєлжин бичгийг зохиож, тєрийн бичиг болгох гэж vзсэн. Энэ бичиг одоо ганцхан тамганд л vлдсэн. Манжууд манай бичгийг єєрчлєх гэж гучин жил “ноцолдсон”, манж vсэг гэж гаргасан. Гэтэл одоо манж бичиг битгий хэл улс орон нь єєрєє дэлхийн хєрсєн дээр алга.

-Єнєєгийн хvvхэд залуус дунд босоо монгол бичгээ сурч мэдэж байгаа хvн тун ховор байх шиг?
-Хараад байхад монголчуудад єєрсдєдєє байгаа эрхэм нандин зvйлээ мэдрэх мэдрэмж нь алга болчихсон юм шиг ажиглагддаг. Ингэх тусам єєрсдєєсєє холдоод л байна гэсэн vг. Дэлхий дээр єєрсдийнхєє уламжлалт бичиг vсгээ сурах уу сурахгvй юу гэж суудаг vндэстэн ганц манай Монгол л байна. Эхлээд єєрсдийнхєє юмыг сурчихаад дараа нь гадны, харийн хэлийг сурмаар юм. Тєрєлх соёлдоо харийн хvн шиг хандаж байгаа нь эмгэнэлтэй. Бидний одоо хэрэглэж байгаа крилл vсгийг болгар хvн зохиосон гэдэг. Крилл бичигт эмхлэж журамлаагvй тvмэн янзын алдаа бий. 1945 оноос хойш их олон эрдэмтэд энэ бичгийг эмхлэх гэж цаг заваа барсан ч нэг их vр дvн гараагvй. Гэтэл манай монгол бичиг єєр. Мянган жилийн боловсрол гэж байна шvv дээ. ” Монголын нууц товчоо”, “Хєх судар” зэрэг хичнээн агуу бvтээл байгаад ч анхаарахгvй байгаа нь харамсмаар. Дэлхийн бичиг vсгийн тvvхэнд хамгийн цэгцтэй товчхон, хамгийн сонирхолтой хэлбэр дvрстэй бичиг бол бидний босоо бичиг шvv дээ. Надад крилл бичиг дээр ном зохиол уншихад европ характер, таг тvг гэсэн хатуу хэллэгvvд мэдрэгдээд байх шиг санагддаг. Харин босоо бичиг бол єгvvлбэрийн бvтэц, эмх цэгцийн хувьд илvv ойлгомжтой байдаг юм. Монгол бичиг хуучин биш, харин бидний сэтгэлгээ хєгширч байна гэсэн vг. Монгол бичгийг сурахад уг нь бэрхшээл байхгvй шvv дээ. Бид хvнийг хайрлахыг яг таг заалгадаггvй шиг vсэг бичгийг ч гэсэн мэдрэмжээрээ ойлгох хэрэгтэй. Хvvхэд залуус маань уламжлалт бичиг соёлоо сурч мэдэх эрмэлзэлтэй байгаасай.

Ц.Амираа

Б.Элбэгзаяа: Англи хэл сурах уу, монгол бичиг сурах уу, аль нь хялбар вэ?


Монгол бичиг сурсан хvн англи хэлийг сурахад илvv дєхємтэй, англи хэлтэй хvн монгол бичгийн онцлогийг илvvтэй мэдэрдэг. Ингэж ярилцах нь бий. Энэ бол vнэний хувьтай vг юм. Яагаад тэр вэ.

Ємнєх хичээлд тайлбарласанчлан англи хэлний бичлэг, Монгол бичгийн бичлэг хоёр хоёулаа ярианы хэлнээсээ зєрєєтэй байдаг. Англи хэлний бичлэг нь дундад зууны vеийнхээ дуудлагыг єнєє хэр хадгалсаар байгаа тул єнєєдрийн ярианаасаа илvv их зєрvvтэй. Тиймээс англи хэлний сурах бичиг, толь бичигт тухайн vгийг хэрхэн дуудах онцлог буюу “транскрипци”-ийг дєрвєлжин хаалтанд тусгайлан тэмдэглэж єгдєг.

Монгол бичгийн бичлэг кирилл бичиг шиг монгол хэлний тодорхой нэгэн аялгууны дуудлагыг гол болгодоггvй учраас бидний ярианаас зєрж байгаа юм. Ингэж зєрж байгаа нь харин эсрэгээрээ монгол хэлний єєр нэгэн аялгуунд таарч байх нигууртай буй. Учир нь монгол хэл гэж зєвхєн олон хvн ярьдгаар нь халхын тєв аялгууг хэлэхгvй. Тиймээс монгол бичгийн бичлэгийн онцлог бидний яриатай заавал тохирох албагvй юм.

