Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Archive for the day “June 14, 2010”

Э.Пүрэвжав: “Монгол хэлний товчилсон үгийн толь бичиг”


Мон Судар хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлсэн ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Эрдэнийн Пүрэвжавын зохиосон “Монгол хэлний товчилсон үгийн толь бичиг” [2010, А5, 266 х. ISBN 99962-0-071-7 ]хэмээх шинэхэн ном дөнгөж саяхан уншигчдын гар дээр очлоо. Энэ толь бичиг бол орчин цагийн монгол бичгийн хэлэнд товчлогдон хураагдаж бичиж байгаа үг, хэллэгийн толь бичиг юм.

“Аливаа хэлний товчилсон үгийн тухай шинжилгээ судалгаа нь үг хэрэглээний хэм хэмжээнд шууд хамаарна. … Ямарваа хэлэнд үг, хэллэг нэр томьёог товчлон хураахдаа олонтоо давтагдах чанарыг нь илүү голчилдог ажээ…. Холбоо үгийн бүрэлдэхүүн дэх үгсийг хурааснаас үүссэн шинэ үгийг “товчилсон үг” хэмээн нэрлэж заншжээ… Сүүлийн хэдэн жилд “товчилсон үг” шинээр үүсч бий болох үзэгдэл нь тун эрчимжих төлөв хандлагатай байна.” [Э.Пүрэвжав:3-4-5,] хэмээн зохиогч тодорхойлсон байна.

Энэ толь бичиг нь “Монгол хэлний товчилсон үгийн толь бичиг” гэсэн нэртэй боловч  орчин үед түгээмэл хэрэглэгдэж байгаа Англи хэлээрх зарим товчилсон үг, хэллэг, интернет, мэдээллийн технологийн холбогдолтой товчилсон үг , дэлхийн улсуудын нэрийн товчлолын код, ром тооны хураасан хэлбэр, химийн элементийн товчлол сэлтийг ард хавсаргасан нь энэ чигийн  товчилсон үг үзэж харах хүнд бас нэг хөөрхөн гарын авлага болжээ.

Энэ толь бичигт зориулж нэрт сэтгүүлч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондов гуай “Үгүйлж байсан толийг үзээд баярлахын учир” хэмээх  мялаалгын үгэндээ “… Э.Пүрэвжав докторын толь нэг ёсны гараас хөтлөх хөтөч, гарц заах залуур болохуйц тийм боломжийн шимтэй сайн бүтээл гэлтэй. Түүнийг хэт магтах хэрэггүй юм гэхэд дутуу үнэлж яавч боломгүй… ” хэмээн бичсэн байна.

Орчин үеийн албан хаагч, офиссийн ажилтан, оюутан сурагч, чухам хэн бүхний гарт ойр баймаар энэ  толь бичгийг Интерном номын дэлгүүрт худалдаж байгаа юм байна. Үнэ нь 7800 төгрөг гэнэ.

Түрүүлсэн багш алтадсан “Багшид мөргөмүй” энгэрийн тэмдэг хагас сая төгрөг гардана


Завхан аймгийн Идэр суманд Боловсролыг дэмжих “Лхагважав” сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эх хэлний олимпиад”  энэ сарын 24-25-нд болох гэж байна. Олимпиадын сэдвийг эрдэмтэн мэргэд нийслэл хотноо мэргэжлийн дээд төвшинд боловсруулж хэл бичиг, утга зохиолын докторууд, орон нутгаас оролцогч багш нараас бүрдсэн шүүгчдийн баг дүнг нь гаргах аж.  Олимпиадын хүрээнд Улаанбаатар хотоос эрдэмтэн зохиолч, сэтгэгч, яруу найрагч Д.Урианхай, Монгол Улсын соёлын  гавьяат зүтгэлтэн, Дэлхийн урлаг, соёлын академийн байнгын гишүүн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, яруу найрагч Б.Батхүү, Ц.Бавуудорж, Дарь.Сүхбаатар, “Хүмүүн бичиг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга сэтгүүлч Б.Элбэгзаяа, МУГЖ Ц.Түвшинтөгс, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од болон хэл бичгийн эрдэмтэн мэргэдээс бүрдсэн баг хамтран зохион байгуулна. Олимпиадад түрүүлсэн багш алтадсан есөн эрдэнийн “Багшид мөргөмүй” энгэрийн тэмдэг зүүж хагас сая төгрөг гардах гэнэ.

Medeeg Onoodor soninii site-aas avlaa

Цогт тайжийн бичигт хадны 386 жилийн ой тохиож байна


Төв аймгийн Дэлгэрхаан суманд орших  Цогт тайжийн бичигт хадны 386 жил  тохиож байна. Энэ тухай түүхэнд  Цогт тайж 1624 оны намар  ан хийж яваад авга эгчийгээ санан  бичсэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тус сумын төвөөс урагш  20-иод километр зайд орших  Тарамцагийн уулсын шувтарга Хутаг  хэмээх уулын өвөрт байдаг тэр  хадыг нутгийн ард түмэн “Дуут” хад гэж нэрлэдэг. Ийнхүү нэрийдэх болсон нь түүнээс ширмэн тогоо шиг  дуу авиа гардаг байна. Мөн гаднаа хар боловч дотроос нь цагаан саарал өнгө гарч ирдэг байгалийн нэгэн  гайхамшигт тогтоц юм. Тиймээс Халхын тайж Цогтын бичээс нь хар самбар дээр цагаан шохойгоор бичсэн юм шиг тод  харагддаг юм байна.

Medeeg Onoodor soninii site-aas avlaa.

Монгол хэлний зөв бичих дүрмийг цахим хэлбэрт оруулав


Монгол хэлний зөв бичих дүрмийг цахим хэлбэрт орууллаа. Энэхүү программыг хэл шинжлэлийн ухааны докторант Н.Баяртогтох, Д.Дэлгэрсайхан нар бүтээгээд байгаа юм. Зохиогчид бүтээлдээ цахим багш хэмээх нэр өгчээ. Цахим багш ашиглан ямар ч үгийг зөв бичих боломжтой.  Энэхүү программыг хэрэглэснээр монголчууд зөв бичих дүрмийн алдаанаас ангижрах боломжтой гэж үзэж байна. Монгол хэлний зөв бичих дүрмийг цахим хэлбэрт оруулсан нь манай боловсролын салбарын  нэг дэвшил юм. Иймээс цахим багш программыг МУИС, МУБИС-ийн эрдэмтэн ардын болон гавьяат багнш нар сургалтад хэрэглэхийг зөвшөөрчээ.

Medeeg “Onoodor” soninii site-aas avlaa.

Г.Батзаяа: “Эх хэлнийхээ эс ширхэг бүрийг хайрлан хамгаалья”


“Хэл ам нь үл ойлгогдох хэсэг бүлэг хүмүүсийг баруун аймгийнхан гэнэ” гэсэн явган шог эх хэлнийхээ учир холбогдлыг тааруухан мэдэх хүмүүсийн дунд байдаг. Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл маань солонгын олон өнгө гэрэл мэт нутаг нутгийн аялгуунуудаас бүрддэг билээ.

“Монгол хэлний нутгийн аялгуунуудын авианы харьцуулал” сэдвээр хэл шинжлэлийн ухааны доктор /Ph.D/- ын зэрэг хамгаалсан МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхмийн Монгол хэлний авиазүй, нутгийн аялгуу судлалын багш Гэрэлт-Одын Батзаяатай уулзаж ярилцсан юм.

Тэрээр 1997 онд УБДС-ийг моигол хэл уран зохиолын багшийн мэргэжлээр төгсөөд, Эрдэнэт хотын нэгдүгээр 10 жилийн сургуульд 4 жил багшилж, 2001 оноос одоо хүртэл МУБИС-д ажиллаж байна.
Г.Батзаяа мадаггүй зөв бичих, бодол санаагаа яруу сайхан найруулж, сурахад шүүдрийн дусал мэт тус, дэм, хувь нэмэр оруулах үүднээс эрхэм уншигч танаа энэ шинэ булангаа бэлтгэж байгаа юм.

-Та монгол хэл бичгийн дүрэм, авиазүй, нутгийн аялгуу судлалаар дагнан мэргэшиж яваа багш хүн. Заадаг хичээлийнхээ онцлогоос яриагаа эхэлбэл яасан юм бэ?

-Эх хэлээрээ яруу тунгалаг найруулгатай, төгөлдөр эгшиглэнт аялгуутай зөв ярьж, алдаагүй сайхан бичиж сурах нь та бидний соёлын түвшний нэгээхэн чухал хэмжүүр, шалгуур юм. Багш бэлтгэдэг их сургуульд ажилладгийнхаа хувьд би монгол хэл бичгийн дүрмээ аль ч хэлний зөв бичих дүрэм зохиодог ерөнхий зарчим болоод авиазүйн шинжлэх ухааны үндэстэй нягт холбон зааж сургахыг эрхэмлэдэг.
Монгол хэлний хичээл заана гэдэг бол эх хэлнийхээ бүтэц тогтолцооны талаар онолын мэдлэг олгож, түүнийгээ зөв зүйтэй хэрэглэх дадал чадвар төлөвшүүлнэ гэсэн үг шүү дээ. Зөв бичих дүрмийг яагаад зохиодог юм бэ?, яаж бүх нийтээр сурч мэдэх вэ? Яагаад монгол хэл уран зохиолын багш нар эх хэл бичгийнхээ алтан хилийг загас мэт нүд цавчилгүй харж хамгаалдаг “онц хилчин” байх ёстой вэ? гээд олон асуудал, тэдгээрийн агуулга, ач холбогдлыг нь оюутны тархи, зүрх, сэтгэлд хадааж, шингээж өгөхийг бид бүгдээрээ хичээж ажилладаг юм. Энэ ч үүднээс би “Монцамэ мэдээ” сонинд зөв бичих дүрмийн цуврал бэсрэг хичээл зааж эхлэх гэж байна.

-Та багшийн мэргэжлийг хэрхэн сонгосон бэ? Тэр дундаа монгол хэл уран зохиолын…

-Мэргэжлээ сонгосон тэр үе нь хүн бүхэнд л сонин түүх дурсамж болон үлддэг биз ээ. Нийслэлийн 10 жилийн 1-р-дунд сургуулийн 3-р ангид сурч байсан хүүхэд ахуй насны минь дурсамж. Манай ангийн багш Эихтуяа гэдэг нэгэн сайхан эмэгтэй байх. Хичээлийн дараа зориуд үлдэж багшийгаа бэлтгэл ангид хичээл зааж байгааг нь шимтэн харсаар “Би ийм л багш болох сон” гэж мөрөөддөг болж билээ. Цэвэрхэн цагаан цаас шиг ариун уураг тархинд эрдэм оюуны үр соёолуулж, үргэлж сурагч, оюутнууд шигээ залуу сэтгэлгээ, эрч хүчээр дүүрэн байна гэдэг багш хүний аз жаргал мөн. Тэр дундаа Билгүүн номч Бямбын Ринчений хэлснээр “Хөндий цээжинд орогч бүхнийг нэвтрүүлэх чадалтай, хөгжим мэт яруу баясгалант Монгол хэл”-ээрээ эрдэм соёлыг түгээж яваа энэ мэргэжлээрээ би насан турш бахархана.

-Та нутгийн аялгуу, авиазүйн судлалаар эрдэмтэн болжээ. Харьцангуй залуу насандаа эрдмийн бартаат замаар өгсөх хэцүү байсан уу? Ямар нутаг усны ард түмний авиазүй, нутгийн аялгууг судалсан бэ?

-Шинжлэх ухаан хэмээх ноён сарьдгийн бартаат оргил өөд мацахад тэвчээр, хүч шаардалгүй яах вэ. Гэхдээ сонгосон мэргэжлийнхээ хэцүү, хүндийг гайхаад байвал хэн ч амжилт гаргахгүй шүү дээ. Би оюутан байхаасаа л “Ашабагад буриад нутгийн аялгууны онцлог” сэдвээр бакалаврын дипломын ажил бичиж, дараа нь 2002 онд боловсролын магистрын зэрэг, 2007 онд “Монгол хэлний нутгийн аялгуунуудын авианы харьцуулал” сэдвээр хэл шинжлэлийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан.
Монгол улсын нэлээд хэдэн аймаг, сумд, мөн Буриад улсын Улаан-Үд, Өвөрмонголын Хөх хотоор явж, сонирхон судалсан. Харин нэг сэдэвт зохиолоо бол монгол утга зохиолын хэлний суурь халх аялгуу, ойрдоос хамгийн том нь болох дөрвөд, арай өвөрмөц сонин шинж бүхий захчин аялгуу, буриадаас мөн томоохон нь болох хорь, ага аялгуу, өвөрмонголоос баримжаа болох цахар аялгууны материал дээр бичсэн.

-Ашабагад буриад гэж ямар буриад вэ?

-Оросын Чита мужийн нутаг дэвсгэрээр зонхилон аж төрдөг, овог удмынхаа нэрийг “ач, авга нар” хэмээн тайлбарладаг ийм овгийн буриадууд тэр жил манай улсын Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт бэлчээр түрээслэн ажиллаж байхтай нь таарч, сонирхон судалсан юм.

-Монгол улсын хилийн доторх болон Оросын нутаг дэвсгэрт аж төрж буй Буриад, Хөх хотод болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд суугаа өвөрлөгч хүн ардын хэл ярианд хол зөрүү ялгаа байх юм уу?

