Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Д.Заяабаатар: “Хамгийн гайхамшигтай үг бол СЭТГЭЛ юм”


“Тунгаамал” эх хэлний уралдаант нэвтрүүлгээрээ танил болсон МУИС-ийн МХСС-ийн захирал, Хэл бичгийн ухааны доктор Д.Заяабаатартай уулзаж, ярилцлаа.

-Хэл шинжлэлийн мэргэжилтн үүд бидний амьдарч буй нийгэмд ямар үүрэгтэй хүмүүс вэ?

- Хэл шинжлэл бол өөрийн судлагдахуун, аргатай бие даасан шинжлэх ухаан. Энэ шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрдэмтэн судлаачдын нийгмийн үүрэг их. Хэл шинжлэлийн мэргэжилтнүүдийг хэлний нийгмийн үүргийг зохицуулан хэрэгжүүлэгчид гэж хэлж болно. Энгийнээр хэлбэл, хэлний хэм хэмжээг журамлан тогтоож, тайлбарлан таниулах үүрэг хэлний мэргэжилтн үүдэд ногдоно. Ярианы хэл харьцангуй чөлөөтэй байдаг бол бичгийн хэл тодорхой хэм хэмжээтэй.

Та бид өөр хоорондоо амин хувийн яриагаа ярихад ямар нэг дүрэмгүйгээр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж болно. Харин албан харилцаанд бичгийн хэлний хэм хэмжээг барих ёстой. Бичгийн хэл нь үг сонголтын хувьд этгээд, бүдүүлэг үг хэрэглэхгүй, дуудлагын хувьд төв халх аялгууныхаа хэм хэмжээнд захирагдаж, зөв бичих, зөв найруулах гэхчлэн тодорхой хэм хэмжээг шаардаж байдаг..

-Тэгвэл өнөөгийн залуус монгол хэлээрээ зөв ярьж, бичиж чадахаа байсан нь хэл шинжлэлч хүмүүсийн буруу юм байна гэж ойлгож болох уу?

-Хэл шинжлэлчдийг буруутгахаас илүүтэй энэ бол төрийн бодлоготой нягт холбоотой. Хэл гэдэг бол аливаа улс оршихын дотоод дархлаа нь болдог. Тэгэхээр дотоод дархлаа болсон эх хэлээ хүүхэд, багачуудад зөв эзэмшүүлэх, иргэд олон нийтийн эх хэлний боловсролд анхаарах асуудал нэгэн хэсэг бүлэг хүмүүст хамаатах биш, бүхэл бүтэн төрийн бодлогын цөмд нь байх ёстой зүйл.

Эх хэлээ эрхэмлэн дээдлэх үзлийг төлөвшүүлж, зөв эзэмших тэмүүллийг бий болгоход нэг иргэн, нэг гэр бүлээс эхлээд монгол төрийн мэргэн бодлого чиглэх учиртай.

-Таны судалгааны гол чиглэл нь хэл шинжлэл, сурвалж судлал гэж байсан. Яагаад энэ чиглэлийг сонирхох болсон талаар тодруулахгүй юу?

-Анх судалгааны ажил оролдож эхлэхэд сонирхол татсан чиглэл маань түүхэн хэл шинжлэл байсан. Энэ бол санаандгүй шүүрээд авсан зүйл биш юм. Түүхэн үүднээс нь авч үзэхгүйгээр хэлний хөгжлийг тодорхойлно, зүй тогтлыг тайлна гэдэг боломжгүй зүйл.

Цуваа цагийн үүднээс нь авч үзэж байж л хэлний системийг гаргана гэхээс биш орчин цагийн монгол хэлний судалгааг 2000 оноос хойш гарсан ном зохиол, өгүүлэл уншиж хийчихээд монгол хэл бол ийм юм аа гэдгийг тодруулж гаргана гэдэг өрөөсгөл. Монгол хэл гэдэг бүхэл бүтэн тогтолцооны онцлогийг тодруулахын тулд ямар түүхэн хөгжлийг туулж ирэв гэдгээс анхаарч үзэх ёстой.

-Манай эрдэмтдийн судалгааны сэдэв түүхэн тал руугаа хандсан байх нь элбэг байдаг. Яг орчин цагийн монгол хэлэнд тулгамдаж буй асуудал болоод ирээдүйг нь хэн, хэзээ ярих ёстой юм бэ?