Єнєє vед монгол хvний боловсролд Монгол бичиг, англи хэл хоёр хоёулаа ус агаар мэт чухал болж байна. Монгол хэлээ, монгол хvний сэтгэх онцлогоо, єєрєєр хэлбэл, оюуны тусгаар тогтнолоо хадгалахын тулд, тvvний зvй тогтол, баялаг тvvхийг, бичгийн хэлний єв санг тээж яваа монгол хэл, бичгээ сурахгvй бол зэрэмдэг боловсролтой болно. Монгол хvний хэлдэг єгvvлбэрийн бvтэц, харилцагч хvнээ онцолдог євєрмєц сэтгэхvйгээр нь гадаад хэл бичиг сурсан хvн эргээд орчуулгаа хийж, тийн бvтээж туурвиж чадахгvй, яг англи хvн шиг, америк хvн шиг тиим сэтгэлгээгээр, тэдний єгvvлбэрийн бvтэц зvйгээр, зєвхєн vг нь л хагас хугас монголжуу хэлээр ярьж, хєрвvvлж байх юм бол гадаад хэл сурсны хэрэг гарахгvй, харамсаад барахгvй. Англи зэрэг гадаад хэлийг сурахын зайлшгvй нєхцєлийг энд би хэлэх нь илvvц болов уу.

Хамгийн гол нь монгол бичиг хийгээд англи хэл хоёрыг, аль нэгийг нь сурч амжаагvй яваа хvн єєрийн сурчихсан байгаа нэгээрээ нєгєєг нь сурах, сургах арга зvйн боломжтой, адилсах талтайг тэмдэглэх хэрэгтэй.

Монгол хэл мэдэхгvй гадаадын хvн ч гэсэн монгол бичгээр монгол vгийг тогтооход хялбар талтайг хэлдэг ажээ. “Ах” гэдэг vгийг монгол бичгээр хэлзvйн ямар ч айгаар хувиргасан хэвээрээ л байдаг байхад кириллээр бичихэд “Ах” гээд vндэс нь ардаа “а” эгшиггvй байснаа єгєх оршихын “-д” залгахаар “Ахад” болж нэг “а” хаанаас ч юм бэ гарч ирэн будлиулж, заахын ТЯ-д “Ахыг” гэж нєгєє “а” нь тэс єєр эгшиг болж хувирахад гадаадын хvн манай монгол хэлний шинэ дvрмийн учрыг олох гэж гайхшаа бардаг ажээ. Харин монгол бичиг маань ямар ч тохиолдолд vгийнхээ vндсийг арынх нь дагавар нєхцєлvvд хєнддєггvй тул “ах-а” хэлбэр хэвээрээ л явдаг, залгавар бvтээвэр нь уг эх vгээ хєнддєггvй хvмvvнлэг бичиг юм аа.

Монгол бичгийн бичлэгээ тогтоохын тулд англиарх vгийг монгол бичгээрээ хадаж цээжилж байж болно. Англи vгийг цээжлэхийн тулд Монгол бичигтэн хvн англиар хадмаллан тогтоож байж бас болно шvv дээ.
Ахмад vеийнхэн маань ч тэгж ажилладаг байжээ. Б. Ринчен, Чой. Лувсанжав …гээд олон гадаад хэл сурсан оюунт мэргэд маань ихэнхдээ эх хэл, бичигтээ нэвтэрхий суралцсан монгол хэл бичгийн голдуу мэргэжлийнхэн л байсан нь учиртай.
Энэ ном, энэ ном, энэ ном. Ном энэ, ном энэ, ном энэ. Энэ нь ном. Ном ном, ном нь энэ. Энэ vнэн. Vнэн vнэн. Энэ vнэн ном. Энэ ном нь vнэн. Энэ шинэ номын vнэ. Энэ ном шинэ. Шинэ ном vнэн ном.
Шинэ ажлын ном. Номын ажил шинэ, сонин. Сонин сонин ном байна. Шинэ шинэ ажил. Сонин сонин ном. Энэ ажил сонин, ном номын vнэ сонин сонин. Шинэ номын ажил сонин байна. Номын ажиг сураг байна уу. Байна байна, энэ номын ажил сонин, ажиг сураг vнэн байна. Дэвтэр ном олон байна уу. Олоон олон. Vнэн сонин ном олон олон. Сонин хачин ном олон нь vнэн. Дэвтэр номын сураг ажиг байна уу. Байна байна, бал vзэг, дэвтэр номын шинэ ажиг сураг олоон олон.