-Нэг л монгол хэлний аялгуунууд болохынхоо хувьд ерөнхий шинжээрээ нийтлэг л дээ. Гэвч нутгийн аялгуу болгон дотроо аман аялгуу, амаы аялгуу нь салбар аман аялгуунуудтай. Тэр бүгд өөр өөрийн гэсэн өвөрмөц ялгаатай, хүн ард нь ч гэсэн өвөрмөц сонин зан заншилтай. Монгол хэл маань үндсэндээ халх, ойрд, дөрвөд, өвөрлөгч дөрвөн том нутгийн аялгуутай, тэдгээр аялгуутан ард түмний түүхэн замнал нь ихээхэн сонирхолтой. Ер нь овог, удам гэдэг маш нарийн зүйл. Монгол улс дахь буриад, Оросын нутагт аж төрж буй буриад, Өвөрмонголын барга буриадууд, мөн Монгол дахь ойрдууд, Халимаг улсын ойрд, Өвөрмонголын Хөхнуурын ойрдууд, бас Монголын үзэмчингүүд, Өвөрмонголчууд гэхэд л хил хязгаараар хэдий хол зааглагдсан ч хэл аялгууны ерөнхий онцлогоо адилхан авч үлдсэнийг судлахад гайхалтай, бас бахархалтай байсан шүү.

-Би үзэмчин ардын дуу, үзэмчин аялгуу гэж сонсож явсан юм. Үзэмчин гэдэг чинь Өвөрмонголчууд гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ, хилийн наана, цаана л болохоос яг л нэг иутаг. Эх нутагтаа үлдсэн өвөрмонголчууд шүү дээ.

-Таны хувьд ойрын болон алсын эрхэм зорилго юу сан бол?

-Багш хүний хос жигүүр бол эрдэм мэдлэг, заах аргазүй хоёр. Иймд заах аргаа шинэчлэх, шинэ үр шимээ өгөхөд хичээнгүйлэн зүтгэх болно. Монгол хэлнийхээ зөв бичих дүрмийн тогтолцоог нарийн судалж, заах аргазүйн ач холбогдолтой багш, оюутны гарын авлага, товхимол бичиж хэвлүүлэх санаа байна.
Монгол хэлний нутгийн яалгууны судалгаагаа улам гүнзгийрүүлэн судалж, шинжлэх ухааны докторын зэрэг горилох бүтээлээ туурвих нь миний алс хэтийн эрхэм зорилго.
Гэхдээ эрдэм шинжилгээний ажил олон талтай, нөр хөдөлмөр зүтгэл шаарддаг, ялангуяа миний сонгосон салбар сууж биш явж харьцуулсан, амьдрал практикт хийсэн туршилт судалгаа нэхдэг болохоор энэ талаар чадах чинээгээрээ л хүчээ сорино доо. Яг одоо бол Ч.Дангаасүрэн гэдэг магистртай хамтраад “Захчины салбар аман аялгууны бэсрэг толь” бичиж байна.

-Эрдэм судлалын зам өөд таныг анх хөтөлж жолоодсон хүн хэн бэ? Эрдмийн гал шар уургаа амлуулсан ачит багш нараа та хэрхэн дурсдаг вэ?

-Оюутан байхаасаа л Санжаа багш, Чүлтэмсүрэн багш, Баттөгс багш нараа дагаж, монгол хэлний нутгийн аялгуунуудын авиазүй, үгийн сан, аман зохиол тэргүүтнийг судлах аргад суралцах гэж мэрийж явсан. Хэлшинжлэлийн ухааны доктор, профессор Жамсранжавын Санжаа багш бол миний дипломын болон дэд докторын ажлыг удирдсан хадаг барьсан багш минь юм.
Мөн манай сургуулийн захирал, Монгол улсын гавьяат багш доктор, профессор Ц.Өнөрбаян, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Б.Пүрэв-Очир гээд олон сайхан хүмүүсийн эрдмийн шимийг нь хүртэж өдий хүрсэндээ баярлаад баршгүй. Одоо ч доктор, профессор А.Цог-Очир эрхлэгчтэй Монгол хэлшинжлэлийн тэнхмийнхээ багш нарын эрдэм мэдлэгээс суралцсаар явна даа.

- “…Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл” гэж их яруу найрагч Д.Нацагдорж онож хэлсэн. Манай чихэнд чимэгтэй аялгуу сайхан монгол хэл минь хэтэрхий бохиртож, булингартаж байгаа юм биш үү?

-Тийм ээ дэндүү байна. Мэргэжлийн хүмүүс бид сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Манай телевизүүдийн зар сурталчилгаа, урсгал мэдээ, зарим сонинуудын ярилцлага, сурвалжлага, телевиз, радиогийн хөтлөгчдийн ярьж тайлбарлаж байгаа нь зөв бичих, дуудах дүрэм, найруулга зүйн бүдүүлэг алдаагаар дүүрсэн байгаа нь харамсаад баршгүй.

-Батзаяа багш аа, Манай хүүхдүүд ном уншихаа больсон байна шүү дээ. “Уншихаа боливол сэтгэхээ болино” гэж нэгэн мэргэн хүн айлдсан байдаг. Манай хүүхэд, залуус уншихаа больж, үзэхээ эрхэмлэх болжээ. Энэ зөв үү? буруу юу?

-Тийм шүү. Хүүүхэд, залуус маань телевиз, интернет, цахим тооцоолуур шагайдаг боллоо. Буруутгах арга байхгүй ч бодох зүйл их байна. Өчигдөрхөн нэг кино үзлээ. Барууны орноос орчуулсан кино байна.Үг, өгүүлбэр бүхэнд ичиж зовмоор этгээд, бүдүүлэг үг, яриа, гудамжны хар хэллэгүүд дэндүү. Бүр цагаа хараад арван минут сонсоход этгээд бүдүүлэг үг хэллэггүй нэг өгүүлбэр ч байсангүй, үнэхээр нүүр халуу дүүгэж, уур цухал хүрмээр юм. Гэтэл үүнийг чинь ихэвчлэн хэн үзэж байгаа вэ? Өсвөр насны хүүхдүүд л шүү дээ. Хүүхэд, залуусын сонирхдог хип хон дууны үг, хоорондоо бичилцдэг мессежний хэллэг, уншдагзар мэдээ, хардаг зар сурталчилгаа бүхэн нь ийм байхад ямар хүүхэд сайхай ярьж, бичиж сурах вэ дээ? Ядаж алаан хядаан, аймшигт хараалын үг, бүдүүлэг хэрүүлээр дүүрсэн кинонуудаа багасгаж болдоггүй юм болов уу? гэж л бодох юм даа.

-Одоо тэгээд яах вэ? Эх хэл маань эрэмдэг зэрэмдэг, тахир дутуу болж гүйцлээ. Эрх биш аялгуу сайхан монгол хэлийг маань хилчид шиг хамгаалж байгаа та нар минь юу бодож, санаж явна вэ?

-Манай телевиз, радио, сонин хэвлэлүүд энэ талаар дорвитой дуугармаар байна. Эрдэмтэн мэргэд, монгол хэлний багш нарын хүрээнд, хуран цуглаан дээрх ярианаас хальж, жинхэнэ хүүхэд залуусын үздэг, хардаг, сонирхдог сувгаар нь хэлэх, ойлгуулах явдал дутаад байх шиг. Аль ч улсын тусгаар тогтнолын нэгэн баталгаа нь эх хэл нь шүү дээ.
Жишээ нь “Даваа гарагт Давкатай хамт” нэвтрүүлгээр хүүхэд залуучуудын яриа, хип хоп дууны үгээс жишээ аваад энэ талаар нэлээд зөв зүйтэй зүйл ярьж байна лээ. Би үнэхээр тэр залууг танихгүй мөртлөө маш их баярласан шүү. Ингэж л зөв сувгаар нь ярих хэрэгтэй гэж бодож байна. Эцэст хэлэхэд, яг энэ зорилгоор л олон уншигчтай танай сониноор дамжуулж, зөв бичих дүрмийн хичээлээ гаргах гээд байгаа юм шүү дээ.

Ч.Содномдорж

Хөх Түрэгийн үеийн бичиг үсгийн дурсгалт олдвор тоногдож байжээ


“Монголын нууц товчоо” хөлгөн сударт Чингэс хаан Тататунга хэмээх түшмэлтэй зөвлөж Уйгар бичгийг өөриймшүүлэн Монгол төрийн бичиг болгосон тухай өгүүлдэг. Үүнээс улбаалан гадаадын эрдэмтэд монголчуудыг XIII зуунд бичиг үсгийн соёлгүй байсан атлаа яаж тийм гүрнийг цогцлоосон юм бол гэж гайхацгаадаг байна. Тэгвэл, Монгол нутаг дээр оршин тогтнож байсан эртний нүүдэлчин улс гүрнүүд бичиг үсгийн өндөр соёлтой байсны ул мөр олон баримтаар батлагддаг.

Оюуны ийм баялаг өв өнөөдөр ч Монгол орны өнцөг булан бүрээс олдсоор байгаа агаад эл соёлын нөлөө монголчуудыг дэлхийн талыг эзэгнэсэн хүчирхэг гүрэн болоход дэм үзүүлсэн гэх хандлага сүүлийн үед дэлхийн монголч эрдэмтдийн анхаарлын төвд байгаа юм. Үүнийг батлах нэгэн олдворыг эрдэмтэн судлаачид илрүүлжээ. Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байдаг эртний нэгэн дурсгалыг олз ашиг хайгчид тонон сүйтгэж буй тухай мэдээлэл 2005 оны есдүгээр сард судлаачдад иржээ. Харамсалтай нь, мөнгө хөрөнгийн бэрхшээлээс болж хугацаа алдсаар энэ оны зургадугаар сарын 11-18-ны өдрүүдэд уг дурсгалын төрөл зүйлийг тодорхойлох анхны судалгааг хийсэн байна.

Энэ хайгуулын ангид ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс томилогдсон доктор Д.Баяр, эрдэм шинжилгээний ажилтан Р.Мөнхтулга, С.Хүрэлсүх, Баянхонгор аймгийн орон нутгийг судлах музейн ажилтан Т.Мөнх-Эрдэнэ нарын судлаачдаас бүрдсэн шинжилгээний анги ажиллаад иржээ. Судалгааны хээрийн ангид О.Бум-Ялагч захиралтай “Explore Mongolia” компани хөрөнгө санхүүгийн тусламж үзүүлсэн нь сайшаалтай.

Тонуулж ухуулсан эл дурсгал нь VII-VIII зууны үед Монгол нутагт төрт улсаа цогцлоон байгуулсан Хөх Түрэгийн хаант улсын үед холбогдох язгууртны тахилын онгон байжээ. Монгол нутагт 1889 онд анх археологийн судалгаа хийгдэж эхэлснээс хойш 50 гаруй ховор олдвор олдоод байгаагаас энэ нь Билгэ хаан, мэргэн Тоньюкук, Культегиний гэрэлт хөшөөний удаад орох ховор олдвор гэж судлаачид өгүүлж байсан. Олон нуурын хөндийд орших тахилын онгоныг тоногчид голоос нь ухаж, хавтан чулуудыг эмх замбараагүй тараан хаясан байжээ.

Энэ нь дөрвөн хавтан чулуугаар хашлага хийж дээрээс нь голдоо нүхтэй чулуугаар тагласан онгон болох нь тодорсон бөгөөд хавтангийн гурав нь сийлмэл хээтэй, нэг хавтан дээр эртний Түрэгийн гурван мөр руни бичээс сийлээстэй гэнэ. Онгоны бүрэлдэхүүнд гурван хүн чулуу байсны хоёр нь аймгийн төвийн музейд байгаа юм байх. Онгоны зүүн талд наран мандах чиглэлд суулгасан зэл чулуу 800 гаруй метр үргэлжилж байгаа нь яах аргагүй томоохон язгууртны тахил гэдгийг баталж байгаа юм байна. Ийнхүү бичиг үсгийн дурсгал бүхий язгууртны онгон шинээр илэрсэн нь Монгол нутагт эртнээс нааш хаяа залган оршсон, угсаа гарал нэгт монгол, түрэг угсааны овог аймгуудын түүх соёл, харилцаа холбоо, хожмын монгол угсаатан бүрэлдэхэд оруулсан хувь нэмрийг тодруулан судлахад чухал ач холбогдолтой гэж эрдэмтэд сэтгэл хангалуун байгаа юм. Энэ утгаараа Монголын түүхийг баяжуулж, дэлхийн түрэг судлалд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн шинэ сурвалж нээгдэж байна гэж тэд өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Л.Батцэнгэл,

“Өдрийн сонин”-оос авлаа.

Даяаршлын эриний Монгол хэлбичиг


Б.Магсаржав Хэлбичгийн ухааны доктор /Ph/
Д.Моондой Цахим технологийн инженер

Засгийн газар маань мэдээллийн технологийн шинэ ололтыг монголчуудын амьдралд нэвтрүүлэх хувьсгалыг эхэлчихлээ. Цаг үеэ мэдэрч, дэлхийн хөгжлийн хурдад улс орноо мөр зэрэгцүүлэх гэсэн залуучуудын маань эрчим, тэмүүлэл энэхүү эн эхтэй нүсэр ажлаас мэдрэгдэж байна. Энэ үйлс эрин цагийн захиалга юм гэж тодруулан хэлэх хэрэгтэй.

XXI зуунд улс үндэстнүүд бие бие рүүгээ тэмүүлж байна. Хүмүүсийн хоорондын холбоо хэлхээ улам ихээр нягтарч байна. Үүний гол шалтгаан эдийн засгийн хөгжил, эрдэм ухааны гүнзгийрэл юм. Хөгжлийн аргамаг хүлэг нь мэдээлэл боллоо. Мэдээлэл авснаар хувь хүн, нийгмийн бүлэг, улс үндэстэн өөрийгөө хөгжүүлж, мэдээлэл түгээснээр бие хүний бүтээсэн мэдлэг, улс үндэстний дэвшилтэт соёл хүн төрөлхтнийг баяжуулан хөгжүүлнэ гэдгийг дэлхий даяараа ойлгожээ.