-Орчин цагийн хэл шинжлэл, хэлний хөгжлийн хэтийн төлө- вийн судалгаа зайлшгүй хэрэгтэй зүйл. Энэ талын судалгаа хийж буй эрдэмтэд цөөнгүй байгаа ч судалгаагаа яаж хийж байна вэ, арга зарчим, судалгааных нь баримт хэрэглэгдэхүүний тал дээр бодууштай зүйл байгаа нь үнэн. Юуны түрүүнд өнөөдөр дэлхий нийтийн хэл шинжлэлийн чиг хандлага ямар байна, юу хийж байна, бид өөрсдөө хаана явна гэдэг чиг баримжааг зөв тодорхойлох ёстой.

Сүүлийн үед хүн бүр судалгааны чиглэлээ чөлөөтэй сонгох болсон нь нэг талаар давуу юм шиг хэрнээ олон давхардал бий болох үүд хаалга нээгдэж байна. Өөрөөр хэлбэл, нэг сэдвээр давхардсан судалгаа их гарах болсон.

Хэн нэгний шийдсэн асуудлыг өөр талаас нь судаллаа гэхэд эцсийн уулзвар нь нэг л байх жишээтэй. Энэ бол хувь хүний асуудал гэхээсээ сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоонд хамаатах асуудал болов уу.

-Монголоо алдана гэж ярихаар бид нэгэнт алдчихсан зүйлийнхээ хойноос хайж гүйгээд байгаа юм биш үү гэсэн бодол төрдөг юм. Үүнтэй хамгийн хамаатай салбар нь яах аргагүй хэл. Яг өнөөдөр Монголоо авч үлдсэн монгол хүн хэр олон байна вэ?

-Зарим хүн буруу талаас нь ойлгож мэднэ л дээ. Гэхдээ өнөөдөр монгол хэлний дархлаа хаана байна гэхээр хөдөөгийн малчдад л байна. Тэдний хэл ярианд ямар нэг харь хэлний нөлөө тусгал ороогүй, уугуул монгол хэлнийхээ онцлог, төрөлх аялгууны дуудлагаар харил цаж байна. Бас үгийн сан нь арвин баялаг. Мэндчилгээ нээс эхлээд нүүдэлчдийн соёл ахуйтай холбоотой олон үг хэллэгийг малчид л хадгалж байна. Гэхдээ үүнийг эх хэлээ хамгаалахын тулд бүгдээрээ малчид болъё гэсэн санаагаар нөгөө тал руу хэтийдүүлэн мушгиж болохгүй.

Өнөөдөр даяарших тусмаа эх хэлний язгуур онцлог саармагжин алдрах байдал улам давамгайлж байгааг анхаарах ёстой.

Орчин үеийн соёлт иргэн гадаад хэл эзэмших нь зүйн хэрэг. Харин харь хэлний тогтолцоо, харь сэтгэлгээтний шууд нөлөөгөөр эх хэлнийхээ хэв шинж, онцлогийг эвдэж, эрлийзжүүлж байгаа сөрөг хандлагыг засан залруулах ёстой юм л даа. Монголчууд маань гадаад хэлийг сурах хэрэгтэй.

Харин хэлний боловсролтой хүний нөгөө жигүүр нь болсон эх хэлээ эрхэмлэх, эзэмших ёстой гэдгийг л мартаж болохгүй.

-Түүхэн сурвалжаар судалгаа хийдэг хүний хувьд “Монголын нууц товчоо”- г дэлхийн хүн бүр уншиж, мэддэг болсонд ямар нэг байдлаар харамсах сэтгэл төрдөг үү?

-Үгүй дээ. Дэлхийн соёлт улс үндэстнүүд нэг л зүйлээрээ уралддаг. Тэр нь оюуны үнэт өв, соёл юм. Хэдий хэмжээний оюуны соёлтой ард түмэн байсан юм бэ, хэзээ бичиг үсэгтэй болсон бэ, ямар соёлын үнэт өвийг үр хойчдоо үлдээсэн ард түмэн бэ гэдгээрээ л хоорондоо өрсөлддөг. Аль эрт XIII зууны үеийн түүхэн сурвалж “Монголын нууц товчоо”-г НҮБ-ын үндсэн таван хэл, дэлхийн 20 гаруй хэлээр орчуулж, олон сая хувиар хэвлэж, монголчууд биднээр овоглох дэлхийн хэмжээний үнэт өв болсонд харин ч баярлах учиртай. Ийм оюуны соёлын гайхамшигт дурсгалтай ард түмэн дэлхий дээр тийм ч олон биш шүү. Энэ бол бидний бахархал мөн.