Тvрvvчийн хичээлээр vзсэн уншихад “амархан” vгтэй сэдвийг энд хєрвvvлэн сийрvvлэв. Эрхэм уншигч Та уг сэдвийг зєв уншсан, хєрвvvлсэн эсэхээ vvнээс харж шалгагтун. Бас энэ удаа, ємнєх хичээлээ харалгvйгээр эл кирилл эхийг Монгол бичгээр буулган бичээд vзээрэй. Дараа нь сониноосоо монгол эхтэй нь тулгаж, алдсан vг байвал засч авагтун.
Эл сэдвийн доторхи “ОЛОН” , “VЗЭГ хэмээх хоёр vг л одоогийн бичлэг дуудлагаасаа бага зэрэг зєрvvтэй байна. Энэ нь монгол хэлнээ хожуу vед болсон эгшиг зохицох ёстой холбоотойгоор орчин цагийн хэлнээ “олон” гэдэг vг дэд vедээ “о”-той, “vзэг” гэдэг vг дэд vедээ “э”-тэй бичигддэг болсон байна.

Б. Элбэгзаяа

Дуучин Ч.Ануг кинонд тоглоход монгол бичиг саад болжээ


“Хєєрхєн дэлхий”-гээр овоглодог дуучин Ч.Ану кинонд тоглох гэнэ. Монголд єдєр бvр шинээр мэндэлж байгаа олон киночдоос тvvнд дvр бvтээх

санал тавидаг ч Ч.Анугийн зориг хvрдэггvй байжээ. Харин энэ удаад тэрээр Євєрмонголын Шилийн гол аймгийн “F&J” студийн уран бvтээлчдийн “Залуу нас, хайр сэтгэл” хэмээх гурван ангит киноны гол дvрийг бvтээхээр болжээ. Гэтэл тvvнд нэг бэрхшээл тулгарсан гэнэ. Энэ нь Євєрмонголчууд кино зохиолоо хуучин монгол бичгээр бичсэнтэй холбоотой. Гэхдээ уран бvтээлчид нь зураг авалт эхлэхээс ємнє кино зохиолоо кирилл vсгээр бичиж явуулахаа амласан байна.

Киноны зураг авалт cap гаруйн хугацаанд vргэлжлэх бєгєєд дуучин Ч.Ану ирэх сарын сvvлчээр Євєрмонголыг зорино. Харин зураг авалт эхлэхээс ємнє “Gross animation” студид хийлгэж буй клипээ vзэгчдийн хvртээл болгоод, “New Brilliant” цомгоо худалдаанд гаргахаар тєлєвлєжээ. Гэхдээ уран бvтээлийнхээ хоорондын цаг хугацааг сайн тооцож байгаа гэнэ. Нэг хэсэг хvvхдийн дуугаар дагнаж байгаад гэнэтхэн л электро хаус стиль рvv урвасан нь багагvй шvvмжлэл дагуулаад авсан болохоор ингэж хаширлах нь арга ч vгvй биз.

Ж.Амар

“Зууны мэдээ” сонины мэдээнээс

Хятад дах Монголчууд хэл, соёлоо алдаж байна


Энэ талаар Ройтерс агентлагийн Энэдхэг дэх салбар санаа талбин бичжээ. Өвөр Монголчууд хурдан уусах нь тусгаар Монгол улсад хортой юм. Учир нь Өвөр Монголчууд Хятад манай хоёрын дунд байж, нэг ёсны хамгаалалт, жийрэг, муу үгээр бол золиос болж байгаа ард түмэн. Өвөр Монголчууд бүрэн хятаджиж дуусаагүй байхад Ар Монгол гэж ярилтгүй. Тиймээс Өвөр Монголчууд маань хир удаан хэл соёлоо хадгална, голомт маань төдий аюулгүй. ТИйм ч учраас бид хэл соёлоороо үргэлж холбоотой, найрсаг харилцаатай байх учиртай. Гэвч манай зарим жалгын үзэлтэй нөхөд цус нэгт ах дүү нараа хажиглан, муулах хандлага гаргаад байдаг тал бий. Сэтгүүлч Люси Хорнби саяхан БНХАУ-д түр баривчлагдаад суллагдсан Монгол Улсын иргэн Жаранбаярын Соёлттой ярилцсан байна. Орчуулах цаг байгаагүй тул англи хэлээр нь тавьсандаа хүлцэл өчье.

By Lucy Hornby

ULAN BATOR (Reuters) – Mongolians in China are in danger of losing their identity, 40 years after a purge that claimed the lives of many of the community’s leaders, an activist recently released from a Chinese detention centre said.

Jiranbayariin Soyolt, who seeks more rights for Mongolians in China, was jailed for over five months after being detained in Beijing in January. He was released without charge in June.

“Those overseas who worry about minority cultures should also worry about Mongolians. We too are being absorbed into Chinese culture, maybe even more so than Tibetans or Uighurs,” Soyolt said in an interview at a popular restaurant in Ulan Bator.

“We don’t make a fuss, but we are in even more danger of being smothered.”

Soyolt’s father, a local official in the arid west of Inner Mongolia, was one of tens of thousands killed during a purge of ethnic Mongolian Communist Party cadres and intellectuals in 1968, during the peak of the Cultural Revolution.

Beijing suspected Mongolians of having formed the “Inner Mongolian People’s Party” that would seek independence or unity with Mongolia, which was then in the grip of the Soviet Union.

“A lot of people died in the Cultural Revolution so people don’t have the spine to resist now. The one or two who do, have been imprisoned.”

Mongolia, under Genghis Khan in the 13th century, was the centre of one of the world’s greatest empires. After centuries of expansion and division, it declared independence from China in 1921 and is now eyed for its vast deposits of gold, copper and coal. Inner Mongolia is an “autonomous region” of China.

Mongolians say they are China’s overlooked minority, without a champion like the Tibetan’s Dalai Lama or the geopolitical importance of the Muslim Uighurs on the western frontier.

Most young Mongolians in the industrial cities of Inner Mongolia speak only Mandarin, and many consider themselves Chinese, Soyolt said. Mongolian language and culture is also fading in the poorer countryside.

One of the few dissidents, bookshop owner Hada, was jailed for 15 years from 1996 for separatism, spying and his support for the Southern Mongolian Democratic Alliance, which sought greater rights for ethnic Mongolians.

Since the founding of the People’s Republic of China in 1949, designated autonomous regions are supposed to grant other ethnic groups control over their own affairs in their own homelands. But Han Chinese usually hold the top government positions, while mining, industry and large farms are usually controlled by state-owned firms or Han businessmen.

Decades of Han migration have made Chinese Mongolians a minority in their own land. They officially comprise 20 percent of the almost 24 million population of Inner Mongolia.

“Right now, all powerful positions are held by the Han. With true autonomy, our culture, our own business people, could flourish,” Soyolt said.

“I do recognise that Inner Mongolia has developed economically, but there are no ethnic rights. We Mongolians are in an unequal situation, and we don’t have the right to speak.”

College made Soyolt aware that Mongolians had been marginalised in their own home. He was active in student movements for Mongolian rights in the 1980s, before moving to Mongolia in 1991 and became a Mongolian citizen in 1997.

His decent treatment while detained, and ultimate release, were due to pressure from Mongolia’s Foreign Ministry. But it also shows progress in China, Soyolt said.

“Five years ago, I would have been tortured and charged with inciting splittism, with a term of 10 years to life. So I think there’s been real improvement.”

Л.Цэрэнчунт: Монгол хэл, соёл бидний түүх юм


АНУ-ын нэр хүндтэй Их сургуулиудын нэг болох Индианагийн их сургууль нь АНУ дахь монгол судлалын гол цөм нь юм. Энэ сургуульд дэлхийд алдартай монголч эрдэмтэд болох Жорж Кара буюу бидний хэлдгээр Хар Дорж, АНУ-д монгол судлалын үндсийг тавилцсан Жон Кругер, өдгөө монгол судлалын гол ноён нуруу нь болж яваа монголч эрдэмтэн Христофер Этвүүд нараас гадна олон залуу монгол судлаачид ажиллаж байна. Мөн энэ сургуульд Монгол судлалын нийгэмлэг ажилладаг бөгөөд энэ нийгэмлэгийг монголч эрдэмтэн Алиша Кампи тэргүүлж, Сюзи Дрост өдөр тутмынх нь ажлыг зохицуулж байдаг билээ.
Энэ удаад тус сургуульд Монгол судлалаар мэргэшиж буй залуу судлаачдад монгол хэл, соёлын хичээл зааж байгаа урилгын профессор Лэгдэнгийн Цэрэнчүнттай уулзаж ярилцлаа.

- Та энэ сургүүльд хэд дэх жилдээ ажиллаж байна? Ямар чиглэлийн хичээл зааж байна?
Би Индианагийн их сургуульд 2004 оны 8-р сард тус сургуулийн урилгаар монгол хэл заахаар ирсэн. Одоо дөрөвдэх хичээлийн жил маань дуусах гэж байна. Энд Орчин цагийн халх монгол хэлийг анхан, дунд гүнзгийрүүлсэн гурван шатанд заадаг. Мөн зуны цагт Монголд богино хугацаагаар томилолтоор явах гэж байгаа хүмүүст эрчимтэй сургалт явуулдаг. Монголын Ардын Эрх сонины урилгаар Монголд ажиллахаар явсан Америкийн олон нийтийн радиогийн сурвалжлагч Чарьлиз Маер болон түүний гэргий Рэчил Хэлдигэн, Орон нутгийн судалгааны ажлаар Монгол явсан олон улсын багийн ахлагч, Өмнөд Калифорнийн Их сургуулийн түүхийн профессор Бэтин Бөрж гэх мэт хүмүүст зуны түргэвчилсэн монгол хэлний хичээл заасан. Мөн 2007 оноос эхлэн Индианагийн их сургуульд уламжлал болон явагддаг Төв Европ, Дундад Азийн хэлнүүдийн зуны эрчимтэй сургалтанд Монгол хэлийг хамруулж, анх удаа заасан маань амжилттай болсонд баяртай байгаа.

-Та өмнө нь хаана ажиллаж байсан бэ? Хаана ямар сургууль төгсөж багш болж байв даа?

Би 1980 онд тэр үеийн ЗХУ -ын Эрхүү хотын Багшийн дээд сургуулийг төгсөж ирээд мөн тэр үеийн Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуульд багшаар орж, анх хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Намын дээд сургуульд олон сайхан хүнээс үг сонсож, маш их зүйлийг сурсан.
1993 оноос тэр үед гадаадын хэдэн байгууллагуудын хамтарч байгуулсан гадаад хүнд монгол хэл заадаг сургуульд орж, дараа нь хэдэн багш нартай хамтарч Гүүр нэртэй Монгол хэл сургалтын төв байгуулж захирлаар нь ажилласан. Ингэж л хувь заяа маань гадаад хүмүүст монгол хэл соёлоо зааж сургах ажилтай холбогдсон юм даа. Одоо Гүүр коллеж маань гадаад хүмүүст монгол хэл заадаг, монгол оюутнуудыг аялал жуулчлал англи хэлний чиглэлээр сургадаг нэр хүндтэй сургууль болсонд баярлаж явдаг.

-Олон улсын *Гүүр* коллежийг гадаад хүмүүст монгол хэл заах туршлагатай, чанартай сургалттай гэдэг яриа сонсож байсан санагдана. Гадаад хүмүүст монгол хэл заах аргын онцлогоос дурьдана уу?

Монгол хэлийг гадаад хүнд заахад гадаад хэл заах аргын үндсэн дээр заахгүй бол төвөг учирдаг. Энд гол зүйл нь монгол хэлний хэлзүйн айнууд хэл ярианд ямар утга үүргээр яаж хэрэглэгддэг, эсвэл нэг үг, хэллэг ямар хам сэдэвт түгээмэл хэрэглэгддэгийг тухайн шатны оюутанд тохирсон тэр маягаар заахгүй бол сургалтын үр дүн тааруу, сурч байгаа оюутан маань баяр баясгалантай байж чаддаггүй. Ихэнх гадаад оюутанд хэлийг аажмаар, тодорхой үе шаттай, системтэй заахгүй бол тэдний сэтгэл дундуур байдаг. Үүний тулд тухайн сургууль, төв сургалтын иж бүрэн хөтөлбөр, сурах бичигтэй болж, мөн багш нараа энэ чиглэлээр сургаж мэргэшүүлэх шаардлагатай. Гүүр коллеж энэ асуудлаа тодорхой хэмжээнд шийдэж чадсан учир үр дүн гарч нэр хүнд нь өссөн байхаа. Энд Жей-Си-Эс олон улсын байгууллага, тэр байгууллагын ажилтан Шарон Люти нарын дэмжлэг туслалцааг дурьдахгүй өнгөрч болохгүй юм. Одоо Гүүр коллежийн багш нар Америкийн Элчин сайдын яамны ажилтнууд, Английн сайн дурынхан, Ватиканы төлөөлөгчийн газрынхан гэх мэт Улаанбаатарт ажилладаг олон гадаадын байгууллагын хүмүүст монгол хэлний хичээл заадаг. Тэр ч байтугай АНУ-ын Төрийн Департаментийн сургуульд Гүүр коллежоос ажлынхаа гарааг эхэлсэн Цэвээндуламын Наранцэцэг хичээл зааж байгаа. Гүүр коллеж Монголд анх удаа 2004 онд Гадаад хүнд монгол хэл соёлыг заах онол-арга зүйн зарим асуудалд эрдэм-шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан нь амжилттай болсон.

– Монгол хэл сурах гэсэн оюутан энд хэр олон байна? ямар, ямар төвшинд суралцаж байна вэ?

Индианагийн Их Сургуулийн Төв Европ Ази Судлалын Тэнхим нь түгээмэл заагддаггүй хэлнүүд (Less Commonly Taught Languages) гэж нэрлэгддэг монгол, төвд, узбек, уйгур, эстони, фин, унгар, перси зэрэг 10-аад хэлийг зааж, эдгээр хэлээр ярьдаг улсуудын судлалаар мастер, докторуудыг бэлддэг АНУ-ын гол төв нь юм. Индианагийн их сургууль АНУ-д монгол судлал, монгол хэлийг албан ёсны хөтөлбөрөөр заадаг цорын ганц сургууль. Тиймээс монгол хэл сурахыг хүссэн хүмүүс энэ сургуулийг зорьдог. Мөн монгол судлалын оюутнууд монгол хэл сурах шаардлагатай. Энд монгол хэлийг анхан, дунд, гүнзгийрүүлсэн гэсэн гурван төвшинд заадаг. Түүнчлэн дээр дурьсан зуны эрчимтэй сургалтыг хоёрдахь жилдээ заах гэж байна.

-Энд хичээл, зааж, оюутантай ажиллахад ямар онцлог байна? Манай оюутанаас гойд ялгарах юм харагдах юм уу?

Америк оюутнууд семестерийн эхэнд тухайн семестэрт юу сурч, ямар мэдлэг, дадлага чадвар эзэмших ёстой, үүний тулд ямар ном сурах бичиг, гарын авлага ашиглах, семестерийн дунд болон эцэст тэдний мэдлэг дадлага чадварыг ямар шалгуураар яаж дүгнэхийг мэдэх шаардлагатай байдаг. Эдгээрийг тодорхой дурьдсан хичээлийн танилцуулга (Course Description), хичээлийн хөтөлбөрийг (Syllabus) семестерийн эхэнд оюутны гар дээр өгч, уншиж танилцуулдаг. Өөрөөр хэлбэл багш оюутан хоёрын хийх ажил тодорхой байдаг. Мөн сургууль тэнхмээс баримтлах бодлого, дүрэм журмаа маш нарийн танилцуулдаг. Үүнийг хичээлийн танилцуулгад (Course Description) оруулж өгдөг.
Америк оюутнууд уйгагүй ажилладаг, гэрийн даалгавар маш сайн хийдэг, монгол хэл, соёл, ёс заншлыг маш их сонирхдог. Ялангуяа нүүдлийн соёл иргэншлийг их сонирхдог. Хөдөө өссөн маань үүнд бас их хэрэг болдог шүү.

– Таны зохиосон *Сайн байна уу* иж бүрдэл сурах бичиг бичих санаа яаж төрсөн бэ? Ямар зарчим барьж зохиосон бэ?

Манай улсын багш нар 1940-өөд оноос гадаад хүмүүст, гадаад оронд монгол хэл соёлыг зааж эхэлсэн. Монгол улсын их сургуулийн багш нар Герман, Япон, Энэтхэг Англи зэрэг олон орнуудад монгол хэл зааж байсан. Профессор Чой Лувсанжав, Лувсандорж гэх мэт эрдэмтэд бүр дал наяад онд монгол хэлний сурах бичиг зохиож байсан. Тэр бүхнээс ихийг сурсан. Гэхдээ эх хэлээ гадаад хэл заах аргын үндсэн дээр заах арга зүйг боловсруулах тал дээр арай дутмаг явсан юм шиг санагддаг байсан. Тэгээд энэ үндсэн дээр сурах бичиг бичих санаа төрсөн. Өөрийн гэсэн сурах бичиг, сургалтын хөтөлбөрийн шаардлага хэрэгцээ тэр үед Гүүр төвийн тулгамдсан асуудал байсан. Мөн энэ үед би JCS олон улсын байгууллагын шугамаар монголд очсон Шарон Люти гэж хүнд монгол хэл зааж байсан. Тэр хүн Иллиной мужийн Wheaton коллежид англи хэлийг хоёрдагч хэл болгон заах аргын чиглэлээр мастерт сурсан хүн байсан. Тэгээд Шаронд сурах бичиг хамтран бичих санаагаа хэлсэнийг тэр маань дэмжээд ингээд хэдэн жил монгол хэл заасан туршлагадаа үндэслэн Шаронтай хамтран Монгол хэлний сурах бичиг бичих ажилдаа сэтгэл шулуудан орсон доо. 1998 оны сүүлээр эхлээд, гуравдахь номоо 2002 онд дуусгасан.

-Америкад ажиллаж , амьдарч байгаагийн хувьд манай сургалтын талаар ямар санал бодол яримаар байна?