Мэдээлэл хэмээгч энэхүү аугаа хүч хүн төрөлхтөн даяаршиж байгаагийн үр дагавар төдийгүй нэг шалтгаан нь юм. Мэдээллийн нэгдмэл орон зай хүн төрөлхтнийг бие бие рүүгээ өөрийн эрхгүй тэмүүлж, гар гараасаа барилцаж, өөрт хэрэгтэйг бусдаас хурдан түргэн авахад тусалж байна. Мэдээлэл гэхлээр түүнийг дамжуулах дохио тэмдгийн асуудал шууд гарч ирнэ. Дохио тэмдгийн тогтолцоогүйгээр мэдээлэл авах, дамжуулах, солилцох боломж байхгүй. Эндээс аль нэг хэлний тухай, үндэстний, эсвэл зохиомол хэлний тухай ярихад хүрнэ. Бүх хэл авиа, дүрс, дохио тэмдгээр биежинэ. Ингээд авианы хэл ба түүнийг илэрхийлэгч бичиг үсгийн тухай яриа руу орж байгаа юм.

Монголчууд дэлхийн даяаршилд нэгдэх нь бидний эрх ашгийн хэрэг боллоо гэдгийг олон хүн ойлгож байна. Тэгэхдээ даяаршлын далайд орон зайгаа хадгалах нь тэрхүү үндэстнийг бусдад уусан алга болохоос аврах нөхцөл юм. Үндэстэн оршихуйн, түүний дотор монгол үндэстэн оршихуйн нэг шалтгаан болсон үндэсний хэлний оршихуйн шалтгаан юу вэ? Хэрэглээ. Энэ ганц үг олон утгыг цацруулна. Хэрэглэгч нь хэдий чинээ олон байх тусам хэрэглээ нь төдий чинээ их, олон янз, тэр хэл баян хүчирхэг болно. Монгол хэлний аман болон бичгийн хэрэглээний олон хэлбэр дотроос бид нэгэн шинэхэн хэрэглээний тухай ярих зайлшгүй шаардлага бий боллоо. Энэ бол мэдээллийн шинэ технологийн орчинд монгол хэлийг хэрэглэх асуудал юм.

Өнөөдөр мэдээллийн орчин үеийн технологийг дотоодод хэрэглэх далайц маш бага байна. Үүний шалтгааныг мэдээллийн технологийн мэргэжилтнүүд дүгнэхдээ нэгд, иргэд маань интернетийн онлайн сүлжээг ашиглахыг чармайхгүй байгаа, хоёрт, онлайн сүлжээг хэрэглэе гэвч бидний хэрэглэж байгаа кирил үсэг үүнд тохирохгүй байгаа явдал гэж үзэж байна. Иргэдийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ, татварын харилцаа, банк санхүүгийн гүйлгээг хүссэн газраасаа хийх боломж байхгүй байгаа нь бас үүнтэй холбоотой аж.

Кирил үсэг энэхүү хэрэглээнд орж чадахгүй байгаа шалтгаан бол тохирсон стандарт байдаггүй гэнэ. Латин бичигтнүүд олон улсын бичиг үсгийн ASCII (American standard Code for Information Interchange (a computer code representing letters, members and symbols)) кодын стандартыг мэдээллийн технологийн шинэ орчинд ашигладаг байна. Угаасаа компьютерийг зохион бүтээхдээ ASCII кодыг ашиглажээ. Гэтэл кирил үсгийн ASCII код гэж байдаггүй. Үүний дээр монгол кирил бичигт ө, ү, я-гийн төрлийн үсгүүд байгаа нь байдлыг улам бэрхшээлтэй болгожээ.

Иймийн учир 2003 онд Монгол Улсын Их Хурал “Латин үсгийн үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлэх ажлыг эхлүүлжээ. Гэвч Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил маш алгуур явж байна. Улсын Их Хурал “Латин үсгийн хөтөлбөрийн зорилго нь мэдээллийн технологийн эрин үед дэлхий нийтээрээ хэрэглэх болсон латин үсгээр монгол үгийг тэмдэглэх боломж бүрдүүлж орчин үеийн мэдээлэл, харилцааны технологийн ололтыг ашиглан монгол кирил үсгийг латин үсэгтэй хослуулан хэрэглэх, хооронд нь хөрвүүлэх орчин нөхцөлийг хангахад оршино” гэж тогтоожээ. Гэвч энэхүү зорилтыг мэдээлэл бэлтгэх, солилцох үйл явц асар их далаицтай болсон өнөө үед явцуугаар ойлгож, дөнгөж гар утаснаас илгээлт, цахим шуудангаар захидал бичих төдийхнөөр ойлгодог эрдэмтэд ч байна. Латин үсгийн хэрэгцээ иймхэн зүйлээр хязгаарлагддаг үе нэгэнт өнгөрчээ.

Мэдээллийн технологийн шинэхэн ололтыг бүх нийтээрээ хэрэглэдэг болсон улс орнуудад цахим бичүүр, гар утасны товчлуурыг тогшиж суухаа больсон байна. Үүний учир бол нэгд товчлуур тог шиж суулгуи цахим захидлын хавтсаа нээчихээд зохих хаяг руу хандаж ярьсан үгийг цахим бичүүр нь Марковын загварыг ашиглан шууд биччихдэг (recognition) болсон аж. Хоёрт, тэрхүү бичсэн яриаг хүлээн авагч хүн унших гэж дэлгэц шагайж суух ч хэрэггүй болж. Гуравт, сонсголгүй хүн рүү ярьсан үг дэлгэц дээр гарч (text to speech) хараагүй хүн рүү бичсэн захидлыг мөн л уншаад өгчихдөг болжээ.
Бичиг номыг зохиох хөдөлмөрийн гуравны хоёр нь уг бүтээлийг цааснаа буулгахад зарцуулагддаг гэсэн хуучин тооцоо бий. Тиим болохоор хүний хэл яриаг шууд бичиг болгох талаар дэлхийн олон орны хэрэглээний математикийн хүрээлэнгүүд ажиллаж байна. Зөвхөн Японд л гэхэд 24 хүрээлэн энэ зорилгоор ажилладаг тухай интернетийн сайтад бичжээ. Энэ асуудпын шийдэл нь XXI зууны техникийн хамгийн том ололтын нэгд зүй ёсоор орж байгаа бөгөөд хүн төрөлхтний бичиг цаасны асар их ажлыг хөнгөвчлөх юм.

Кирил үсгийн ASCII маягийн үндэсний код бүтээхийн тулд программын нүсэр их ажил хийх хэрэгтэй. Манай мэдээллийн технологийн АЗИАТЕЛ компани Словак улсын ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй сүүлийн таван жил хамтран ажиллаж монгол бичгийг яриа, яриаг бичиг болгон хөрвүүлэх судалгаа, туршилт явуулсан нь тодорхой үр дүнд хүрч байна. Иймд ШУА-ийн Математик, Информатикийн хүрээлэнгүүд Марковын загварыг ашиглан энэ чиглэлийн ажил хийгээсэй.

1970-аад оны үед хуучин Зөвлөлтийн нэрт зохиолч Константин Симоновын олон зохиол бичсэн тухай ярилцахдаа “яаж амжуулдаг байна аа” гэж гайхацгаадагсан. Гэтэл К.Симонов зохиолуудынхаа олон хэсгийг бичгийн ширээний ард үзэг цаас нийлүүлэн байж зохиодоггүй, хээр хөдөө, аян замд явахдаа ч диктофон хэмээгч жижиг соронзон бичүүрт хэлээд өгчихдөг, гэртээ ирмэгц хуурцгийг нь нарийн бичгийн даргадаа өгч цаасанд буулгуулдаг байсан гэлцдэг. Нарийн бичгийн даргынхаа бичсэнийг манайхны ярьдгаар редакторлахад л зохиол гараас гарна. Өнөө цагт К.Симонов гуай зохиолоо бичиж байгаа бол түүнд нарийн бичгийн дарга ч хэрэггүй болжээ. Нэг сайн цахим бичүүр, хэвлэгч хоёр л хэрэгтэй.

1991 оны эцэс 1992 оны эхээр монголчууд нийгмийн шинэ тогтолцоонд улс орноо удирдах Үндсэн Хуулиа батлах гэж 400 гаруй хүн далан хэдэн хоног хуралдсаныг манайхан санаж байгаа. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын тэрхүү чуулганы хуралдаануудад үг, санал хэлсэн хүмүүсийн үгийг микрофон хэмээх дуу бичүүрээр соронзон хальсанд хадгалсныг цааснаа буулгах гэж бичээч нар өдөр шөнөгүй ажилласан гэдэг. Тэрхүү чуулганы зөвхөн тэмдэглэл нь 11169 хуудас, 63 боть болжээ. Бас 1990-1992 онд ажилласан Улсын Бага Хурлын хуралдааны тэмдэглэл 224 боть, 33107 хуудас, 1992-1996 оны Улсын Их Хурлынх 495 боть, 86554 хуудас болсон бөгөөд тэдгээрийг цааснаа буулгах гэж өчнөөн бичиг хэргийн ажилтан орон тоогоор цалин, цавтай ажиллаж байжээ. Ингээд бодохлоор төр засаг, байгууллагуудын бичиг хэргийн зардалд өнгөрсөн он жилүүдэд ямар их хөрөнгө, хүний хөдөлмөр, цаг зарсан бол оо! Тэр л чигээрээ яваад байвал ахиад хэдийг зарах бол оо!? Хэрэв бид латин үсгийг төрийн бичигтээ авч хэрэглээд, ASCII стандартад нэгдчихвэл их л хэрэгтэйсэн.

Ирээдүйн тухай төсөөлье. Ертөнцийн нөгөө бөөрөнд байгаа Нью-Йоркоос “Өдрийн сонин”-ы сурвалжлагч маш шуурхай мэдээ дамжуулах боллоо гэж бодъё. Цахим бичүүрээ асаагаад сониныхоо хаягийг олмогц мэдээгээ ярьж гарна, Сонины газрын шуурхай мэдээний цахим бичүүр мэдээг шууд бичвэр (текст) болгон аваад дугаар эрхлэгчид дамжуулна. Дугаар эрхлэгч хянаад эх бэлтгэгчид шилжүүлэхэд тэрбээр сонины аль нэг нүүрэнд байрлуулна. Бичээчийн шат дамжлагагүйгээр мэдээ уншигчид хүрнэ. Эдгээрээс үүдэн бодоход монголчууд бид бичиг үсгээ эрин цагийн хэрэгцээнд нийцүүлэн боловсронгуй болгох зайлшгүй хэрэгцээ байна аа.

Даяаршлын эринд үндэстний орон зайгаа авч үлдэхийн тулд бид монгол хэлээ зөвхөн кирил бичгээр илэрхийлж байх шаардлага байна уу? Монголчууд эрин эринд олон бичиг үсэг зохиож, хэрэглэж ирсэн түүхтэй. Гэхдээ тэдгээр үсэг бичгээр монгол хэлнийхээ авиаг, үгийг л тэмдэглэдэг байсан. Цаасан дээр, модон дээр, чулуун дээр утгыг илэрхийлсэн хэлбэр нь өөр өөр боловч уг агуулга нь ганц байсан. Тэр нь монгол хэл.

Үсэг бичгээ солих нь нэг талаар зохистой хэлбэрийн эрэл байсны зэрэгцээ цаг цагийн өнгөнд таацуулсан үзэл суртлын эрхшээл ч байсан бизээ. Үүний тод илрэл нь кирилл үсгийг авч хэрэглэсэн явдал юм. Өнгөрсөн зууны 20-30-аад онд кирил үсгээр дэлхийн соёлын дээд ололт зохиогдож, нийтлэгдэж байна хэмээн итгэхээс өөр зам байгаагүй ч байж болох. Өрнийн соёлд нэвтрэх гэж латин үсэг авч хэрэглэхээр хэд хэдэн удаа оролдож латин үсгийн цагаан толгой төдийгүй “Улаан толгой” хүртэл зохиож үзэж байжээ. 40-өөд онд зохиож, нэвтрүүлсэн кирил үсэг бичгийн догол дутуу нь цагийн эрхээр тодорч байна. Гол учир нь кирил бичгийн зөв бичих дүрэм хэтэрхий олон, зөв бичиж сурахын тулд олон сар жилийг үрдэгт байна. Бас цээж бичгийн шалгалтад зөв бичих дүрмийн хөнгөхөн алдаа, нэг л жишээ авахад, гээгдэх дүрэмтэй богино эгшгийг гээлгүй, үгийн үндсийг эвдэлгүй бичсэнийхээ төлөө сурлагын дүнгээ хасуулж урвайсан олон хөөрхөн хүүхэд ёс суртахууны хохирол амсаж, улмаар зарим нь хүмүүжлийн гажуудалд орох явдал ч байсан, байсаар ч байгааг бид мартаж болохгүй. Энэ дүрмийг унжруу сунжруу хугацаагаар заах хооронд хөрөнгө мөнгө ч их үрэгдсэн дээ. Өөр олон төрлийн эрдэм номыг зааж эзэмшүүлэх цаг хугацааг ч зөндөө алдсан.

50-иад жилийн өмнөөс манай хэлбичгийн нэрт эрдэмтэд кирил бичгийн зөв бичих дүрмийн олон дутагдлыг засахаар чармайж ирсэн.

Үүнийг илтгэх хэдэн жишээ авбал:

Б.Ринчен “Хуучин дүрмийнхээ нэр томъёо төдийхнийг бага сагахан өөрчлөөд орхивол их л дутагдалтай болно. Хэлэндээ тохирсон сайн дүрэмтэй болох нь чухал.

Я.Цэвэл - Орос цагаан толгойн бүх үсгийг авах гэж хэрэгцээгүй олон үсэг авахад хүрсэн. Хэрэгцээгүй олон үсэг авснаар хэрэгцээгүй олон дүрэм гарахад хүрсэн.

Э.Вандуй – Эгшигт 7 гэдэг нь зохиомол дүрэм юм.

Ш.Лувсанвандан - Заримдаг есийн дүрмийг хэрэглэхээ больё. Монгол хэлэнд нэг үенд хоёр гийгүүлэгч дараалан ордоггүй.

А.Лувсандэндэв - Үгийн үндэс дагаврыг тогтвортой болгоё.

Ж.Надмид - Гээгдэх эгшгийг гээхгүй болгоё гэх мэт маш олон санал гарч байсны дотор гадаадын монголч эрдэмтэд ч саналаа хэлж байжээ. Үүнд:

Г.Санжеев (ОХУ) - Үсгийн дүрмийг боловсруулахдаа шинжлэх ухааны үндсэн дээр тулгуурласан нарийн судалгаа баримттай хийх хэрэгтэй.

П.Аалто (Финланд) – Зөв бичих дүрмийг засварлахдаа жинхэнэ шаардлага хангах хүртэл засаж сайжруулах нь чухал. Цагаан толгойн бүрэлдэхүүнд зохих өөрчлөлт оруулахгүйгээр зөв бичих дүрмийг боловсронгуй болгох зорилтыг хангаж чадахгүй.

Эрдэнэтогтох (ӨМӨЗО) – 16-хан үсгийг зөв бичихийн тулд 134 дүрэм цээжлэх хэрэгтэй болох.

Чингэлтэй (ӨМӨЗО) - Балархай эгшгийн дүрмийг засаж сайжруулахдаа монгол хэлний үе бүтэх ёсыг шинжлэн үзэх нь чухал. Гээгдэх эгшгийн дүрмийг хүчингүй болгоё гэжээ. Түүнээс ч болсон уу, кирил үсгийн дүрмийг үүсгэн зохиогч нь “Бид нэгмөсөн сайн боловсруулсан дүрмийг зохиож чадаагүй тул алхам алхмаар шат ахиулсаар хожим бүр сайн дүрэмтэй болж чадна гэж найдаж байна” гэж уг дүрмийн дутагдлыг хүлээсэн байдаг.

Кирил үсгийн зөв бичих дүрмийн талаарх маргаан өнөөдөр ч үргэлжилсээр байна. ШУА-ийн гишүүн, академич Д.Төмөртогоо тэргүүтэй эрдэмтэд 2002 онд Монгол Улсын Ерөнхий сайдад явуулсан захидалдаа “Даяаршлын эриний их урсгалд дэлхийн олон үндэстэн эрчимтэй хамрагдах болсон энэ үед аливаа мэдээллийг латин үсгээр дамжуулах, гадаад хэл болон шинжлэх ухаан, технологийн аливаа салбарын сургалтад латин үсэг хэрэглэх нь нэгэнт бодит зүйл болжээ. Энэ бүхнийг үндэс болган монгол хэлнийхээ үг, авиаг латин үсгээр нарийн зөв тэмдэглэх арга зарчмыг боловсруулж, улмаар түүнийг зөв хэрэглэх нь мэдээллийн эрин үетэй алхаагаа нийлүүлэн дэлхийн тэргүүний соёл, шинжлэх ухаанаас суралцах төдийгүй үндэснийхээ түүх соёлыг дэлхий дахинд танилцуулахад ч нэн дөхөмтэй болохсон билээ” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2003 оны тавдугаар сарын 20-нд нийт ард түмэндээ хандаж гаргасан уриалгадаа “Монгол хэлбичиг сурах, сургах хялбар дөт арга замыг боловсруулж, сурах бичиг, гарын авлагыг олшруулах, тэрчлэн шинэ бичгийнхээ дүрмийг улам боловсронгуй болгохыг” уриалсан байна. Цаг үеийн шаардлага, эрдэмтдийн саналыг харгалзан Монгол Улсын Их Хурал 2003 онд “Латин үсгийн үндэсний хөтөлбөр”-ийг баталсныг дээр хэлсэн. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу БСШУ-ы сайдын тушаалаар “Орчин цагийн монгол хэлний зөв бичих дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсэг”-ийг байгуулан ажиллуулжээ. Ажлын хэсэг кирил бичгийн зөв бичих дүрмийг шинэчлэх төслийг хийгээд 2004 оны сүүлчээр Төрийн хэлний зөвлөлиин хуралдаанд оруулан хэлэлцүүлсэн юм. Ажлын хэсгийн ахлагч, академич Д.Төмөртогоо хуралдаанд тавьсан илтгэлдээ “Юуны өмнө кирил бичгийн зөв бичих дүрэмд эх хэлнийхээ бүтэц, тогтолцоог илүү нарийн тусгах, тэгснээрээ уламжлалт монгол бичиг болон өнөөгийн бидний өдөр тутмын хэрэглээнд өргөн нэвтэрч байгаа латин үсгийн аль алинтай нь харилцан хөрвөх чадвар бүхий нийтлэг дүрэмтэй болох нь нэн чухал болж байна” гэсэн юм. Тэгээд зөв бичих дүрмийн шинэчилсэн хувилбарын давуу талын тухай хэлэхдээ “Монгол үг тэм-дэглэх латин үсэгтэй хөрвөх бүрэн боломжтой (Монгол хэлний үг тэмдэглэх латин үсгийн бүрэлдэхүүнийг 2003 оны арванхоёрдугаар сард улсын стандарт болган баталсан билээ)” гэж тэмдэглэв.

Хуралдаанд оролцогчдын хэлсэн саналын заримыг дурдвал:

Н.Баянсан (МУИС-ийн багш) - Кирил үсгийг цаашид хэрэглэсээр байх уу гэдгийг нэгдүгээрт шийдмээр байна. Хэрэглэх бол дүрмийг өөрчлөх шаардлагатай. Кирилийн та лаар Засгийн Газарт асуудал тавих хэрэгтэй гэж бодож байна.
Ц.Цолмон (ХЗДХЯ-ны газ-рын дарга) -Латин үсэгт шилжих үү, яах вэ гэдгээ эхлээд шийдэх хэрэгтэй юм.
Ш.Бат-Эрдэнэ (Засгийн Газрын референт) -Компьютерийн шаардлагад тохируулж болно. Дүрмээ бүр өөрчлөх юм бол латин үсэгт шилжсэн нь дээр гэжээ.

Төрийн хэлний зөвлөлийн дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаан хуралдааныг хааж хэлсэн үгэндээ:
– Ер нь латин үсэгт шилжвэл яасан юм бэ, Манайхан нэг ажил эхлээд л орхичихдог. Монгол бичгээ сургаж эхлээд явж байснаа зогссон. Уг нь хүүхэд амархан сурч байсан. Латин үсэгт шилжихгүй бол зөв бичих дүрмийг одоогийнхоор нь байлгах нь зүйтэй гэсэн билээ.

Кирилээр бичсэн монгол үгийг цахим бичүүрт латин үсэгт хөрвүүлэхээр манай зарим мэргэжилтэн ажиллаж байна. Гэтэл үүнд одоогийн зөв бичих дүрэм ихээхэн саад болдог юм. Тухайлбал, богино эгшигтэй үеэр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн дагавар, нөхцөл залгахад үгийн үндэс танигдахгүй болтлоо өөрчлөгддөг нь бусад хэлний бичигт байдаггүй шахам үзэгдэл юм. Тэгтлээ хувирсан үгсийн утгыг таних гэж монгол хэл сурч байгаа гадаадынхан их будилдаг гэнэ билээ. Нийлмэл авиаг тэмдэглэсэн я-гийн төрлийн үсгүүд латин цагаан толгойд байхгүй юм.

Манайд латин үсэгт шилжих суурь байна уу? Байна. Нялх балчир хүүхдээс эхлээд настан буурлууд хүртэл англи хэл судалж байна. Гар утас хэмээх хэрэгсэл латин үсэг сурахыг шаардаж, сургаж байна. Монголчууд мянган хүнд ноогдох гар утасныхаа тоогоор удахгүй дэлхийд тэргүүлж ч магадгүй. Хүн ам цөөн болохоор тэр. Одоо хэрэглэж байгаа кирил үсгийн нэлээд нь латинтай ижил. Гадаад харилцаа өргөжиж олон зуу, мянган хүн гадаадад сурч, ажиллаж байна. Тэдний эцэг эх, ах дүү, амраг садан, найз нөхөд нь цахим шуудан авч, өгч байна. Хууль зөрчин байж телевизийн нэвтрүүлэг, сонины нийтлэлийн гарчиг, байгууллагын хаягийг латин үсгээр зөв буруу бичиж байна. Эдгээр нь урсгалаар хийгдэж байгаа ажил. Хэн ч хэнийг ч ингэж тэгэж бич гэж албадаагүй. Харин ч төр засгийн хууль тогтоомжид кирил үсгээр бичихийг шаардсаар байгаа билээ. Нийгмийн сэтгэлзүй латин үсэгт чиглэжээ.

Нийгмийн сэтгэлзүйн хүчит урсгалыг боож хаах уу, эсвэл түүний хүчээр усан цахилгаан үүсгүүр шиг эрчим хүч гаргаж авах уу? Нөгөө талаар бид зөв бичих дүрмээ шинэчлээд, латин үсэг авч хэрэглэвэл монгол хэлбичиг сурах сонирхолтой гадаадынханд их дөхөмтэй болохсон. Гадаадынхан сурахаас төвөгшөөхгүй, сураад авбал манай соёлыг дэлхийд түгээхэд их тус болно. Хэл, соёлыг маань таньж мэдеэн хүмүүс бидний найз нөхөд болно. Найз нөхөд хаа ч явсан бие биедээ тусалдаг даа.

Өнөө үед манай зарим эрдэмтэд ярихдаа “Дэлхий даяаршиж байна. Идэх хоол, өмсөх хувцаснаас эхлээд эдийн засаг, үзэл суртал, техник технологи, мэдлэг оюун, аж төрөх ёс хүртэл. Дэлхий нэг хэлтэй болно. Тэр нь англи хэл. Тэгэхээр бидэнд монгол хэл, монгол бичгийг хамгаалж хөгжүүлэх хэрэг байна уу?” хэмээнэ. Тэр хүмүүсээс “Хүн төрөлхтний соёлыг нэг л үндэстэн бий болгосон билүү?” гэж асуумаар. “Хүн төрөлхтний соёл цаашид ч нэг л газраас ундарсаар байх уу?” гэж асуумаар. Хүний түүхийн эрин эринд соёлын төвүүд шилжин нүүсээр ирснийг олон хүн мэднэ. Эртний Египет, Энэтхэг, Хятад, домог болсон Атлантида, Герег, Ром цаг цагтаа хүний түүхийг манлайлж ирсэн. Нүүдэлчдийн өлгий нутаг… Азийн цээж ч хүний соёлын эх нутаг гэж нэрлэгддэг.

2001 онд ЮНЕСКО-гийн баталсан “Соёлын төрөл зүйлийн тухай түгээмэл тунхаглал”-д олон үндэстний бүтээсэн соёлын ололтыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэн хамгаалахыг уриалсан билээ. Монголчуудын бүтээсэн соёл хүн төрөлхтний соёлын салшгүй бүрэлдэхүүн хэсэг, хүмүүний хөгжилд хүч нэмсэн үнэт зүйлс билээ. Монгол хэл, монгол бичиг нь хүн төрөлхтний соёлыг баялаг байлгахад нэгэн мөрний хүч юм. Бас “Бичиг нь хэлээ хадгалж, хэл нь үндэстнээ хамгаалдаг” гэж нэгэн багш хүн хэлсэн ч буй. Улс орныхоо хөгжлийг хурдасгахад хувь нэмэхийн тулд, монгол хэл амин зүрх нь болсон монгол соёлоо хадгалахын тулд, үндэстнийхээ оршихуйн үндсийг хамгаалахын тулд монгол хэлээрээ, латин үсгээр ном судраа бүтээх үйлсийг ярилцъя, зөвшилцье. Эрдэмтэй нь эрдмээ зориулж, эрх мэдэлтэй нь сэтгэл гаргацгаая.

Б.Пүрэв-Очир: “Бэлчир” хийгээд “бэлчирлvvлэхvй”


(Vг, єгvvлбэрийн амьдрал, эрчим, утга, соёл, хэрэглээ)
МУ-ын шинжлэх ухааны гавьяат зvтгэлтэн,
профессор, шинжлэх ухааны доктор Б.Пvрэв-Очир (МУБИС)

// <![CDATA[//
// <![CDATA[//

Vгийг найруулна гэгч vйлдэхvйеэ бэрх vзэсгэлэнт чимэг мєн.
Утгыг найруулах гэгч уйдал vгvй анхааран авахын ёсон мєн. (Агванхайдав)

1. Vг ба утгаас vvдvvлэн…
Монгол хэлний “бэлчир” гэдэг нэр vг, “бэлчирлэхvй” ба “бэлчирлvvлэхvй” хэмээх vйл vг нь vгийн сан – утгазvйн болон хэрэглээ, соёлын айн талаасаа тун євєрмєц vнэлэмж, єнгє аясыг тээж ирсэн байж магад юм. Сав ба шим ертєнцийн юм, vзэгдлийн зогсонги ба хєдлєнги тал, арга ба билгийг илэрхийлсэн энэ хоёр vг нь нvvдэл шvтсэн монголчуудын амьдрах ухаан, хэл- сэтгэхvйн холбоо, гэгээрэл боловсрол, соёл заншил, тэрчлэн ярианы ба бичгийн хэлэнд холбон найруулах, эвсvvлэн найруулах, утгыг барилдуулах ёстой олон сэжмээр холбоотой юм .
Нvvдлийн соёл иргэншилт монголчуудын хэл ярианд “бэл”, “бэлчир”, “бэлчээр” г.м. дан vгс, “малын бэлчир”, “голын бэлчир”, ”олон замын бэлчир”, “ухааны бэлчир”, “оюуны бэлчир”, “далны бэлчир”, “хэт хутганы бэл”, “уулын бэл”, “худалдаа арилжааны бэл”, “мєнгєний бэл” г.м. нийлмэл vгс; “бэл бэнчин”, “бэл хєрєнгє”, “ус бэлчир”, “нутаг бэлчир”,”бэлчир мэлчир”, “оюун бэлчир”, “хараа бэлчир” г.м. хоршоо vгс; “ухаан бэлчээх”, “бодол бэлчээх”, “нvд бэлчээх”, ”бэлчирлvvлэн холбох”, “бэлчирлvvлэн давтах”, “алсын хараа бэлчир сайтай…”, “Бэлийн чулуу оргилдоо дуртай” г.м. хэвшмэл хэллэг, нэртомьёоны vгс нь хэрэглээний хэлшинжлэл, соёл хэлшинжлэл, угсаа хэлшинжлэлийн талаасаа євєрмєц ялгаа, єнгє аяс, давтамжийг илэрхийлэхийн хамт сэтгэлгээний єргєн цараатай утга санаа бvхий эрчимлэг агуулгыг тvvхэн явцад цогцлоосон шинжтэй байна.
Тайлбар толь бичгvvдэд тэмдэглэснээр бол, “бэлчир” хийгээд “бэлчирлэхvй”, “бэлчирлvvлэхvй”-н утгыг “уулзвар”, “нийлбэр”, “голч”, “мєчир салаа” гээд, “олон замын бэлчир”, “голын бэлчир”, “малын бэлчир”, “ухааны бэлчир”, “судасны бэлчир” г.м. жишээ татжээ. Тиймээс ч бичиг зохиолын найруулгад “Гурван голын бэлчир”, “Гурван Тамирын бэлчир”, “Заг-Байдрагийн хvрэн бэлчир”, ”Орхон-Сэлэнгийн бэлчир” г.м. сvлжилдсэн орон зайн утгаар хэрэглэгдсэн байхаас гадна, бас “Монголын нууц товчоо”-ны 194-р зvйлд:
Жирэмсэн эмийн шээх газраас
Хол яваагvй
Жижиг тугалын бэлчих газраас
Гарч vзээгvй
Эм Таян зvрх алдаж…” гэж Эцэг Таян ханыг зvрх зориггvй, юм vзэж нvд тайлаагvй, хvн болохуйн ухааны бэлчир тааруухан гэсэн санаагаар дvрсэлсэн буй. Бас “Бие нь бага боловч бэлчир нь яггvй эр…” г.м. хэллэгт дээрхтэй утга эсрэгээр хэрэглэсэн жишээ баримт зэрэг нь нэг юм хэлээд байх шиг санагдана. Нvvдэлчин монголчууд “бэлчир” гэдэг vгийг “орон”, “олон цэгийн уулзвар”, “дvрсийн цэгц” гэсэн утгаар, харин “бэлчээр” гэдгийг “ хязгаарлагдмал талбай”, “нvдэнд ил харагдах гадаргуу” гэсэн утгаар ойлгож иржээ. “Бэлчирлэхvй”-н тvvхэн vvдэл нь “бэл”-ээс эх авч, утгын цараа нь тэлж эрчимжсэн байна.

2. “Бэлчирлvvлэхvй”-г vзэх монгол ухаанаас vvдvvлэн…
Нvvдлийн соёл иргэншилт монголчуудад “бэлчир” хийгээд “бэлчирлэхvй”, “бэлчирлvvлэхvй”-г vзэх vзэлт, амьдрах ухаан, арга билиг, иргэний эгээрэл гэгээрлийн зvйлс нь байгаль орчны болон хvн-нийгмийн харилцааны vлэмж олон салаа салбарт янз бvрийн хувилбараар илэрч, мэдлэг-мэдээллийг тээж, уламжлагдан ирсэн ажээ. Эдгээрийн зарим нэг сонирхолтой эш баримтыг байцаан сонирхож, соёл-хэлшинжлэл, угсаа-хэлшинжлэл, танин мэдэхvйн хэлшинжлэлийн талаас товчхон сонирхож vзэв.
• Нvvдэлч монголчууд тулгын гурван чулууны эс бєгєєс ган болд тулгын тэхий дундах уулзвар дээр тємєр мэт хєх хомоолыг зэрэглэн єрж, гал голомтоо бэлчирлvvлэн бадрааж, галаа манаж, галыг тахисаар ирсэн нь тун эртний улбаатай ёс заншил аж.
• Эсгий туургатан монголчууд, танан цагаан гэрийнхээ тоонон цамхраанаас алтан нарны цацрагийг бэлчирлvvлэн, цагийн хvрдийг товчоолон тоолсоор ирээгvй, єдгєє, єнгєрсєн гурван цагийн орчил дунд, ертєнцийн нэгдмэл орон зайд амь зуусаар ирж.
• Бас тэгээд, байгалийг шvтсэн монголчууд дєрвєн зvг, найман зовхис-орон зайн орчилд таван зvйлийн мал сvргээ адгуулан маллаж, євєлжєє, хаваржаа, зуслан, намаржааг сэлгvvлэн бэлчирлvvлж, аж ахуйгаа эрхлэн, амьдарч, нийгэмшиж ирж.
• Монголчуудын ээжийн бvvвэйн дуу, элбэрэлт эцэг эхийн vг сургаал, эрдэмт гэрийн багш, дуулгаварт номхон гарын шавь, номын ухаанд ахин дэвшиж бэдэрдэг дамжаа барих ёсон, сайн хvмvvн болж нийгэмшихvйн гэгээрлийг олдог танхимын ба танхимын бус сургалт зэргийг харсан ч бас л “бэлчирлvvлэн салаалах” зам мєртэй гэгээрэл боловсрол байжээ гэж болмоор.
• Монголчуудын “нvvдэл”, “суудал” хоёр ч ерєєсєє л “нvvх”, “суух”-ын уулзвар, бэлчир дээрээс арга билгийг олж харсан, “бэлчирлэхvй”-н монгол ухаанд шvтсэн соёл иргэншил, амьдрах ухаан юм гэж хэлж болмоор.
• Монгол шатрын хєлєг – буудал дээрх алдах – хожихын нvvдэл, суудал ч мєн л “бэлчирлvvлэхvй”-н арга ухаан, хам хvрээнд шvтэлцсэн байдаг нь сонин. Наанадаж бодоход л, боднуудын нємєр нєєлєгт дулдуйдаж явдаг “хvvгийн бэлчирлэсэн тvлхэлтvvд”-ээс єгсvvлээд л “єнчин хvvгийн єлєн цод” хvртэл арга билгийн ёсонд тэрчлэн, морь, тэмээ, тэрэг, бэрсний хараа хамгаалалт, нvvдлийн бэлчирт шvтсэн байдаг билээ. Тиймээс ч монгол хvн, шатрын 64 буудал дунд нvдээ бэлчээж, ухаанаа уралдуулан сууна хэмээн ярилцаж хэлэлцдэг билээ.
• Мєнх хєх тэнгэрийн буюу “Шvтэлцэн багцрахуйн” vзэлт (Акад. Б.Жадамбаагийнхаар), нvvдэлчин монголчуудын уг язгуур, ураг тєрєл, эш удмын уламжлал, домгийн сэтгэлгээ ч “мєчирлєхvй” хийгээд “бэлчирлэхvй”-н арга ухаантай нягт шvтэлцээтэй юм гэж хэлж болно. Тухайлбал, Тэмvжиний уг гарвалыг “Монголын нууц товчоо”-ны 1-р зvйлд: “Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат тєрсєн Бєртэ-чино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд, Онон мєрний эх – Бурхан Халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хєвvvнийг тєрvvлэв”- гээд, цааш нь Чингис хааны алтан ургийг тэрхvv эцэг ба эхийн уулзвар –бэлчрээс залгуулан, 2, 3, 4-р зvйлд: Батцагааны хєвvvн Тамача, Тамачийн хєвvvн Хоричар мэргэн, Хоричар мэргэний хєвvvн Уужим буурал, Уужим буурлын хєвvvн Саль-Хачау, Саль-Хачаугийн хєвvvн Ихнvдэн, Ихнvдэний хєвvvн Шинсочи, Шинсочийн хєвvvн Харчу, Харчугийн хєвvvн Боржигдай мэргэн бvлгээ. Боржигдай мэргэний гэргий нь Монголжин гуа. Тvvнээс тєрсєн хєвvvн Торголжин баян. Торголжин баян, Борогчин гуа гэргийтэй, Боролдай Суялби гэдэг залуу зарцтай, дайр бор хоёр хvлэг мортой бvлгээ. Торголжин баяны хєвvvн Дува сохор, Добу мэргэн хоёр бvлгээ. Дува сохор, магнай дундаа ганц нvдтэй, гурван нvvдлийн газар харах бvлгээ… гэх байдлаар Бєртэ Чоно, Гуа Марал хоёроос эх аван, мєчирлvvлэн бэлчирлvvлж єгvvлсэн байдаг нь билгийн сэтгэлгээний нэгэн сонин сайхан баримт болж vлджээ.
• Нvvдэлчин монголчуудын уртын дууны эгшиглээс, ая дан, амьсгаа авалт, тvрлэг; хєємийн тvрлэг, хархираа хvрхрээ; морин хуурын татлага, эгшиглэхvй; эв эеийн тvмэн єлзий хээний сvлжилдээн, єртєє улаа, тvvний буухиа; хурдан морины сунгаа, тарлаа, хvvхдvvдийн зээн гоо; хонь малыг холбох, зэллэх, унгас ноос савах, эсгий хийх, тvvдэг хийх, дээс томох, утас ээрэх, сур элдэх, чєдєр ногт зангидах, нvvдэлчдийн тэргэний дугуй, хєсгийн тvvчээ, тэмээн жин, мал бэлчээх хариулах, ширдэг ширэх тэргvvтэн олон янз vйл – соёлын зvйл нь цєм л монгол хvмvvний “холбон бэлчирлэхvй”-н эрдэм ухаан, утга соёлтой шvтэлцэн уламжлан хєгжиж иржээ гэж хэлэх vндэстэй байгаа юм.
Монгол морин хуур, уртын дууны тухайд гэхэд, МУИС-ийн багш, профессор О.Лхагва: “Мєнх Тэнгэр бол оюун ухаарлын дээд тєлєвт Орчлон, байгаль, хvмvvн хийгээд аливаа юмсын мєнх хувьсан улирахын жамыг билиг, дээд ухаарлаар мэдэрч таньсны ачаар их талынхны дунд мянга мянган жилээр цэгцэрч товойсон ариун сургаал мєн. Монголын ардын урлаг, соёл нь одоо ч хvний сэтгэлийг хєглєн, оюун билгийн vvдийг нээж, Орчлонгийн бvтэц, зохицол хийгээд хувьслын найраг сайхныг дээд хэмжилд мэдрvvлж буйг яахин vгvйсгэнэ. Морин хуур, уртын дууны яруу аялгуу хязгааргvй “талаас” vзvvр нь vгvй єндєрлєг рvv шуранхайлахдаа ариун амгалан руу шатлан єгсєх Гэгээрэлийн далд ундарга лугаа нэгсэн хамсахын жаргал эрэлхийлэлд талын хvмvvнийг хvргэдэг л болов уу даа гэмээр. (О.Лхагва, 2003, т.101) гэж тэмдэглэсэн нь сонин сайхан санаа юм.

Бас нэгэн жишээ болгож, монгол ширдэг ширэх соёлын “бэлчирлvvлэхvй”-н монгол ухааныг урансайхнаар дvрсэлж, утга тєгєлдєр хэлсэн, МУ-ын соёлын гавьяат зvтгэлтэн, Дэлхийн Урлаг Соёлын Академийн дээд шагнал- <> эрхэм цол, алтан титмийг хvртсэн нэрт яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёогийн “Ээж минь ширдэг ширж байна” хэмээх уран утгын хэлхээ, шидэт долгион гэмээр сонин сайхан шvлгээс татаж vзье. “Алтан овооны шаштир” (2008) номд буй “Ээж минь ширдэг ширж байна” шvлэгт:
Налайсан шар намрыг цагаан эсгий дээр єнхрvvлж,
Чилийсэн урт єдрvvдийг утасны учгаар хэлхэж,
Намар оройн тэнгэр дор нум сум шиг бєгцийн суугаад,
Наян насандаа ээж минь ширдгээ ширсээр байна.
Тоонын дунгалаар наран шагайхуйд нэг алхам ширээс…
Тогоотой цай дэврэхийн ємнє хоёр алхам ширээс…
Дєрєлжєєр морьтой хvн гарч ирэхvйд гурван алхам ширээс…
Дєрєєн таваг гадаа жингэнэхvй дєрвєн алхам ширээс…
Тэнгэр vvсгvvртэй эсгий дээгvvр ертєнцийн учиг
Тэртээд vлдсэн он жилvvдийг тэмээн жин шиг хєтєлжээ…
гэж монголчуудын ширдэг ширэх урлахуй ухаан, уран vйлийн аргыг он цаг, орон зайн орчил, хєгжилд нь “бэлчирлvvлэн холбож” vнэхээр монгол ухаанаар зохист сайхан найруулан дvрслээд, зохиогчоос “Ээж минь ийнхvv намар эхэлсэн vйлээ євєлжин, хаваржин, зунжин мэтгэж, дараа намар нь хvргээд, сvvлчийн учгийг хєвєрдєн татаж, бєхлєн зангилахдаа дєрвєн цагаар сvлжсэн хорвоон гvн ухааныг судар номд бичих мэт ширдэгнийхээ ширээс бvхэнд туурвин бvтээж, бидэндээ євлvvлсэн нь энэ буюу… Одоо би ээжийнхээ ширсэн ширдэгний хээ сvлжээс бvхнийг нэгд нэгэнгvй харж, хєлгєн их тvмнийхээ оюун билгийн эрдэм ухааныг тэрхvv эсгий номоос уншиж суунам. (171-р тал) гэж дорнын гvн ухаант монгол хvн, монгол найрагчийн сэтгэлээс, уран дvр, дvрслэлээр бэлчирлvvлэн хэлсэн буй. Ургуулан бодохуйн энэхvv зохицол нь бидний сонирхоод байгаа “бэлчирлvvлэхvй”-н зарчимд нийцэж, чухам л ая дан нь тохирчээ.
Монголчуудын эрдэм ухааны уламжлал, ургуулан бодохуй, тvгээж vзэх ёсон (универсализм), хийсвэрлэн бясалгахуй хийгээд “их таван ухааны ай сав”-аас “бага таван ухааны орон”-г бэлчирлvvлэн бvтээж цогцлоосон тvvх, их хєлгєн судруудыг туурвисан ба номын утгыг тєгс шинжихгvй зэрэг нь цєм л “сvлжилдvvлэхvйн”-н монгол ухаан, арга зарчимтай холбоотой ажээ.
Тэрхvv бэлчирлэсэн их таван ухаан нь “дотоод ухаан” хэмээх бурханы шашны ухаан, “дуун ухаан” хэмээх хэлшинжлэлийн ухаан, “тэмдэгт ухаан” хэмээх гvн ухаан, “тэжээх ухаан” хэмээх анагаах ухаан, “урлах ухаан” хэмээх зохион бvтээх ухаан; бага таван ухааны орон гэдэгт “зохист аялгуун” хэмээх яруу найргийн ухаан, “илт єгvvлэхvй” хэмээх ёгт vгийн ухаан, “эвсvvлэн найруулахуй” хэмээх санскрит, тєвд хэлний шvлэглэлзvйн ухаан, “одон зурхай” хэмээх тэнгэр эрхэс, одон гарагийн хєдєлгєєн байрлалын ухаан, “дууриал бvжиг” хэмээх бvжиглэх жvжиглэхийн ухаан (Л.Хvрэлбаатар, “Огторгуйн цагаан гарди-I”, Уб., 1996, 43, 59-р тал) гэх зэргээр салбарлаж, их, бага таван ухаанд хэтэрхий нэвтэрсэн бандид нар тєрєн гарч, хоосон чанар, тєв vзлийн уудам орон зайд зохиол бvтээлээ туурвин иржээ.

3. Vг ба утгыг найруулах аргаас бэлчирлvvлэн…
Монгол хvмvvний сэтгэлгээний цар хvрээ, эрдэм ухаан, тогтолцооны онол, хийсвэрлэх арга нь хэл-сэтгэхvйн холбоогоор илэрхийлэгдэж байдаг. “Зохист аялгуун”-ы чимгийн зарчим, хос ёсны арга ухааныг гарамгай эзэмшсэн Хамбо номун хан Агванхайдав (1779-1838) тэргvvтэн “Vйлдэхvйеэ бэрх дєрвєєр хосолсон яруу найргийн vзэсгэлэнт чимгийн сургаал”-ынхаа тєгсгєлийн шvлэгт:
Vгийг найруулах гэгч vйлдэхvйеэ бэрх vзэсгэлэнт чимэг мєн.
Утгыг найруулах гэгч уйдал vгvй анхааран авахын ёсон мєн. гэж номложээ. (Л.Хvрэлбаатар, “Огторгуйн цагаан гарди” I, 1996, х.89) Эндээс ургуулан бодохуй дор монгол хvмvvний хэлэх, тvvнийг нь хэсэглэн хуваах, хэлбэр ба утгаар дэлгэрvvлэн, эсвэл хураан найруулах ёс нь (акад. Ш.Лувсанвандан, Б.Ринчений бичиж тэмдэглэснээр) ер нь л “бэлчирлvvлэхvй”, “эс бэлчирлvvлэхvйн” арга ухаанд дулдуйдсан байдгийг орчин vеийн бичгийн хvмvvс гэх утгаараа ч Д.Нацагдорж, Ц.Дамдинсvрэн, Б.Ринчен, Л.Тvдэв, Л.Хvрэлбаатар… тэргvvтний зохиол туурвилын хэл найруулга бэлхнээ хэлээд єгч байна. Тэгэхлээр бодит байдал буюу байгаль, нийгмийн тvм буман юм, vзэгдлийг хєдєлгєєн, орон зай, цаг хугацаа, тоо чанар, дvрс хэлбэрээр нь тусгаж дохиожуулсан хvний хэл нь єєрєє “бэлчирлvvлэхvй”-н арга ухаанаар дамжин хэлбэршиж байдаг гэж хэлж болно. Академич Б.Жадамбаа: Монголын уламжлалт ертєнцийг vзэх vзлийн vндсэн зарчмын тухайд холбогдуулж: “Ертєнц-хамаг бvгдийн эелдэхvй, тvvний vр болох нэг амь буюу амин нэгдэл. Алив юмс эелдэхлээрээ хvчтэй, тогтвортой, тэнцвэртэй болдог. Юм, vзэгдлийн эелдэхvйг гэрэл (мэдээлэл) тээдэг, зєєдєг, дамжуулдаг. (Б.Жадамба, 2009, т.128) гэсэн нь бидний сонирхоод байгаа “бэлчирлvvлэхvйн монгол арга ухаан” гэдэгтэй холбогдоод ирж байна.

ХХ зууны монгол хэлшинжлэлийн нэрт эрдэмтэн, акад. Ш.Лувсанвандан: “Байгаль, нийгмийн юм vзэгдэл хvний хэлэнд vлигэр нь болдог”, “Хvний хэл нь байгаль, нийгмийн юм, vзэгдлийн аль алинтай нь нягт уялдсан маш нарийн тєвєгтэй vзэгдэл юм.” гээд, “Хэл бол эвдрэх бvтэх хоёр, салах нийлэх хоёр, тархах хурах хоёр, тасрах vргэлжлэх хоёр, хєдлєх зогсох хоёр, эсрэг тэсрэг хоёр талын нэгдэл юм.” (Хэл, хэлэх хоёрын учир, “МС”, ¹ 9, х.25; Хэл дохионы тогтолцоо болох нь, “ХЗС”, ¹ 10, х.21.) г.м. –ээр дурдсан нь бидний судалгаа, ажиглалтыг батлахад онол – аргазvйн vндэс болж байна.
Монгол хvний хэлэх єгvvлэхvйн тvвшинд vгийг найруулах, утгыг найруулах, “бэлчирлvvлэн” холбохын сайхан жишээг бид Д.Нацагдоржийн “Миний нутаг” шvлгээс Ц.Дамдинсvрэнгийн “Нарсны навчийг шарлаад байхад…” шvлгийг хvртэлх проф. Л.Хvрэлбаатарын “Огторгуйн цагаан гарди” судалгааны бvтээл, Б.Ринчений “Юуны магад…” гэдэг таталбараас Л.Тvдэвийн “Хувьсгал танаа єчье!” хэмээх єчил романыг хvртэлх єдий тєдий том, бага зохиолын зохиомж, хэл найруулгаар баталж болно. Тухайлж Б.Ринчений “Юуны магад…”–ыг харъя:

Цаст уулын оргилоос цагаан болъюу, толгой минь. Тэгээд мєнх билгийн лянхуа цэцэг сэтгэл зvрхэнд минь дэлгэрэнхэн цэцэглэж магад буюу. Тэгвэл гайхамшигт сайхан цэцэгсийн анхилмал vгээр намайг сургаж хvмvvжvvлсэн багш нарынхаа ачийг нь магтан хариулъюу.
Эндээс юуг харж болох вэ? гэвэл энэхvv бичил эхэд єгvvлбэрийн эх бие –бvтцийн загварыг нь (структурный каракас) єгvvлэгдэхvvн (S) ба єгvvлэхvvнд (P) нь шvтvvлэн, баруун гарын дvрмээр мєчирлvvлэн дэлгэрvvлэхдээ дэд гишvvдийг хvртээж, улмаар нэг єгvvлбэртэй нєгєє єгvvлбэрийг нь хэлбэр ба утгаар нєхцєлдvvлэн, нэг санаанаас нєгєє санааг ургуулан, бэлчирлvvлж дэлгэрvvлсээр зорьсон санаа, гол санаа, шургуулсан санаагаа зохиогч илэрхийлжээ. Чингэхдээ дотоод, гадаад холбох хэрэглvvрийг ашигласан ба “тэгээд”, “тэгвэл” гэдэг холбох vгс маш чухаг vvрэгтэйгээр оржээ гэж vзэх жишээтэй.
Ер, монгол хэлний єгvvлбэрийн гол хоёр цєм бvрэлдvvлбэрийг баруун гарын дvрмээр хэлбэр ба утгаар сvлжилдvvлэн дэлгэрvvлдгийг “Арлааны Эрдэнэ-Очирын цуглуулсан хорвоо” дахь “Сар шагалзана.”, “Одон мичид унана.”, “Цахлай ниснэ.”, “Эрхэс ярилцана.”, “Амрагууд бичнэ.”, “Долгис арчина.”, “Хєлєг зvvрмэглэнэ.” г.м. цєм єгvvлбэрийг дэлгэрvvлж, уянгын зєєлєн аяс, гvн бодрол, монгол ухаанаар илэрхийлсэн байгалийн зураглалыг урансайхнаар хэрхэн бvтээснийг харж болно. Тэрхvv олон зvйл зохилдон жигдэрч, утга санаа нь мєчирлєн бэлчиж дэлгэрсэн сонин сайхан шvлэг нь:
…Vvлэн завсраар саран шагалзах vдшийн
Vvрэглэх ахуйд од мичид далайд унана.
Тэртээд усны мандлыг цахлай алгадан нисэхvйд
Тэнгэрийн эрхэс далайн сувдтай ярилцана.
Завин дээр суусан хоёр амраг
Шинэхэн хайрын туульсыг усан дээр бичнэ.
Замбуулинд мєнхийн хайр vгvй гэх шиг
Долгис тvvний нь арчина.
Атиран гvвэлзэх их усны захад
Аргамжаатай хєлєг онгоц зvvрмэглэнэ… (А.Эрдэнэ-Очир).
Бас тэрчлэн Монгол улсын нэрт эрдэмтэн, доктор, профессор Л.Хvрэлбаатарын “Огторгуйн цагаан гарди-I” (Уб., 1996), “Огторгуйн цагаан гарди-II” (Уб., 2008) хэмээх цогц хоёр бvтээлийн зохионгуй, бvтэц, агуулга, туурвисан арга ухаан, холбон найруулсан зарчим тэргvvтэнг ажиглаваас XYII, XYIII, XIX зуунд хамрагдах тєвд хэлт номын мэргэд, огторгуйн цагаан гардийн сvрэг лугаа адил эрдмийн бурхадын зохиол бvтээлийг задлан шинжлэхдээ одоо хvртэл тєдийлєн хийж чадаагvй байсан олон сонин задаргаа, тайллыг орон зай, он цаг, тоо чанарын орчил зайцад нь айхавтар нарийн бодолцсоноор шашин номын нэрт зvтгэлтэн, дуун ухаан, утга соёл, урлахуйн ухааны оюуны амыг нээгч мэргэн, Тєв халхын Єндєр гэгээн Занабазараас эх авч, тасралтгvйгээр бэлчирлvvлэн, Зая бандид Лувсанпиринлэй, Эрдэнэ мэргэн бандид Ишсамбуу, Догшин ноён хутагт Данзанравжаа…, Ханчин Хамбо Жамъянгарва…, Ламын гэгээн Лувсанданзанжанцан… г.м.-ээр залган бэлчирлvvлсээр, II ботьдоо Дорно цастын мєнгєн суварга хэмээгдэх Халхын Сэнгээ гэвш (1905-1993)-ээр єндєрлєн завсарласан буй нь бидний сонирхоод байгаа зохиомж, байрлал, хэлбэр, утга санаагаар нєхцєлдvvлэн холбож, бэлчирлvvлэн найрсуулж, эх бичвэрийг бvтээж болдгийн сайхан vлигэр жишээ болсон байна гэж vзлээ.

4. Залган давтах буюу бэлчирлvvлэн давтах ур маягаас vvдvvлэн…
Ємнє, бидний сонирхоод байгаа, vлигэр загвар болгоод байгаа монгол хvний аху-сэтгэлгээний зарим илэрхийлэл, эрдэм ухааны арга туршлага, оюуны ба биет соёлын зvйлс нь ерєєсєє л монгол хэлийг тээгчийнхээ хэл-сэтгэхvй, соёлын илэрхийлэлтэй холбоотой, уг чанараараа оюун тархинд нь суулгаастай, тєрмєл шинжтэй зvйл болой.
Чухам тийм учраас ч хэл-сэтгэхvйн ба соёлын тэрхvv илэрхийлэл нь монгол хvний ярих хэлэх, бичих найруулах арга ухаан, туурвилзvй, чимгийн зарчим, эх бичвэрийг дэлгэрvvлж, хурааж хувиргах болон холбон найруулах арга хэрэгслээр биежиж илэрдэг тийм онцлог шинжтэй болох нь ажиглагдав. Vvний тодорхой жишээ баримт бол “Залган ахиулсан давталт“ буюу “бэлчирлvvлсэн давталт” гэсэн монгол хэлэн дэх давталтын бие даасан тусгай хэв маяг юм. Vvнийг бид “Монголын нууц товчоо”-ноос наашлуулаад, орчин цагийн урансайхны болон бусад зохиол бvтээлийн олон баримтаас цаашлуулаад батлан харуулж болох юм. Тухайлбал, Алтан тєрийг хатуужин дагавал ариун нэр бэхэжнэ. Ариун нэрийг бэхэлбэл авсан эр ангид vл болно. (М.Н.Т.),
Эрхийн толио шиг мєсийг
Эмтлэн эмтлэн хайлууллаа.
Эмтлэн эмтлэн хайлуулах нь
Тэвнийн сvвэгч шиг халбагаар
Тэнгис ширгээхийн дайтай. (Т.Галсан),
Амар гэдэг нэртэй хєєрхєн хvvтэй болоод,
Аргалчин ээжийнхээ ачийг эргэж нэг дурсав.
Аргалчин ээжийнхээ ачийг эргэж нэг дурсахдаа
Тэртээ уулын бэлээс vvрч ирдэг байсан
Тэмээн жингийн аргийг нь харах шиг болов. (Б.Явуухулан),
Аранзал зээрд мориороо
Алхуулан шогшууллаа.
Шогшуулснаа дэргvvллээ.
Дэргvvлснээ ергvvллээ.
Ергvvлснээ хатирууллаа.
Хатируулснаа давхиуллаа (Ж.Дашдондог) г.м.

