Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Archive for the category “Алтан гадас одон”

Алтан гадас одон хүртлээ


МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Лувсанжавын ЧУЛУУНБААТАР Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ  АЛТАН ГАДАС ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЖ, ХӨДӨЛМӨР БҮТЭЭЛЭЭ ҮНЭЛҮҮЛСЭНД Холбооны зүгээс баяр хүргэж цаашдын эрдэм судлалын ажилд нь их амжилт хүсэж байна.

Монгол хэл бичгийн багш нарын холбоо

Довчингийн Отгонсүрэн


Отгонсүрэн, Довчингийн, (1946-1999)  Архангай аймгийн Хайрхан сумын нутагт төрсөн. 1964 онд  Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн дунд сургууль, 1969 онд  МУИС-ийн Монгол хэл уран зохиолын багш ангийг дүүргэсэн.
1969-1990 онд Улсын Багшийн Дээд Сургуульд багш, 1977 онд Хэл бичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.
1989-1992 онд Японы Осакагийн Их сургуульд Монгол хэлний зочин багш,

1992-1996 онд Улсын Багшийн Их Сургуулийн Монгол хэл –Уран зохиол, Түүхийн сургалт, эрдэм шинжилгээний төвийн деканы ажил хийсэн.
1993 онд “Монгол хэлний үгзүйн найруулга зүй” сэдвээр  хэлшинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
1996-1999 онд  Улсын Багшийн Их Сургуулийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан.

“Уран зохиолын хэлний тухай” 1974, “Монгол хэлний найруулга зүй” 1975, “Орчин цагийн монгол хэлний үйл үгийн хэв, байдлын дагаврын найруулгын үүрэг” 1977, “Д.Нацагдоржийн зохиолын хэл, найруулга, уран сайхны онцлог” 1984, “Уран сайхны шүүмжлэл, бодол эргэцүүлэл”, 1988 “Эх зохиох товч гарын авлага” 1995, “Монгол хэлний хэлзүйн найрууллын тухай өгүүллүүд” 1993, зэрэг 20-иод нэг сэдэвт зохиол, ном сурах бичиг, гарын авлага, товхимол бичсэн. “Ургах наран зүг”, “Уулын горхины шуугиан”, “Миний цэцэрлэг”, “Зам алсад хөтөлнө”, “Миний Хайрхан Уул” 1996, “Зүүдэнд ирсэн Чингис Богд”, “Зүүд зэрэглээ шиг хорвоо”, “Цэцэрлэгийн хүүхэд болсон минь” зэрэг шүлэг, найраглалын олон ном бичжээ.

1987 онд доцент цол, 1997 онд профессор цол, 1998 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал тус тус хүртсэн.

Post Navigation

Follow

Get every new post delivered to your Inbox.