Сургалтын хэлбэр, өгөөж, үр дүн гээд их ч зүйл ярихаар байгаа даа.
Маш товчоор хэлбэл шавь төвтэй сургалт хэрэгтэй юм. Манайхан энэ ч угаасаа манайд аль дээр хэрэгжиж эхэлсэн зүйл гэж магадгүй. Гэхдээ тэр шавь маань багшийн өдөр тутмын анхаарлын төвд байж, сурах үйл ажиллагааны гол эзэн байхаар сургалтыг зохион байгуулах нь бас тийм амар ажил биш юм бол уу. Хичээл дээр багш биш оюутан ярьж, оюутан үзэл бодлоо илэрхийлж, эрэл хайгуул хийж, цаас, эссэ бичиж, багш нар нь түүнийг нь чиглүүлж, хэрэгтэй үед арга зүйг нь хэлж өгдөг тийм л сургалтыг шавь төвтэй сургалт гэж яриад байх шиг байна.

-Индианагийн их сургуулийг монгол судлалын томоохон төв гэдэг. Тийм ч байгаа юм. Та энэ чиглэлээр юу үйлдэж байна вэ?

Монгол судлалын ямар гол судалгаа, үйл ажиллагаа энд явуулж байгаа талаар хоёулаа хөөрөлдөх үү. Индианагийн их сургуульд ирээд их юм сурч байна. Бас бага сага ажил хичээл номынхоо хажуугаар хийдэг. Монголд байхдаа, сурах бичиг бичих явцдаа Монголын түүхийн талаар бас янз бүрийн юм үзэж харж байсан. Зарим зүйлийг энд ирсэний дараа арай өөрөөр харах, авч үзэх хэрэгтэй болдог юм билээ. Жишээ нь Монголын нууц товчоо 1240 онд бичигдсэн, Чингисийн чулууны бичээс 1224 онд бичигдсэн ч гэдэг юмуу нэг тийм ягшмал байдлаар юманд ханддаг байсан. Гэтэл энд ирээд эдгээр болон бусад асуудлыг монгол судлаачид заримдаа өөрөөр авч үздэг гэж мэдээд, хандах хандлагаа өөрчлөх хэрэг гарсан. Номондоо байсан зарим нэг алдааг зассан.
Энд ирээд, монгол хэлний сургалтын хөтөлбөрүүдийг тэнхмийн хэлний багш нарын удирдагч Битрикс Бургхадтай хамтран шинээр боловсруулсан. Индианагийн их сургуулийн дэргэдэх Төв Азийн бүс нутгийн хэлнүүдийн төвтэй хамтран дунд болон гүнзгий шатны оюутнуудад зориулсан монгол хэлний уншлагын болон сонсох онлайн материал боловсруулах төсөл дээр хоёрдахь жилдээ ажиллаж байна. Одоогийн байдлаар 20 хичээл боловсруулж, арвыг нь онлайнд тавиад байна. Тус сургуулийн олон улсын төвд монгол хэлний ярианы цаг тогтмол явуулдаг гэх мэт ажил байна.

-Та өнгөрсөн жилүүдэд энд тэндэхийн олон улсын хурлуудад *Монголын нууц товчоон дах газар усны нэр*,*Хар хорум хотын нэрийн гарал үүсэл*,*Монголын нууц товчоон дахь хаад ноёдын цол хэргэмийн гарал, үүсэл* зэрэг илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцож байгааг хараад би таныг түүхч мэргэжилтэй хүн байх гэж бодож байсан юм. Харин та…

- Монгол нийгэмлэг болон Төв Европ Ази судлалын оюутны холбоо, Вашингтон хотын Монгол Соёлын Төвөөс жил бүр зохиогддог эрдэм шинжилгээний хуралд Монголын түүх, гадаад хүнд монгол хэл заах аргын чиглэлээр хэд хэдэн илтгэл тавьсан. Монгол судлалын одоогоор байгаа ховорхон эрдэмтдийн нэг профессор Хар Дорж багшаасаа энэ үедээ зөвлөлгөө авч, их юм сурдаг. Энэ ховор агуу хүнээс нэг ч гэсэн монгол залуу хүн ирж, юм сурч аваасай гэж боддог. М. Саруул-Эрдэнэ маань энэ хүнээс хэдэн жил их юм сурсан байх. Монгол хэл соёл гэдэг чинь бидний түүх юмаа. Тиймээс тэр түүхээ илүү ихээр мэдэх шаардлага гардаг. Үүний хажуугаар зааж байгаа хичээлүүдийнхээ хөтөлбөр, арга зүйг боловсронгуй болгох талаар байнга эрэл хайгуул хийж, бас нилээд ажил хийгээд байгаа. Одоогийн байдлаар монгол хэлний мэдлэг чадварыг тогтоох аргачлал, тест боловсруулах талаар нилээд зүйл уншиж харж байна. Бас Дорж багштай нэг сэдвээр ажиллаж эхлээд байгаа. Зуны сургалтын үеэр Монгол соёл, ёс заншлын талаар лекц уншдаг. Энэ жил Нүүдэлчин монголчуудын зочлох, зочлуулах ёсны тухай лекц унших ёстой. Түүнийгээ дөнгөж сая бэлэн болгоод байна.

Б.Номин

Dayarmongol dot com site-aas avlaa.

Энхтөрийн МӨНХ-УЧРАЛ


Мөнх-Учрал, Энхтөрийн. МУИС-ийн МСС-ийн Эх бичиг судлалын ангийг эх бичиг судлаач, манжич мэргэжлээр төгссөн. 2010 онд “”Хөрвүүлэх програмд зориулсан монгол хэлний судалгаа” сэдвээр хэлбичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2005-2006 онд МУИС-ийн Монгол Судлалын Төвд туслах ажилтан, 2006 оноос Эхбичиг-Алтай судлалын тэнхимд багшаар ажиллаж байгаа. Цахим хэлшинжлэлийн чиглэлээр судалгаа хийдэг. “Монгол хэлзүйн толь бичиг” 2005, “Монгол бичгийн хэлний тонгоруу толь” 2005, “Бурхан багшийн сургаал” 2006, “Эртний монголын хаадын үндэсний шар тууж” 2006, “Монгол бичиг 3,5,” зэрэг олон бүтээл, эрдэм шинжилгээний нэлээд бүтээл  хэвлүүлжээ.

Оюунхандын ДЭМЧИГМАА


Дэмчигмаа, Оюунхандын. МУИС-ийн Монгол Судлалын Сургуулийн Эх бичиг судлалын анги төгссөн. Хэлбичгийн ухааны магистр. 2001-2003 онд МУИС-ийн Монгол Судлалын Төвийн туслах ажилтан, 2003-2004 онд ОХУ-ын Буриадын Их Сургуульд багш, 2004-2005 онд МУИС-ийн Монгол судлалын төвд туслах ажилтан, 2005-2006 онд БНХАУ-ын Улаан хадын дээд сургуульд багш, 2005 оноос МХСС-ийн Эх бичиг судлалын тэнхимд багш.  Төвд хэл бичгээр судалгаа хийдэг.  “Улаан дэвтэр”-ийн нэгэн төвд бичмэл эхийн орчуулга, эх бичгийн судалгаа” 2002, “Хөх түүх” Монголын түүхэн сурвалж бичгийн цуврал 16 2006 , зэрэг ном хэвлүүлсэн.

Батдоржийн ДАВААСҮРЭН


Даваасүрэн, Батдоржийн. МУИС-ийн МСС-ийн Эх бичиг судлалын анги төгссөн. Хэлбичгийн ухааны доктор. 1998-2002 онд ОХУ-ын Буриадын Их Сургуулийн Дорно дахины сургуульд төвд, монгол хэлний багш, 2002-2004 онд Эхбичиг судлалын тэнхимд багш, 2004-2005 онд ОХУ-ын Буриадын Их Сургуулийн Дорно дахины сургуульд багш, 2005-2006 онд МУИС-ийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, 2006 оноос Эх бичиг судлалын тэнхимд багшаар ажиллаж байгаа. Алтай хэлшинжлэлээр судалгаа хийдэг.

Доржсүрэнгийн БҮРЭНЭЭ


Бүрэнээ, Доржсүрэнгийн. МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын багш, судлаачийн анги төгссөн. Хэлбичгийн ухааны доктор, МУИС-ийн дэд прфессор, 1981 оноос одоо хүртэл МУИС-д багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаа. Төвд бичгийн хэл, орчуулга судлал, эх бичиг судлалаар судалгаа хийдэг. Ардын боловсролын тэргүүний ажилтан цолтой. “Үлгэрийн далайн монгол орчуулгуудыг хэлшинжлэлийн үүднээс тайлбарлах нь” 2003, “Мэргэн гэгээний “Алтан товч” 2006, “Гомбованжилийн “Алтан эрих” 2006, “Ишбалдангийн Эрдэнийн эрих” 2006, “Төвд хэл бичигт суралцах дэвтэр” 1995, “Үлгэрийн далай, Ширээт гүүшийн орчуулга” 1996, “Буддын шашин, соёлын тайлбар толь” 1999, “Төвд-монгол толь” 2000, “Төвд монгол илт өгүүлэх нэрийн толь” 2003, “Үлгэрийн далай” 2003, “Уламжлалт монгол орчуулгын судлалд” 2003 зэрэг олон ном дангаар болон хамтран бичиж хэвлүүлсэн.

Post Navigation

Follow

Get every new post delivered to your Inbox.