-Нууц гэдэг үгэнд нь “дөрөөлж” асуусан юм л даа.

-“Монголын нууц товчоо” ту хайн үеийн монгол өвөг дээдсийн ураг удмын ариун нандин судар байсан бол одоо судалгаа шинжилгээний эх хэрэглэгдэхүүн боллоо. Өөрөөр хэлбэл, “Монголын нууц товчоо”-г судалснаар олон нууцыг илчилж, “ил товчоо” болгох хэрэгтэй. Энэ зохиолыг дэлхийн олон улсад өөрийн хэлнээ орчуулж, түүнээс сэдэвлэн кино хийж байгаа нь харин ч бахархууштай зүйл.

-Хэл булингартах томоохон шалтгаан нь орчуулгын асуудал байдаг. Үнэхээр хэлний мэргэжилтнүүд тойрч суугаад нэг мөр болгочиход тийм хэцүү асуудал гэж үү?

-Санал нэг байна. Хуучин бол Монгол Улсын нэр томъёоны комисс гэж байсан шүү дээ. Тэнд энэ үгийг яаж монголчлох вэ гэдгийг судалж, батлаад улс даяар мөрддөг жишээтэй. Энэ тогтолцоо өнөөдөр үгүйлэгдэж байна. Орчуулга, тэр дундаа нэр томъёоны орчуулга бол бас ч дурын хүн барьж аваад хийгээд байдаг ажил биш. Гаднаас нэвтэрч буй үгсийг харь хэл монгол хэлийг буртаглах нь гэж халаглаад хараад суух биш аль болох монгол хэлэнд идээшүүлж, орчуулан хэрэглэх ямар нөхцөл байна гэдгийг шүүн нягтлаад, журамлан тогтоодог болох ёстой. Ийм нэгж байгууллага зайлшгүй шаардлагатай байгаа нь үнэн.

-Та мессеж, мессенжер ашигладаг уу?

-Мэдээж, ашиглалгүй яахав.

-Мессеж, мессенжерийн харилцаа эх хэлийг булингартуулах хамгийн хүчтэй хэрэгсэл гэж үзэх хүмүүс бий. Та хэрэглэгчийн үүднээс энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Интернэтийн орчин дахь хэлний асуудлыг хэм хэмжээтэй болгох, зохицуулах, журамлах талын аргыг олж харахгүй байна. Энэ бол илүү хувь бодгалийн шинжтэй болчихсон зүйл. Мессенжерээр харилцахад мэдээллийг аль болох товч, хурдан солилцох нь л чухал. Үүнд монгол хэлээр зөв бичих шаардлага тавиад дийлэхгүй нь мэдээж. Гагцхүү харилцагч хүний сэтгэлгээнд эх хэлээ дээдлэх ухамсрыг л суулгах ёстой. Энэ бол сургалтаар олгодог зүйл биш, эцэг эх, гэр бүлийн хүмүүжлээс нь авахуулаад төрийн бодлогоор зохицуулах, өргөн хүрээг хамарсан асуудал. Өнөөдөртөө мессеж, мессенжер бидний санаа зовох асуудал биш.

-Багш хүний хувьд та оюутнуудыг сургуулиа төгсөхд өө монгол хэлний мэдлэгээс гадна ямар үнэт зүйлийг аваад гараасай гэж боддог вэ?

-Тухайн хүн их сургуульд орохдоо л үнэт зүйлээ тодорхойлчихсон байгаасай гэж боддог. Оюутан үеийнхээ дөрөв таван жилийг зориулах энэ мэргэжлээр би хоолоо олж идэх юм шүү гэдгийг бүрэн ухамсарласан байх ёстой.

Дөрвөн жилийн урт хугацааг зарцуулж, сургууль төгссөн нэр зүүе гэсэн бодолтой орж ирвэл маш харамсалтай. Би энэ дөрвөн жилийг өөрийн насан туршийн амьдралыг бүтээн босгох мэргэжлээ эзэмшихэд зориулах гэж байгаа юм аа гэдгээ мэдэрсэн байх нь л чухал. Төгсөөд гарах үед монгол хэл, монгол соёл гэдэг бол миний эрхэм зүйл, олон нийтэд эх хэлээ эрхэмлэх үзлийг төлөвшүүлэх түүчээ нь би байна гэдэг үнэт зүйлийг өөртөө бат суулгасан байх хэрэгтэй.