Дээр єгvvлсэн зvйлс бол наад захын баримтууд бєгєєд монгол урансайхны найруулгад, монгол утга соёлын илэрхийлэлд бvхэл бvтэн шvлэг зохиолыг хvртэл “бэлчирлvvлэх давталт”-ын ур маягаар бичсэн сонин баримт олон байгаа юм. Vvнийг бид, Б.Явуухулангийн “Реквием”, М.Цэдэндоржийн “Есєн єнгийн чулуу”, Дан.Нямаагийн “Тал нь…”, Даг.Жамъянгийн “Марал бугын дуу” зэрэг олон шvлэг зохиолоор нотолж болно. Жишээлбэл, Даг.Жамъянгийн “Марал бугын дуу”-нд:
Марал бугын дууг сонсох гэж
Манант уулынхаа бэлийг барьж єгсєв.
Манант уулынхаа бэлийг барьж єгсєхєд
Магнаг цэнхэр тэнгэрийн хаяа шаргалтав…
гэж дvрсэлсэн байхад, Дан.Нямаагийн “Тал..”-д:
Хєх тэнгэрийн тал нь
Хєлєн буйрын тал.
Хєлєн буйрын тал нь
Олон бухын тал.
Олон бухын тал нь
Миний Мэнэнгийн тал.
Миний Мэнэнгийн тал нь
Мэлтийгч тэнгэрийн тал.
Мэлтийгч тэнгэрийн тал нь
Миний Монголын тал. гэж маш євєрмєцєєр залгаж буй, залгагдаж буй хоёр бvрэлдvvлбэрийг маш зохистой тэнцвэржvvлэн, зєєвєрлєн бэлчирлvvлж утгаар ба хэлбэрээр холбосон байдаг. Энэ бол найруулга тэгшитгэх, шvлгийн холбоцыг ондгой сондгой болгохгvй “тэнцвэртэй”-гээр найруулах зарчмын нэгэн хэв маяг болно гэж vзэв.

Эцэст тэмдэглэхэд:

• Монгол хэлний “бэлчир”, “бэлчээр”, “бэлчирлэхvй”, “бэлчирлvvлэхvй” г.м. нэр ба vйлийг зогсонги ба хєдлєнги, арга ба билиг, хэлбэр ба утга, хэрэглээ б соёлын талаас нь шинжвэл нvvдэлчин монголчууд “бэлчир” гэдэг vгийг “оронлог -долгиолог” утгаас нь, “бэлчээр” гэдэг vгийг “биелэг – талбайлаг” утгаас нь, “бэлчирлэхvй”–г зогсонги буюу “оршихуй” талаас нь, харин “бэлчирлvvлэхvй”-г хєдлєнги буюу “эелдэн эрчимлэг болохуй” талаас ухаарч, хэрэглэж иржээ.
• “Бэлчир” хийгээд “бэлчирлvvлэхvй”-г vзэх монгол ухаан нь олон талтай, євєрмєц нэгдэлтэй бєгєєд тvvний утга соёлын илэрхийлэл нь цєєнгvй баримтаар батлагдаж байна. Vг ба утга хэм тэгш бэлчирлэн найрсахуй, нэг утгаас нєгєє утга салаалан салбарлаж зохист аялгуун болон бэлчирлэхvй нь нvvдэлчин ахуйн бусад олон хэв маягтай шvтэлцсэний зэрэгцээ нvvдэлчдийн соёлын ай болон хєгжжээ.
• Монгол хvмvvний сэтгэлгээний цар хvрээ, эрдэм ухаан, хэл-сэтгэхvйн холбоогоор илэрхийлэгдэж байдаг тэрхvv “бэлчирлvvлэхvй”, “мєчирлvvлэхvй”-н монгол арга зарчим нь vг ба утгыг єгvvлбэр болон эхийн тvвшинд найруулах аргад нь шингэж илэрдэг зvй тогтолтой байна.
• Монгол хэлэндэх “залган давталт” буюу “бэлчирлvvлэн давталт” бол давтах, холбох ёсны євєрмєц сонин тусгай хэв маяг мєн бєгєєд монгол хvмvvний “бэлчирлvvлэхvй”-н тєрмєл эрдэм ухаантай нь нягт шvтэлцээтэй ажээ.

Ц.Өнөрбаян: “Эсээ бичихийн үндэс” номоос


Ємнєтгєл

Хэл бичиг-соёл бол хvн тєрєлхтний оюуны гайхамшигт бvтээл, нийгмийн томоохон ололт билээ.

Чухамдаа бидний хэл бичиг, соёл л хvн тєрєлхтний тvvх, vнэт зvйлс, л мэдлэг туршлагыг vеэс vед дамжуулах, аливаа мэдээллийг цуглуулах, тvгээх, хvлээн авах, боловсруулах хамгийн гол хэрэгсэл болж ирсэн бєгєєд нийгмийн хєгжлийн аль ч vе шатанд тvvнийг орлох хvчирхэг, баялаг агуулгатай, хvртээтжтэй, єргєн цар хvрээтэй нандин єв байгаагvй, байх ч vгvй.

Хvнийг бусдаас ялгаж байгаа гол мєн чанар нь хэл, сэтгэхуй хоёр бєгєєд энэ хоёр нэг нь нєгєєгvйгээр оршин тогтнох болотжгvй. Иймээс хэл нь сэтгэхvйгээ, сэтгэхvй нь хэлээ харилцан хєгжvvлж бие биеэ шvтэж нєхєж байдаг. Хvний хэл, сэтгэхvйн энэхvv шvтэлцээт чанар хийгээд боловсрол мэдлэг оюун ухааны тvвшин, сэтгэлгээний арга маяг нь бичгийн чадвараар илэрч байдаг онцлогтой. Бичих нь хэлний харилцааны боловсронгуй чухал хэлбэр билээ. “Хэлсэн угээр нь цэцнийг нь тэдэх хийсэн сvхээр нь дарханыг нь мэдэх” /ААЗ/ гэж ухаант дээдэс таань хэлэлцдэгчлэн юухан дээр ч болов чиний ермєнцийг бvхэлд нь нээн харуулах толь бол эсээ юм. Эсээ бичлэгт суралцах нь єєрийгєє илэрхийлэх нэг хэлбэр, арга ухаанд сурч буй хэрэг юм.

Хэл хэтээгч хvчирхэг, баялаг хэрэгсэл учраас тvvнийг тєгс тєгєлдєр эзэмшиж, зєв оновчтой хэрэглэх нь хvн бvрийн эрхэм чухал vvрэг билээ. Ийм ч учраас “Єсєхєєс сурсан vндэсний хэл мартаж болшгvй соёл” /Д.Нацагдорж/ гэж эх хэлнийхээ vнэ цэнийг єндєр єргєж эрдэм мэдлэг, боловсролын тэргvvнд тавьж иржээ. Хэлний боловсролын vндсэн чадвар бол ярих, бичих чадвар. Хvн юмс vзэгдэл, ермєнцийг танин тэдэж, ойлгож ухаарсныхаа хэр хэмжээгээр сэтгэн бодож тvvнийгээ бусдад илэрхийлэх хатгийн бvтээлч чадвар нь бичгийн чадвар юм. Ер нь хэлний хэрэглээ /соёл/ нь харилцах орчинд зохицуулан бодол санаагаа зохистой найруулан илэрхийлэх ёс болно. Єнєєгийн сургалт нь суралцагчдын бvтээлч чадвар болох ярих, бичих чадвар, тєлєвшлийг хєгжvvлэхэд тєдий л vр нєлєєтэй биш, харин уншсан сонссоноо цээжлэх тогтоох зэрэг бvтээлч бус чадварыг нь голлон анхаарч ирсэн учраас хvмvvс бичиж найруулах эрдэм тааруу эзэмшсэн нь алхам тутамд ажиглагдаж байна. Мэдээлэл, харилцааны технологийн асар хурдацтай хєгжлийн єнєє vед хvн тєрєлхмєн орон зай, цаг хугацааны бэрхшээлийг даван туулах боломж vлэмж хялбар болж, аливаа мэдээллийг богино хугацаанд цомхон байдлаар хvлээн авах, боловсруулах, хадгалах, ашиглах хэрэгцээ улам бvр єссєєр. Энэ нь хvний амъдралын бvх л хvрээг хамарч байна. Үгийн урлаг болох уран зохиолын улатжлалт томоохон тєрлvvд ч богино хэлбэрийн гvн санаатай тєрлvvдэд шахагдсаар байгаа билээ. Нєгєє талаар хvн тєрєлхтний туулж єнгєруулсэн зуунуудад хvн гадаад ермєнцийг танин мэдэх, тэдгээрийн хєгжил хувъслын тvгээмэл зvй тогтлыг нээн олж амьдрал ахуйдаа ашиглахыг гол болгож ирсэн учраас байгаль, нийгмийн шинжлэх ухааны хєгжил харьцангуй єндєр тєвшинд хvрсэн юм. Гэтэл хvн єєрийгєє буюу дотоод ермєнцийнхээ мєн чанарыг харьцангуй бага судалсан байна. Ийм ч учраас 21-р зуун болон ирээдуйд хvн судлал, танин мэдэхvйн онол шинжлэх ухааны тэргvvлэх чиглэл болох нь гарцаагvй. Хvн тєрєлхтний мєн чанар нь хэл, сэтгэхvй юм бол энэхvv мєн чанарынхаа нууцад хийх эрэл хайгуул хамгийн чухал бєгєєд нарийн тєвєгтэй vйл ажиллагаа гэдэг нь хэнд ч ойлготжтой. Ийм учраас хvнийг танин тэдэх vйл ажиллагаа нь бодит ермєнцийг хэрхэн хvртэж, ойлгож, ухаарч, ухамсарлаж байна вэ? гэдгийг шийдвэрлэхэд оршино. Ингэхдээ vндэстэн, ястан, нийгмийн доторх янз бvрийн бvлгvvдийг судлахаасаа ємнє тухайн бvлгvvдийг бvрдvvлж байгаа гол цєм болсон хувь хvн тус бvрийн “би”-г судлах нь гол зорияго байх ёстой. Энэхvv “Би” тєвт судалгаа нь хvн судлалын гол чиглэл болно.

Гадаад тєрх байдал, зvс царай, бие махбодийн чадавх зэрэг биологийн шинжээрээ бие хvн буюу “би”бvр ялгаатай заяадгийн адил тєрж єссєн орчин, эзэмшсэн мэргэжил боловсролоосоо шалтгаалж мэдлэг туршлага, ертєнцийн юмс vзэгдлийг танин мэдэх, ойлгож ухаарах, ухамсарлаж бvтээх чадварын тєвшин, хандлага тєлєвшил ч давтагдашгvй єєр єєр байдгийг шинжлэх ухаан нэгэнт баталжээ. “Би ” бvхнийг нээж танин мэдсэний vр дvнд тэдэнд нєлєєлєх, харилцах арга барилаа сонгох, нийгэм хамт олны хvрээлэлд оруулж хєгжvvлж боловсруулах нь хvмvvнлэг ардчилсан нийгмийн гол зорилго мєн.

Эх хэлээрээ зєв оновчтоп, товч тодорхой, уран яруу, энгийн ойлгомжтой ярьж бичих чадвар тєлєвшил эзэмшvvлэх нь “Би”-г илэрхийлэх, хєгжvvлэх, боловсруулах хамгийн гол арга зам юм. Хэлний хэрэглээний боловсролд хєтєлдєг гол арга нъ зохион найруулж бичих эрдэм байдаг. Єнєєдєр хувь хvний ерьєнцийг vзэх vзэл, боловсрол оюун сэтгэлгээ, бодол санааг тєдийгvй тухайн тодорхой нэг юм vзэгдэл, асуудалд эсвэл ажил мэргэжилдээ хандах хандлага, ерєєсєє тэр хvний ертєнц, “Би”-г илэрхийлэх “нээх” шилмэл хэлбэр нь эсээ юм гэж vзэх боллоо. Энэхvv бичих эрдэмд сурах гол хэлбэр нъ зохиомж, тэр дотроос хамгийн нийтлэг, vр дvнтэй нь эсээ бичих эрдэм юм. Орчин vед оюутан сурагчид хичээлийнхээ тухайн сэдвийг хэрхэн ойлгож, ухаарснаа, тvvнд хэрхэн хандаж байгаагаа харуулах ажил, тэдний элсэлтийн болон бусад янз бvрийн тvвшний шалгалтууд тєдийгvй хэн нэгний ажилд орохдоо бичдэг єргєдєл ч эсээ хэлбэрт шилжин хэрэглээ нь улам бvр єргєжиж байна. Энэхvv гарын авлагадаа эсээ гэж юу вэ? тvvнийг бичиж сурах аргачлал, алхам, эсээ зохиомжийн хэв маягууд, тvvнд тавих шалгуур зэргийг хялбарчлан тайлбарлах зорилго тавълаа. Бид хэн нэгний жирийн зохион бичлэг, зохиогчийн сэтгэгдэл тєдий зvйл, эсвэл ерєєсєє зохиож бичсэн (богино хэтжээтэй) эх л бол эсээ болчих мэтээр ойлгож, бvдvvн баараг тєсєєллєєр хандаж болохгvй. Чухам vvний тулд ч бид энэхvv нотыг бичиж байгаа билээ. Таны бичиг соёл, оюуны єндєр боловсрол эзэмших хvсэл зорилгод бага ч атугай нэмэр болох болтугай.

Зохиогч Ц.Єнєрбаян Ж.Батбаатар

Эсээ бичихэд чинь сануулга

Азийн бусад орон англи хэлийг eeрийн хоёрдахь хэлээ болгосон байдаг бeгeeд ерeнхий боловсролын сургуулийн сурагчдыг англи хэлний хичээлээр олсон мэдлэгийнх нь хvрээнд тeрeл бvрийн сэдвээр англиар эсээ бичvvлдэг байна. Нэг хичээлийн жилд нэг сурагч дунджаар 180-200 орчим эсээ бичдэг байна. Энэ тохиолдолд багш сурагч бvртэй маш сайн тулж ажиллах бeгeeд тэдний алдаа, оноог хэлж eгдeг байна. Ийнхvv эсээ бичсээр мэргэшсэн сурагчид барууны eндeр хeгжилтэй орны мастер, докторын сургалтад эсээ бичих гэж манай оюутнууд шиг тархиа гашилгаж, цаг заваа vрдэггvй. Энэ нь Монголын сургалтын технологид vгvйлэгдээд байна.

Эсээ муу болох шалтгаан
Эсээнд vг илvvдэх
-Vг дутах
-Сул vг их ашиглах
-Тэмдэг нэр, тооны нэр их ашиглах
-Эртний vг ашиглах
-Vг буруу сонгох
-Найруулга зvйн алдаа
-Сэдвээсээ хэтэрхий хазайх
-Логик утга зvй, дэс дарааллын алдаа гаргах
-Зeв бичих дvрмийн алдаа гаргах
-Зvйрлэл, ишлэл, уянгын халилыг буруу vед ашиглах
-Монголоороо сэтгээд англиар бичих
-Хавсарсан нийлмэл eгvvлбэрийн гол ба гишvvн eгvvлбэрийг хооронд нь буруу холбох
-Эсээний бичсэн санаагаа давтах
-Эсээнд бичсэн санааг тeгсгeл хэсэгт vл дэмжих
-Хvндэтгэлийн vгийг илvvдvvлэх
-Этгээд vг хэллэг ашиглах
-Англи хэлний eгvvлбэрийн цагийг буруу ашиглах
-Хэт нуршуу байх гэх мэт
Дээрх алдаа эндэгдлийг аль болох гаргахгvй байх ёстой.

Эсээ бичих арга

Англиар эсээ бичиж сурахын тулд хамгийн тvрvvнд монгол хэлээ сайн судал. Vvний дараа англи хэлний чадвараа сайжруул. Ингэж чадвал эсээг бичиж сурахад хялбар болно.
Эсээ бичих I vе:
Эхлэл хэсэг
Энэ хэсэг бол эсээний эхлэл хэсэг юм. Аливаа хvмvvс ялангуяа барууны мастер, докторантурын багш нар энэ хэсгийг илvv анхааралтай уншиж цааш унших эсэхээ шийддэг байна. Энэ хэсэгт эсээний товч агуулга утга санааг аль болох ойлгомжтой, сонирхол татахуйц уншаад баймаар байдлаар тусгаж eг.
II vе: Энэ хэсэгт эсээний хамгийн гол гол утга санаа тодорхой тоо баримт, жишээ, уран дvрслэл, зvйрлэлээр илэрхийлж бичих хэрэгтэй. Энэ хэсэг бол тухайн хvний эсээ бичих чадварыг харуулдаг толь юм. eeрeeр хэлбэл, эсээ бичиж сурахад эзэмшсэн бvх чадвар энд туссан байна.
III vе: Тeгсгeлийн хэсэг
Их биеийн хэсэгт бичсэн зvйлсийг аль болох дэмжиж баталсан eгvvлбэрvvд энэ хэсэгт орсон байна.
IV vе: Дvгнэлтийн хэсэг

Дээр бичсэн vеvдийн талаархи vзэл бодол дvгнэлтээ маш сайн ойлгомжтой, цeeн eгvvлбэрээр илэрхийлнэ. Ийнхvv эсээгээ бичээд дууссаны дараа алдаа гарсан эсэхийг сайн няглах хэрэгтэй. Хэрвээ бичсэн эсээ чинь таны сэтгэлд vл нийцвэл дахин бичих хэрэгтэй.

Эссэ бичих агуу бєгєєд санаанд оромгvй долоон сануулга

1.Таны эссэг Олимпийн шvvгчид дvгнэхгvй
Эссэ бол гараагаа арван оноотой эхлээд, алдаа гаргах бvрт оноогоо хасуулдаг Олимпийн
усан сэлэлт, эсвэл уран гимнастикийн vзvvлбэр биш.Эссэг гартаа улаан vзэг барьсан харгис шvvгч бус, сэтгэл догдлуулсан мэдээллийг хvлээж буй багш профессор уншина. Энэ хvн эссэний тань сэдэвт бус, харин таны тухай сэтгэгдэлээ тархиндаа бичиж, дvгнэлт хийх бєгєєд бvр ихдээ “энэ залуу надад vнэхээр таалагдаж байна” хэмээн уулга алдана.

2.Танд нэг гоц санаа байх ёстой
Энэ нь эхний зєвлєгєєнєєс урган гарна. Эссэг уншигч хvн асуултын дагуу гол санааг хэр гаргасан эсэхийг мэдэхийн тулд маш хурдан уншдаг. Иймт та мянга тvмэнтээ таарах /бєх барилдах нь намайг анхаарлаа тєвлєрvvлэхэд сургасан, эмээгийн vхлээс болж сарнай vнэртдэг болсон, би бусдад тус хvргэхийг хvсдэг учраас эхлээд єєртєє туслана/ санааг давтсан л бол хэдий сайн цэгцтэй бичигдсэн ч олигтой vнэлгээ авахгvй л болов уу.Vнэндээ, дэвшvvлсэн санаагаа хэт чамирхаж илэрхийлвэл тэр нь их нуршсан болдог.

3.Гол санаа тань єєриймсєг бєгєєд нvсэр биш байх ёстой
“Том сэдэв”-ээс аль болох зайлсхий. Ойрхи Дорнод дахь энх тайван, экологи, иргэний эрх ба хvний ерєнхий зан тєрх гэх мэт илэрхий нvсэр гарчигаас гадна “ёс суртахуун”-аар жонхуудсан том санааны олон зуун жижиг хувилбаруудаас болгоомжлох хэрэгтэй. Єєрийн гэсэн, агуулга тєгєлдєр, анхны санаагаа хадгалсан байвал санаа тань тод томруун болно. Ёс суртахууны асуудал хєндєн ярих гэж байгаа бол санаанд оромгvй, євєрмєц бєгєєд єєртєє тохируулсан байдлаар бичих хэрэгтэй.Амжилтгvй санаа: Намайг зусланд байхад нагац ах Харри маань vгvй болсныг эцэг, эх маань дуулгахад би тэрээр хичнээн энэрэнгvй, єгєємєр хvн байсныг дурсан санасан.Арай илvv хувилбар: Нагац ах Харриг нас барах vед эцэг, эх маань надад анх нас бие гvйцсэн хvн шиг хандсан юм. Тэгэхэд би зусланд амарч байсан ба тэд намайг оршуулганд явуулахаас амрах нь дээр биз гээд хоер долоо хоногийн дараа л сая тэрхvv гунигт мэдээг дуулгасан юм.Сануулга: Зєв хувилбар бол, яриа нагац ах Харригийн тухай бус /тэр эссэний гол агуулга биш шvv дээ/, таны тухай єрнєх ёстой. Иймд та аль болох тодорхой хvрээнд єєрийн тухай єгvvлэн бичвэл зохино. Ийнхvv бичихдээ багшид чухам хэн болох, бие даасан болон єсєн дэвших тэмvvлэлтэй эсэхээ илэрхийлнэ. “Жинхэнэ” єгvvлэгдэхvvн нь нагац Харри ч биш, эцэг, эхтэйгээ маргасан тухайд ч биш, харин таны єсєн хєгжих хvсэл тэмvvлэл, чадвар дэвшлийн тухай юм.

4.Vлгэр-1: Сул чєлєєтэй бай, бvv тэвд
Багш профессорууд танд олонтаа зєвлєх боловч та ямарч дасгал, сургуулалтгvй бол ханын зураг зурах зураач эсвэл кинонд тоглох жvжигчин адил балмагдана. Ер нь зурах, жvжиглэх нь хvн бvр хийж чадах зvйл мэт боловч бэлтгэл, сургуулилтгvйгээр барахгvй ажил. Бичих ч бас vvнтэй мєн адил. Та єєртєє итгэлтэй болсон нєхцєлд л тайвширч чадах тул хэд хэдэн ноорог бичиж, мэдлэгтэй хvнээс зєвлєгєє авсаны дараа л сая сэтгэл єег болно гэсэн vг.

5.Vлгэр-2: Сул чєлєєтэй бай, бvv тэвд
Та єєрєє чухам хэн бэ? Бид єєрсдєє бие хvний хувьд олон тєлєєлєл, хэсэг болдог. Тухайлбал, гэр бvлийн хувьд нэг, найз нєхдийн хувьд нэг, албан ёсны vйл явдалд нэг, мєн ганцаардсан vедээ бас нэг єєр бие хvн болдог. Найзуудтайгаа тэнэглэн тоглож байхад тань Polaroid-аар авхуулсан болон ахынхаа хурим дээр хамгийн аятайхан гарсан хоёр зургийн алийг нь багш илvvд vзэх бол. Та стратегийн шийдвэр гаргах хэрэгтэй. Та эдгээрийн аль нэг дvрийг сонгож, сайтар боловсруулан танилцуулах ёстой. Энэ бол амжилтад хvрэхэд хамгийн дєхємтэй- Таныг хийж буй ажилдаа махаруу, онцгой хvн гэдгийг харуулах дvрийг сонгоно гэсэн vг юм.

6.Хайр дурлал бол хамгийн чухал нь биш ч, нэгэнт танд байгаа бол тvvнийгээ гээж болохгvй
Ямар ч сэдвээр эвтэйхэн бичиж болох боловч, хамгийн их сэтгэгдэл тєрvvлэхvйц сэдвийг сонго. Эргэлзээ бус хvсэл эрмэлзлэлийнхээ тухай бич. єсвєр насныхны зовинол, ичгvvргvй явдлууд багш хvнд тун залхмаар байдаг тул vvнээс зайлсхийх хэрэгтэй.Та ямар нэг зvйлд сэтгэл татагддаг бол тэрхvv сэтгэл, итгэл vнэмшлээ тодорхой илэрхийлэн бич. Бага дvvдээ тэгтлээ хайртай биш бол яагаад гэдгээ мєн л хошигнол, сонирхолтой яриа, тvvх, болсон явдал зэргээр тайлбарлан эссэн дээр єєрийн тухай аливаа чухал мэдээллийг хvргэж чадвал багшид vнэлэгдэх боломж тань тєдийчинээ нэмэгдэнэ.

7.Эссэ бичигчдийн ховор хэрэглэх хоёр vр нєлєєтэй хийгээд чамирхуу хэрэгсэл
Харилцан яриа, ишлэл Тааруухан хувилбар: Миний тєгєлдєр хуурын багш, хатагтай Фон Крабб зєвхєн тєгєлдєр хуур тоглохыг заагаад зогсохгvй амьдралд хэрэгтэй олон зєвлєгєєг хичээлээрээ єгсєн юм. Тvvний англи хэл нэг их сайнгvй бєгєєд байгаа байдал нь хуучинсаг боловч би тvvнийг vргэлж санах болно. Илvv хувилбар: “Алекс, чамайг тєгєлдєр хуурынхаа ард суун одоо л эхэлж байна гэж бодож байхад чинь бусад хvмvvсийн хувьд концерт аль эрт эхэлчихсэн байдаг. Тиймээс зєв сууж сур” гэж Фон Крабб хэлдэг. Тэр бvр анхныхаа єдєр л тvvний араас єєр хоорондоо шивнэн “Хатагтай Фон Крабб бємбєг” гэж дуудахгvй байхыг сануулж билээ. Гэвч бид яаж тэсэх вэ дээ. Бид шоолон ярилцдаг ч тvvнийг хvндэтгэж бас эмээдэг байсан. Сануулга: Эссэний бичилтэд хадагтай Фон Крабб гайхалтай байсан гэдгийг дагнан єгvvлбэл утга тєгс болж vл чадна. Хоёр дахь бичилт тvvний дутагдал биш, иш татсан зvйлээр илvv байгаа тул зохиогч буюу Алексын тухай ойлголт єгч, тvvний талаар аятайхан сэтгэгдэл тєрvvлж байна. Уншигчийн сонирхолыг татна гэдэг бол эссэ бичигчийн бараг хамгийн гол зорилго, нууц тvлхvvр нь юм. Танд илvv хувилбар хэмээх гарын авлагын адил бичих нь амаргvй. Vvнийг их сургуулийн профессорууд ч тэр бvр чаддаггvй. Гагцхvv ингэж бичихийг хичээж, эссэндээ гол дvрийн vгийг олж иш татвал єєрт тань тустай. Жишээ: Эдгээр єгvvлбэрийн аль нь илvv вэ?А. Би тэн хагаст нь дархан цаазтай, нєгєє хэсэгт нь томоохон эдлэн газар бvхий байшингуудтай том хотын захын нэгэн дvvрэгт суудаг. Б. Би Бостноос 15 бээрийн зайтай орших Массачусетс муж улсын байгалийн vзэсгэлэнт дархан цаазат, хагас хэсэг нь хувийн эзэмшилд хамаарах эдэлбэр газар бvхий Линколны эдлэнд амьдардаг.Сануулга: Хоёр єгvvлбэрийн Б нь арай илvv байна. Учир нь уншигчид хотын нэрийг сонирхох нь гарцаагvй. Америкийн агуу туужийн муу хувилбарт гардагийн адил “Миний аав том хотын том пvvст ажилдаг” гэж бvv бич. Vvнийхээ оронд Миний аав Вашингтон дахь “Арнолд ба Портер” хэмээх хуулийн том фирмд ажилладаг гэх нь дээр. Мэдээж аливааг хэт дэлгэрvvлэн бичихэд аюул бий. “Хуулийн том фирм” гэдгийг “340 гишvvнтэй, 12 хотод салбартай /та хотуудыг нь нэрлэж болно/ хуулийн фирм” гэж болно л доо. Гэхдээ ийм хэт дэлгэрэнгvймэдээллийг эссэнд оруулах нь тун ховор юм.Кембрижийн Их Сургуулийн эссэн vйлчилгээний албаны заавраас.

Post Navigation

Follow

Get every new post delivered to your Inbox.