-Хүн завгүй байх тусмаа их ажил амжуулдаг гэдэг. Та үнэхээр амжуулж чадахгүй байгаа ч, цаг зав гаргахыг хүсдэг тэр зүйл юу вэ?

-Сайхан асуулт байна. Сургуулиа төгсөөд МУИС-д туслах ажилтнаар орж ирсэн цагаас эхлээд завгүй байх гэдэг бол миний амьдралын хэмнэл болсон. Тэр завгүй амьдрал дунд орхигддог зүйл нь гэр бүл. Зав гаргамаар байдаг ч сүүлдээ бараг дасчихсан байна даа. Амралтын өдөр хүртэл сургууль руу гүйдэлтэй болчихдог юм. Гэхдээ ингэж ажиллах нөхцөл боломж миний ар талд бүрэн бүрдсэн. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүн маань миний найдвартай ар тал (инээв). Хоёр хүүдээ цаг гаргахыг хичээдэг ч төдийлэн санаснаар болохгүй л юм.

-Таныхаар монгол хэлний хамгийн сайхан үг юу вэ?

-Яагаад ч юм сэтгэл гэдэг үг их ойр санагддаг. Ганцхан үг мөртлөө бүхэл бүтэн гайхамшигт ертөнцийг агуулж байдаг. Сэтгэлгүйгээр энэ ертөнцөд бүтэх зүйл нэг ч байдаггүй гэж би боддог. Сэтгэл гаргахгүй л бол юм бүтээх гээд, тэр юм руу орох гээд байх хэрэггүй. Черчиллийн хэлсэн нэг сонин үгийг саяхан нэг багшаасаа сонссон юм. Улстөрч гэж хэн бэ гэвэл дараачийнхаа сонгуулийг боддог хүнийг хэлнэ. Улс төрийн зүтгэлтэн гэж хэн бэ гэвэл ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүнийг хэлнэ гэж. Тэгэхээр Монголд бол улстөрчид нь олон байх шиг байна аа. Ганц монгол хэлэнд гэлтгүй бүхий л хэлний хамгийн гайхамшигт үг бол сэтгэл.

-МУИС-ийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг та хэрхэн хардаг вэ?

-МУИС гэдэг бол нэг том халуун ам бүл гэж би хардаг. Энэ ам бүл ямар нэгэн үл ойлголцох байдал, нэгнийгээ далд шоглосон гудамжны явуургүй улс төрөөс хол байгаасай л гэж хүсдэг. Хүний амьдралд маргаж мэтгэх, санал зөрөлдөх зүйл зөндөө бий.

Үүнийгээ тэр цаг хугацаатай нь орхиод л маргааш нь шинэ үзэл бодол, шинэ хандлагаар явдаг байгаасай гэсэн хүсэл эрмэлзэл надад бий. Ярих хэлэх зүйлээ нүүр нүүрээ хараад ярилцах л хэрэгтэй. Ойлголцоод толгой дохисон зүйлээ бүгдээрээ тал талаасаа дэмжих ёстой.

Харин толгой дохисон болж харагдчихаад буланд очоод нулимаад байдаг бол нөгөө л сэтгэл байхгүй хэрэг. Тэгэхээр удирдлагаасаа эхлээд хамт олны гишүүн бүрд МУИСаа гэсэн сэтгэл байхад МУИС урагшилна, хөгжинө. Тийм хамтын хүч л МУИС-ийг дэлхийн шилдэг сургуулиудын жишигт хүргэнэ.

-Та хэр сэтгэлтэй захирал вэ?

-Би анх захирлын сонгуульд өрсөлдье гэж өөрөө санал болгоод өрсөлдсөн. Болохгүй байна, би ингэж өөрчилье гэдгээ ний нуугүй хэлсэн. Хамт олон маань намайг дэмжсэн. Захирал болъё гэсэн бодлын цаана суудалд суухын шунал байгаагүй, ажил хийхийн хүсэл л байсан. Үнэндээ би хамраа зангидаж, хоолойгоо шахсан хиймэл дүртэй түшмэл байхыг бодоогүй.

Чадварлаг, эвсэг хамт олон, сэтгэл ханамжтай, тав тухтай орчныг бүрдүүлэх юмсан гэдэг хоёргүй сэтгэлээр л ажиллаж байна. Ажлын маань үр дүнд манай сургууль хөгжлийн зөв голдрилд урагшлах замд орсон л гэж хэлнэ. Мэдээж шийдлээ хүлээсэн асуудал ч цөөнгүй бий.

Ж.Тэгшжаргал

Source: Onoodor sonin

About these ads

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: